Уншиж байна ...

ФОТО: "Төрийн нууцтай холбоотой журмыг маш сайн нарийвчлах ёстой. Энэ ганц Н.Өнөрцэцэгийн асуудал биш"

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг өчигдөр хаалттай хэлэлцэж анхан шатны шүүхээс оногдуулсан дөрвөн жил, есөн сарын хорих ялыг хэвээр үлдээсэн юм. Уг шийдвэрийн талаар түүний өмгөөлөгчид дараах байр сууриудаа илэрхийлэв. 

Өмгөөлөгч Р.Булгамаа "Өнөөдрийн шүүхийн шийдвэр Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа, Улсын их хурлаас баталсан хуулийн амьдрал дээрх чиг хандлагыг гаргаж өгөх ач холбогдолтой түүхэн шийдвэр гарах талаар илэрхийлээд шүүх хуралд орсон. Би хуульч хүний хувьд хуул зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжгүй нөхцөл байдлыг сонслоо. 

Би өөрөө ярих гэхээр маргааш хорих 461-р анги дээр очих гээд байна. Тодорхой үр дүнтэй хариулт яригдахгүй байсан. Шүүхийн шийдвэр хүний эрхийн зөрчил байгааг нухацтай гаргаж тавьсныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авч байгаа гэдэгт бид итгэл төгс байсан. Харамсалтай нь хэвээр үлдээсэн шийдвэр гарлаа. Хэзээ нэгэн цагт энэ асуудал нууцаас гараад Н.Өнөрцэцэг энэ нөхцөл байдлыг Монголын ард түмэнд хэлэх өдөр ирэх байх" гэв. 

Өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнд хандаж шүүх хуралдааныг нээлттэй явуулж зарим хэсгийг хаалттай явуулах хуулийн боломж байгаа талаар саналаа хэлсэн ч бүхэлд нь хаалттай явуулах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. 

"Нууц гээд хаалттай шалгадаг хэм хэмжээ манай хууль тогтоомжид байхгүй" 

Өмгөөлөгч "Зөвхөн Н.Өнөрцэцэгтэй холбоотой энэ хэргээс гадна төрийн нууцтай холбоотой хэргийг бид цаашид яах юм бэ гэдгийг шийдэх ёстой. Өнөөдөр үйлчилж байгаа хуульд төрийн нууцтай холбоотой хэргийн талаар зохицуулалт байхгүй. Төрийн нууцтай холбоотой хэргийг хаалттай хэлэлцэх гэдгээс гадна нууц дээр ажиллаж байгаа хүмүүс гомдлоо хэзээ өгөх юм? Тэр гомдлыг нь төрийн нууц гэж үзэх юм уу? Нууц гээд хаалттай шалгадаг хэм хэмжээ манай хууль тогтоомжид байхгүй. Ийм ойлгомжгүй байх юм бол шүүхэд итгэх иргэдийн итгэлийг ахиад л ярина шүү дээ. 

Нууцын асуудлаар прокурорын хийж байгаа дүгнэлтийг анхан шатны шүүх хүлээж авч дэмжиж шийдвэр гаргасан нь буруу байна гэх бүхий л үндэслэлээ гаргасан. Бидний гаргасан гомдлыг хэлэлцэхгүй гэвэл процесс ингээд дуусна. Хэлэлцэнэ гэвэл Хяналтын шатны хуралдаанаар Улсын дээд шүүх эцсийн байдлаар хэлэлцэж шийдвэр гаргана" гэв. 

Өмгөөлөгч Б.Баатарсайхан "Хуулиас давсан маш олон журам байна. Төрийн нууцтай холбоотой журмыг маш сайн нарийвчлах ёстой. Төрийн болон албаны тухай хууль батлагдсанаар байгууллага, албан тушаалтан болгон өөрсдийнхөө бүх юмыг нууцад хамруулсан нь хавтгайрсан. Энэ бол ганц Н.Өнөрцэцэг гэдэг иргэний асуудал биш үүний цаана Монгол Улсын нийт иргэдийн эрх ашиг байгаа. Үүнд нээлттэй явж байгаа бүх асуудал тодорхой байх ёстой" гэв. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг