Уншиж байна ...
Зураг
Зураг

2024 оны аравдугаар сард инфляц 7 хувьтай гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны аравдугаар сард инфляцын түвшин 7 хувьтай гарчээ.

Энэ нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэсээ дунджаар 7 хувь өссөн байгааг илтгэж байна. 

Тухайлбал өмнөх жилийн дүнтэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 7.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.8 хувиар, барааны бүлгийн үнэ 6.4 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 9.2 хувиар өсжээ.

Эргэн сануулахад 2024 оны есдүгээр сард 6.7 хувьтай гарч байв. Доорх графикаас харахад 2024 оны зургаадугаар сараас хойш инфляц алгуур өсөж буй дүр зураг ажиглагдаж байна. 

зураг
 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо