Нэг. Тэмцээний зорилго:
Тэмцээний зорилго нь байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах, сайн туршлагыг алдаршуулах, байгальд ээлтэй дадал хэвшилд байгууллага, олон нийтийг уриалж Монгол улс тойрог эдийн засагт шилжих, ногоон гэрчилгээжүүлэлт, эко тэмдгийн тогтолцоог нутагшуулах ажилд дэмжлэг үзүүлэх юм. Шилдгээр шалгарсан 3 байгууллагад нийт 15 сая төгрөгийн тэтгэлэг олгож, ганцаарчилсан зөвлөгөө өгөх Менторинг хөтөлбөрт хамруулах, байгаль орчинд ээлтэй стандарт нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
Хоёр. Зохион байгуулалт:
Ногоон шилжилт тэтгэлэгт уралдаан зохион байгуулах дэлгэрэнгүй мэдээллийг ЖДҮ нарт мэдээлнэ.
Хүнсний салбарын ЖДҮ эрхлэгч байгууллагууд өөрсдийн бизнесийн загварын тогтвортой байдал, хамрах цар хүрээ, шилдэг санаа, байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх ногоон шийдлүүдийн үр өгөөж цаашид энэ чиглэлд хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан 2-5 минутын бичлэгийг улсын бүртгэлийн гэрчилгээний хамт ирүүлнэ
ЖДҮ хэрхэн үйлдвэрлэлдээ байгальд ээлтэй арга барилыг хэрэгжүүлж байгаа туршлагаа харуулсан бичлэгийг purevbat.bolorchuluun@peopleinneed.net цахим хаягаар 2024 оны 11 сарын 30-ны 23:59 цагаас өмнө илгээнэ.
Гурав. Шалгаруулалт:
Шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний шатанд нийт ирүүлсэн материалаас 6 оролцогчийн бичлэгийг шалгаруулж, мэдэгдэнэ.
Хоёрдугаар шатанд шилдэг 6-н оролцогч 12-р сарын 10-нд зохион байгуулагдах “Ногоон шилжилт” нээлттэй үйл ажиллагааны үеэр 3 минутын илтгэл танилцуулах ба тус шалгарсан багуудаас шүүгчдийн баг хамгийн шилдэг 3 оролцогч байгууллагыг сонгон шалгаруулж шагнана.
Дөрөв. Хамрах хүрээ:
Тав. Тэтгэлэгт уралдаанд ирүүлэх видео бичлэгт тавигдах шаардлага:
Зургаа: Бүртгэл болон мэдээлэл авах уулзалт
Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж өгөх онлайн уулзалт 11 сарын 13 болон 18-ны өдрүүдэд орой 20:00 цагт хоёр удаа зохион байгуулагдах бөгөөд бүртгүүлсэн байгууллагууд аль нэг уулзалтыг сонгон мэдээлэл авах боломжтой.
Мэдээлэл өгөх ZOOM уулзалтын линк: shorturl.at/Frq5h
Долоо. Шалгаруулах журам, шалгуур үзүүлэлтүүд
Тэтгэлэгт уралдааны 2-р шатанд өрсөлдөх ЖДҮ-ийг гуравдагч талуудын 3, болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын 2 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчийн дараах шалгуурын дагуу үнэлж, онооны системээр дүгнэн шүүнэ. Шүүгчдийн шалгуур үзүүлэлтүүд:
Төслийн тухай товч танилцуулга:
Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах Үндэсний стратегитай нийцүүлэн хүнс, ус ундааны салбарт нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засагт шилжих, улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Пипл ин Нийд ОУТББ (People in Need), Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Хөгжлийн Шийдэл ТББ болон Каритас Чех Репаблик ОУТББ (Caritas Czech Republic) нар хамтран Улаанбаатар хот, Орхон, Сэлэнгэ аймгуудад “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийг Европын Холбооны “СВИЧ-Эйшиа” хөтөлбөрийн хүрээнд анх удаа хэрэгжүүлж байна.
Төслийн зорилго нь хүнс, ус, ундааны салбарын ЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгчдийг салбартаа тогтсон хэв загварыг илүү ногоон, байгальд ээлтэй болгон өөрчлөхөд нь шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх, эко шошгожуулалт, баталгаажуулалтыг зах зээлд нэвтрүүлснээр ногоон санхүүжилтэд хүрэх, тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх явдал юм.
ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ ТӨСӨЛ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!