ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Наранзул: Коронавирусийн халдвар үүсгэгч SARS-CoV-2 вирусийн идэвхжил 10 хувьтай байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Монгол Улсад вирус судлалын тандалт ямар байгаа талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул хүргэсэн юм. 

Тэрбээр хэлэхдээ "Ханиадны шалтгаанаар эмнэлэгт хандаж, үйлчлүүлсэн иргэдийн 47 хувьд нь ханиадны эмгэг төрүүлэгч илрээд байна.

Вирус илрэлтийг өмнөх долоо хоногтой харьцуулбал 15.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй. Амьсгалын замын вирусийн идэвхжил тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. 

Одоогоор томуугийн вирус хараахан илрээгүй. Харин томуу төст өвчний шалтгаан болдог таван төрлийн эмгэг төрүүлэгч илрээд байгааг дурдъя.

  1. Аденовирус 17 хувь 
  2. КОВИД-19-ийг нөхцөлдүүлдэг SARS-CoV вирус 10 хувь
  3. Реновирус 10 хувь
  4. H томуугийн вирус долоон хувь
  5. Амьсгалын замын синцитиал вирус гурван хувьтай илрээд байна.

КОВИД болон Реновирус вирус тус тус 10 хувь илрээд байгаа нь идэвхжлийн хоёрдугаар байрыг эзэлж байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ.

Коронавирусийн халдвар үүсгэгч SARS-CoV-2 гэсэн төрлийн вирус байгаа. Энэ вирусийн халдвар нь 100 өвчлөлийн тохиолдол дээр тандалт хийж үзвэл тэдгээрийн 10 хувьд илэрч байна" гэлээ. 

"Утаа нь томуу, томуу төст өвчний халдварт өртөх, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэлт хүчин зүйл"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХӨСҮТ-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл "ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төв улсын хэмжээнд 156 нэгжтэй. Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын тандалтыг долоо хоног болгон хийдэг.

Өвчлөл улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд орвол өдөр болгон тандалт хийнэ. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргахад нотолгоо бүрдүүлж өгдөг тандалт судалгааны алба юм. Энэ албанаас тодорхой хэмжээнд тусгайлсан судалгаа, шинжилгээг хийдэг. Гэхдээ одоогийн байдлаар яг утаатай холбоотой хийгдсэн судалгаа ХӨСҮТ-д байхгүй.

Мэдээж утаа нь томуу, томуу төст өвчний халдварт өртөх, уушгины хатгаа болж хүндрэх нэг эрсдэлт хүчин зүйл мөн.

Томуу, томуу төст өвчин нь өөрийн гэсэн зүй тогтолтой, улирлын шинж чанартай өвчин. Есдүгээр сарын сүүлээс эхлэн аравдугаар сараас аажмаар нэмэгдэж, арваннэгдүгээр сараас эхлэн идэвхжлийн түвшиндээ ордог зүй тогтолтой. 

Арванхоёрдугаар сар болон нэг, хоёрдугаар саруудад өвчлөл оргил үедээ хүрдэг.

Гурав, дөрөвдүгээр сараас аажмаар буурдаг зүй тогтолтой. Бидний судалгаагаар өнгөрсөн жилийн 51 дүгээр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногуудад оргил үедээ хүрч байсан.

Энэ жил мөн адил дээрх зүй тогтолтой байх болов уу гэж тооцоолж гаргасан. 

Эмийн зохистой хэрэглээний тухайд эцэг эхчүүд дур мэдэн эмчилгээ бүү хийгээрэй. Томуу, томуу төст өвчний 95 орчим хувь нь вирусийн шалтгаантай байдаг. Тэгэхээр дур мэдэн антибиотик өгөх нь нянгийн эсрэг үйлчилгээтэй боловч вирусийн эсрэг үйлчилгээтэй биш.

Хүүхдэд тань амьсгалын замын эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл заавал эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмчдээ хандахыг зөвлөе. Улмаар эмчийн зөвлөсний дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай" хэмээн хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [207.167.89.60] 2024/11/11
Одоо энэ үлгэрт итгэдэг тэнэг байна уу
1 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.194] 2024/11/10
RFK Jr. continues to school know-it-all journalist on the topic of vaccines: "It sounds like you're saying that every scientist... our government, governments around the world, doctors... are all lying about vaccines." RFJ Jr: "The FDA does lie... We have a corrupt federal agency that's lying to the AMA, to all of those agencies, and all of the doctors, and they believe them." "But those agencies are controlled by Pharma. That is the problem, and that's what I'm trying to end."👈КОВИДТОЙ ХОЛБООТОЙ БҮХ БУЛХАЙ ИЛРЭХ БОЛНО!! ЦАГААН ХАЛААД УГАЛСАН МАЛУУДАА!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.193] 2024/11/10
Ханиад томуугаа ч олигтой эмчилж чадахгүй байж битгий янз бүрийн өөрсдөө ч мэдэхгүй өвчний нэр хэлж иргэд рүү давшлаад байгаачээ эмч нараа жаахан жудагтай байгаач
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.194] 2024/11/10
Японд гэхэд ковидын вакциныг хамгийн хорлонт террорист ажиллагаа байсан гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байна.бусад улсад ч ярьж байгаа.Гэтэл монгол л гэхээр яахаараа хамгийн новшийн байдаг байнаа?!!
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.194] 2024/11/10
Japan Officially Names Covid mRNA Vaccine ‘Most Deadly Drug in History of Humankind’
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.194] 2024/11/10
Цагаан халаад өмссөн малнуудаа!!одоо болно!наад элийрлээ зогсоо!!
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.194] 2024/11/10
"Миокардит болон перикардит нь ковид-19 халдварын дараа биш харин вакцин хийлгэсний дараа л үүсдэг" гэж Оксфордын их сургуулийн судлаачдын удирдсан саяхны судалгаагаар ковидийн вакцин хийлгэсэн болон вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн эрүүл мэндийн үр дүнгээс харьцуулан гаргасан байна. Судалгаанд  1 сая гаруй  5-11 насны, 12-15 насны өсвөр насныхныг хамруулсан. Вакцин хийлгэсэн насанд хүрээгүй хүүхдүүдийг вакцинд хамрагдаагүй ижил тооны хүүхдүүдтэй, нэг тунг авсан хүүхдүүдийг хоёр тунтай хүүхдүүдтэй харьцуулжээ. Мэдээллээс харахад миокардит, перикардит нь зөвхөн вакцин хийлгэсэн хүмүүст л бүртгэгдсэн байна. Эдгээр үр дүн нь ковидын халдварын дараа миокардитийн өвчлөл их байгааг харуулсан бусад судалгааны мэдээлэлтэй зөрчилдөж байна гэжээ.   Миокардит нь зүрхний булчингийн үрэвслийг үүсгэж, зүрхний цусыг шахах чадварыг бууруулж, зүрхний хэмнэл огцом эсвэл хэвийн бус байдлыг үүсгэдэг өвчин . Энэ өвчин нь зүрхийг сулруулж, биеийн бусад хэсэг хангалттай цус авдаггүй.  Дараа нь зүрхэнд цус
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.194] 2024/11/10
Дараа нь зүрхэнд цусны бүлэгнэл үүсч, улмаар цус харвалт эсвэл зүрхний шигдээс үүсдэг.  Эндээс хүндрэлүүд нь зүрхний гэнэтийн үхэлд хүргэдэг юм.  Миокардит нь хөнгөн хэлбэрийн хувилбар байдаггүй бөгөөд зүрхний булчинг нөхөн сэргээх чадваргүй байдаг тул энэ нь маш ноцтойИнгэж цус өтгөрч, зүрх нь хаагдаж нас барж байна.жинхэнэ вакцины үр дүн ирэх жилүүдэд гарна улам их хүн нас барна.жоохон зүйлд л унана.Дархлаагүй болцон учраас ямар ч өвчинд амархан явна гэсэн үг😢 Иймээс ямар ч хамаагүй үнээр вакцинаас татгалзаж мөн вакцин хийлгэхийг шаардаж байсан нөхдүүдээс (эмя,эмч нар..)хариуцлага шаардах цаг болжээ!
0 | 0 Хариулах
💩 [66.181.189.14] 2024/11/10
The China Virus
0 | 0 Хариулах
💩 [66.181.189.14] 2024/11/10
The Virus
0 | 0 Хариулах
Зочин [202.180.219.28] 2024/11/8
korona ataman amid baigaamuu, medeegyishde
0 | 0 Хариулах
Уншигч [77.77.75.153] 2024/11/8
Монголд одоо болтол вирус байгаа юм уу. Арчаагүй ард түмэн бэ? Гаднаас орж гарахдаа гар, хамар амаа сайн угааж бай л даа.содтай ,давстай усаар хоолой амаа зайлаад арчаатай байгаа ч,удахгүй Азийн арчаагүй , балиар улс орон шиг болох нээ.яана аа.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.187.89] 2024/11/8
томуугийн дэгдэлт алга байна нтр гэж байгаад цагаан хэл ам тусчлаа шд.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.63] 2024/11/8
Зомби тахал
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.214] 2024/11/8
Трамп ковид болон вакцин бол террорист ажиллагаа байсан гэдгийг ил гаргаж тавина гээд байгаа шүү!!эмч нэртэй мануухайнууд аа!!
2 | 5 Хариулах
Зочин [174.163.153.139] 2024/11/8
Wtf
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.236] 2024/11/8
Эрүүл мэндтйн саларын хамт олноос хүсэх зүйл байна Энэ ханиадны үед автобусаар явж байхад ханиасан натиасан вирусээ тараагаад явж байгаа хүүхэд том хүн их байна иймд маск зүүж явахыг анхааруулсан палакад автобусанд наамаар байна хүлээн авна уу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.89] 2024/11/8
соёлын сайд маскны соёл түгээхгүй л биз дээ 😷
0 | 0