Уншиж байна ...
Зураг
Зураг

"Малчид нэг чоно алахын тулд ₮250,000 төгрөг төлж яг энэ газраас ална гэсэн зөвшөөрөл авч байна"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Энэ тухай УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Хөдөөгийн иргэдтэй уулзаад явахад хамгийн тулгамдсан асуудал нь чоно байна. Нэг чоно алахад 2 сая төгрөгийн торгууль төлж байна.  

Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нэг чоно алахын тулд 250,000 төгрөг төлөөд тав хоногийн хугацаатай яг энэ газраас чоно ална гэдэг зөвшөөрөл авдаг. Гэтэл чоно заавал тэр газраа байдаг биш, яг гэр рүү нь дайраад ороод ирэхээр алдаг гэдэг зүйл байхгүй. 

Иймд Амьтны тухай хуулийн 25.7-д Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно алсан бол хуулийн 25.1 дэхь заалтад хамаарахгүй гэсэн нэмэлт өөрчлөлтийг санаачилж бүх аймгийн дарга нарт малчидтайгаа уулзаад гарын үсэг цуглуулах албан бичиг явуулсан" гэв.