ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Ногоон карт"-ны сугалааны сонгон шалгаруулалт 2025 оны тавдугаар сард болно

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон үндэстний цагаачлалын визийн 2026 оны хөтөлбөрийн (ногоон карт) бүртгэл хаагдсан байна. 

Сонгон шалгаруулалт 2025 оны тавдугаар сард явагдахыг Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Элчин сайдын яамнаас мэдээлэв.

2011 оноос хойш энэхүү сугалаагаар 1,200 гаруй монгол иргэн хууль ёсны дагуу АНУ-д цагаачилсан байдаг. 

Сануулга:

  • Та сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Таныг хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол хуурамч, залилан болохыг анхаарна уу.
  • Өөрийн бүртгэлийн баталгаажуулалтын дугаараа хадгалж аваарай. 2025 оны тавдугаар сард та зөвхөн энэ дугаараар өөрийгөө сонгогдсон эсэхийг dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой.
  • Хөтөлбөрт сонгогдсоноор та визийн ярилцлагад орох эсвэл виз авна гэсэн баталгаа биш гэдгийг санаарай. Тус хөтөлбөрөөс аль болох олон хүнд виз олгохын тулд нийт олгох боломжит визийн тооноос илүү хүн сонгогддог.
  • “Ногоон картын сугалаа” хэмээн монголчуудын нэрлэдэг энэхүү хөтөлбөрөөс жил бүр 55,000 хүртэлх цагаачлалын визийг шаардлага хангасан хүмүүст олгодог.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.200] 2024/11/9
Трамп ах нь ерөнхийлөгч болсон. АНУ- ын визны асуудал чангарна паа
0 | 0 Хариулах
Сатаан судлаач 👹 [15.204.97.214] 2024/11/8
Хэдэн хонинуудаа аваад яваарай!!
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2024/11/8
АНУ-д ажиллаж амьдардаг монголчууд АНУ-д томоохон газар аваад монгол таун нэртэй том хот хороолол байгуулах мөрөөдөлтэй байдаг юм шиг байна.
3 | 0 Хариулах
Зочин [172.59.188.109] 2024/11/8
1200 zuwhun hojson hvnii too ger bvliin gishvvdiin too oroogvi
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.208] 2024/11/8
анх шагнал мэт л ойлгодог байлаа, одоо үнэхээр сонирхсон тэнд амьдрахыг хүссэн хүн шалгаруулалтанд оролцохоор хүсэлт явуулдаг гэдгээ ойлгоцгоосон байхаа
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.116] 2024/11/8
Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын ихэнх нь монголоо санаж монголдоо буцан ирж ажиллаж амьдрах хүсэлтэй байдаг уу? Эсвэл америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын ихэнх нь монголд ирж амьдрах ямар ч хүсэл сонирхолгүй америкт бүр мөсөн суурьшиж ажиллаж амьдрахыг хүсдэг байдаг уу?
0 | 0 Хариулах
Bataa [45.117.35.30] 2024/11/8
Yanz yanz l bgaadaa. Bolj buteed uchiraa oltson humuus bol tendee amidraad carrieraa huuguud ajillaj amidraad. Amraltaaraa mongold irj amraad yavj bga blguide
1 | 0 Хариулах
ihenh n ireh huselgui [202.179.22.41] 2024/11/8
Zaluuchuud bol irehgui l gedgiin, huuhedtei bolson bichig barimtsaa ynzaltsan humuus heden jil bolood zundaa ireed l butsdagiin, nastai humuus huurhii nutag ornoo sanaad irmeer bna ywmaar bna gedeg ch ireed yu hiih n todorhoi bish, neg irvel butsaj chadahgui bol tegeed online aar nutag nugaa sanaad l baij bdag yum do, tend olon jil surj amidrch bgad irsen hunii nudeer tegej l haragddag da
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2024/11/8
Тэгвэл АНУ-д ажиллаж амьдардаг монголчуудын ихэнх нь монголд буцаж ирж ажиллаж амьдрах хүсэлтэй байдаг юм биш үү?
0 | 1 Хариулах
Зочин [202.21.107.25] 2024/11/8
Ажиглаад байхад АНУ д очсон иргэд ер нь бүрмөсөн буцаж ирдэггүй, харин ирж очоод л яваад байдаг. Монголд суурьших ямар ч хүсэлгүй, харин нутагтаа жуулчин маягаар ирдэг гэж хэлж болно.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2024/11/8
Би АНУ-д цагаачилж очоод тэндээ бүр мөсөн суурьшаад тэндээ ясаа тавина гэсэн бодолтой байгаа. Гэхдээ, би маш их мөнгөтэй болсон хойноо АНУ-д цагаачилж амьдарна. Их мөнгөтэй болчихвол АНУ-д очиж ажил хийхгүй амар.
0 | 0 Хариулах
bolno l do [202.179.22.41] 2024/11/8
Nas ywaad irheer, tursun nutag, naiz nuhud, hamtaan sadan, idej uuj dassan hool huns geed edgeer zuilsee uguileed, orchin hichneen saihanch gantsaarddag yum bilee de, huuhduud chin surguuli soyol geed uuriin amidrlaa huuguud ywaad ugnu, zaluu nasandaa ochood tendee dasaad, naiz nuhud hureeleltei bolood, setgel sanaa setgeh chin hurtel American shig bolchihvol asuudal uusehgui bh, ugui bol 40, 50 taida ywaad hun dasaad uldne gedeg hudlaa
0 | 0
Зочин [202.9.46.116] 2024/11/8
40 50 насандаа америкт очиж цагаачлан амьдрахад хэтэрхий оройтсон гэсэн үг үү?
3 | 0