Уншиж байна ...
Зураг
Зураг

Л.Гантөмөр: Өнгөрсөн жил цалин, тэтгэвэр нэмснийхээ буянд өнөөдөр сонгогдоод сууж байна УИХ-ын гишүүд ээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:28 2024/11/08

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатар "Удахгүй төсвийн тодотгол орж ирэх тухай тогтоолын төсөл байнгын хороонд батлагдаж байна. Төсвийн тэнцэл 2025 онд 1.9 их наяд төгрөг, 2026 онд 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай байх юм байна. Бид яагаад заавал улсын төсвийг алдагдалтай батлах ёстой юм. 

Нүүрсний үнэ унаж байна. Ядаж нүүрсний үнэтэй байгаа үед төсвөө яагаад алдагдалгүй баталж болохгүй вэ" хэмээн асуув. 

Сангийн сайд Б.Жавхлан "Төвийн хүрээний мэдэгдлийн асуудалд Сангийн яам огт оролцдоггүй. Сангийн яам хариуцдаг зүйлээ л хариуцъя. Гишүүд үүнийг ялгаж салгаад асуулт хариултаа авч байгаарай. Хэрэв улс төр хийх гэж байгаа бол үүнийгээ хэлээд асуух хэрэгтэй" гэв.

Харин Эдийн Засаг, Хөгжлийн сайд Л.Гантөмөр "Засгийн газар дээр төсвийн зарлагыг бууруулж чадахгүй юм байна гэдгийг тал талаас нь ярьсан. 

Учир нь өнгөрсөн жил цалин нэмсэн УИХ-ын гишүүд ээ. Цалин, тэтгэвэр нэмснийхээ буянд өнөөдөр сонгогдоод сууж байгаа. Зардал асар ихээр нэмсэн нь өнгөрсөн жилд хагас жилээр орсон. Ирэх онд бүтэн жилээр орох гэж байгаа. 

Бүх халамжийг тултал нэмсэн. Одоо аль халамжийг зогсоох талаар ажил хэрэгч санал гаргахыг зөвлөмөөр байна. Хэний орон тоог хасах вэ гэдгээ хэлээрэй. Төсөв асар ихээр тэлсэн. Гэхдээ хаанаас юуг, хэзээ хэмнэх вэ гэдгийг ажлын хэсэг гаргаж ярихыг өнгөрсөн Баасан гарагт ярьсан" гэв.

09:59 2024/11/08

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/100064382633728/videos/858445899483075