Уншиж байна ...

Богдхан ууланд зэрлэгшсэн нохой, муур үргээх, туух ажлыг арваннэгдүгээр сарын 2-10-нд зохион байгуулна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүйтний улиралд дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор арваннэгдүгээр сарын 2-10-ныг дуустал мэргэжлийн байгууллагууд зэрлэгшсэн нохой, муур үргээх, туух ажлыг зохион байгуулах гэж байна. 

Иймд иргэд, оршин суугчид, аялагчдыг дээрх хугацаанд сонор сэрэмжтэй байж, ууланд гарахгүй байхыг анхааруулав. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг анхааруулж байна. 

ХААНА:

Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын аманд удаан хугацаагаар үүрлээд буй зэрлэгшсэн нохойг барих, үргээх, устгах, хөөж туух тул тухайн орчинд амьдарч буй иргэд оршин суугчид болон тус өдрүүдэд ууланд аялах, алхахаар төлөвлөж буй иргэд аялагчид та бүхнийг хөдөлгөөнөө зохицуулахыг анхааруулж байна. 

 

Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа