Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун аймгууд руу явдаг зорчигч тээврийн автобус өнөөдрийг дуустал Драгоноос хөдөлнө

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймаг руу явдаг зорчигч тээврийн автобуснууд маргаашаас Номин авто буудлаас хөдөлнө.

Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээлснээр зам засварын ажилтай холбогдуулан баруун аймгуудын зорчигч тээврийн үйлчилгээг өнөөдөр буюу аравдугаар сарын 31-нийг дуустал Драгоноос гүйцэтгүүлж байгаа аж.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэхтэй холбогдуулан уг чиглэлийн автобуснууд Драгон төвөөс хөдөлж байгаа юм.