Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад сүрьеэгийн салбар үүсэж хөгжсөн түүхэн 100 жилийн ойн баярын хурал болно

П.Зоригт, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Holiday Inn" зочид буудалд

08:30-15:30 цагт “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож байгаа анхан шатны эмч нарыг чадавхжуулах” сургалт болно. 

Монголын хүүхдийн ордонд

10:00 цагт Монгол Улсад сүрьеэгийн салбар үүсэж хөгжсөн түүхэн 100 жилийн ойн баярын хурлыг зохион байгуулна. 

Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд

10:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны таван жилийн ойн арга хэмжээ болно.

Тус арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюань нар оролцоно. 

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд, эрдэмтэн судлаачид ҮХЦ-д хандаж, УИХ, ҮАБЗ -д шаардлага хүргүүлнэ.

Говийн Их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомтыг нээхээр Засгийн газар үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан нь дэлхийд нэн ховор амьтдыг устах аюулд хүргэж, экосистемийг эрсдэлд оруулж, нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенц, Монгол Улсад хүчин төгөлдөр холбогдох хуулиудыг зөрчиж байгааг байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд, эрдэмтэн судлаачид эсэргүүцэж байгаагаа мэдээлнэ.