Уншиж байна ...

Сүүний Үхрийн Эрчимжсэн Аж Ахуйг хөгжүүлэх БОЛОМЖ ба ШИЙДЭЛ форум зохион байгуулагдлаа

А.Золжаргал, iKon.mn
1 цаг 0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Глобал Сивик Шэйринг ОУБ болон Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбоо хамтран КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилттэйгээр “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын  хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний талаар өнөөдрийн форумыг зохион байгууллаа. Тус форумд ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААГ, Нийслэлийн ХХААГ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Эрдэм шинжилгээний болон Төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцсон юм.

Өнөөдрийн форумд “Сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх боломж ба шийдэл” гэсэн илтгэлийг Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, Сүүний  мэргэжлийн зөвлөлийн дарга, Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга илтгэл тавьлаа. Тус илтгэлээрээ дамжуулан

  • Улирлын шинж чанартай сүүний урамшууллын хугацааг  сунгаж, 6,7,8 саруудаас бусад сард олгох;
  • Фермер, сүү бэлтгэн нийлүүлэлтийн хоршоодод атар газар эзэмшүүлэх
  • Малын тэжээл тариалахад дэмжлэг үзүүлэх, усалгааны систем, үрийн хөнгөлөлт, тоног төхөөрөмж, техникийн тусламж
  • Фермийн төрөлжилт буюу тугалын ферм, өсвөр үхрийн ферм, үржлийн /генетикийн/ ферм байгуулахад дэмжлэг үзүүлэх гэх мэт асуудлыг хөндөж санал дэвшүүллээ.

Ингэснээр улирлын хамааралгүйгээр чанартай сүү бэлтгэн нийлүүлэх, улмаар малчид фермерүүд өртөг багатайгаар өөрсдөө тэжээлээ бэлтгэж, ашигт ажиллагаагаа сайжруулж одоо цагт ашиг шимээ өгөхгүй мал маллан тэжээхгүйгээр зөвхөн саалийн үнээндээ анхааран тэжээснээр ашиг шим дээшлэх төдийгүй тугал болон өсвөр гунжны маллагааг тусад нь гаргаж малласнаар ирээдүйд өндөр потенциал бүхий саалийн үнээ бий болгох боломжийг бүрдүүлнэ гэж төлөвлөж байгаа ажээ.