Монголын мастер зураач С.Рэнцэн агсны уран бүтээлийн “Амьдралын хүрд” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Тус үзэсгэлэн нь арваннэгдүгээр сарын 14-н хүртэл олны хүртээл болох юм.
Мөн түүний тосон будгаар бүтээсэн гэрэл сүүдрийн уран тоглолт, онцгой арга барилаар зурсан бүтээлээс Дүрслэх урлагийн музейд 40, Монголын Урчуудын эвлэлийн уран сайхны сан хөмрөгт 30 гаруй нь хадгалагдаж байгаа аж.
С.Рэнцэн агсан нь 1931 онд Архангай аймгийн Булган сумын нутагт Бор толгой гэх газар төрж, 2007 онд насан эцэслэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!