Сингапурын Төв Банк болон Сингапурын Финтек Холбооноос хамтран олгодог “Financial Inclusivity Award” буюу Санхүүгийн хүртээмжийн шагналд ЛэндМН ББСБ ХК-ийн Flexi Business бүтээгдэхүүн нэр дэвшиж, эцсийн шатанд шалгарсан байна.
MSME буюу бичил, жижиг, дунд бизнесүүдэд зориулсан 100% дижитал, барьцаагүй зээлийн шийдэл нь Зүүн Өмнөд Ази цаашлаад олон улсад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой хэмээн үнэлэгдлээ.
Бид энэ талаар ЛэндМН ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц. Ууганбаяртай уулзаж, энэхүү амжилт болон компанийн цаашдын зорилго, ирээдүйн талаар ярилцлаа.
- Сингапурын болон Зүүн Өмнөд Азийн санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд нэр дэвшсэнд баяр хүргэе! Энэ мэдээг хүлээж авахад танд ямар санагдсан бэ?
- Баярлалаа. Сингапурын Төв Банк болон Сингапурын Финтек Холбооноос биднийг үнэлсэн нь үнэхээр нэр төрийн хэрэг. Энэ шагналд дэлхийн топ санхүүгийн болон финтек байгууллагуудтай хамт нэр дэвшсэн, эцсийн шатанд шалгарсан нь манай хамт олны хичээл зүтгэл, Монголын Финтекийн салбарын хөгжил, шинэчлэлийн үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсаныг харуулж байна. ЛэндМН үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш технологийн хүчээр сая сая хүнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө байдаг бөгөөд энэ шагналд нэр дэвшсэн нь биднийг зөв замаар зорилго руугаа ойртож буйг баталж өглөө.
- Flexi Business бүтээгдэхүүн хэрхэн бий болсон түүх болон ЛэндМН энэ бүтээгдэхүүнийг хийх болсон шалтгааны талаар хуваалцана уу?
- Flexi Business нь Монголын жижиг, дунд бизнесүүдэд ихээхэн тулгардаг санхүүжилтийн бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагаас үүдсэн. Жижиг бизнесүүд барьцаа хөрөнгөгүйн улмаас, эсвэл хангалттай зээлийн түүхгүйн улмаас санхүүжилт олж авахад ихээхэн хүндрэлтэй тулгарч, бизнесээ тэлэх нь амар биш байдаг. Flexi Business-ийн зорилго нь эдгээр жижиг, дунд бизнесүүдэд зориулсан хурдан, найдвартай, уян хатан санхүүгийн шийдэл бүхий бүрэн дижитал, барьцаагүй, хэрэглэгчдэд хялбар бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоос үүдэн гарсан.
- Flexi Business бүтээгдэхүүний онцгой шинж чанаруудын талаар дурдвал, яагаад ийм том шагналд нэр дэвшсэн гэж үзэж байна вэ?
- Flexi Business-ийг онцгой болгож байгаа шинж чанар нь уян хатан мөн 100% дижитал байдал юм. Бид жижиг, дунд бизнесүүдэд өөрсдийн мөнгөн урсгалдаа тохирсон зээлийн төлбөрийн хуваарь санал болгож, мөн хиймэл оюун ухаан ашиглан зээлийн үнэлгээ хийдэг тул бизнес эрхлэгчдийн бичиг баримт, цаг хугацааны асуудлыг арилгаж чадсан. Энэ нь зөвхөн Монгол улсад бус цаашлаад Зүүн Өмнөд Азидаа анхдагч бүтээгдэхүүн болж чадсан.
ЛэндМН олон улсын тавцанд танигдаж Монгол улсын финтек салбарын хөгжил олон улсын түвшинд зарим талаараа түүчээлээд эхэлсэн байна.
- Flexi Business Монголд нэвтрүүлээд нэг жилийн хугацаа болох гэж байна, энэ хугацаанд Монголд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрхэн нөлөөлсөн гэж бодож байна вэ?
- Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бол Flexi Business-ийн үндсэн зорилго. Бид жижиг, дунд бизнесүүдэд санхүүгийн хүртээмжийг нээлттэй болгосноор Монгол улсын эдийн засгийн цусны эргэлт болсон олон жижиг дунд бизнесийн мөнгөн урсгалыг дэмжиж байна. Манай хэрэглэгч нар 100% дижитал үйлчилгээг анх удаа авч буй хүмүүс бөгөөд барьцаа хөрөнгө хангалттай байгаагүйн улмаас тэд өмнө нь ихэвчлэн зээл авах боломжгүй байсан.
Харин Flexi Business-ийн тусламжтайгаар тэд санхүүжилтийн үйлчилгээг хурдан бөгөөд хиймэл оюун ухааны хүчээр нээлттэй шударга нөхцөлөөр авах боломжийг бий болгож байна. Энэ нь зөвхөн тухайн бизнесүүдэд төдийгүй бэлтгэн нийлүүлэгч түүний ажилчид ар гэрийнхэн гээд олон иргэдэд орлогоо өсгөх, амьдралаа тогтвортой байлгахад хувь нэмэр оруулж байгаа юм. Эцсийн дүндээ бид Монголын жижиг дунд бизнесүүдийг дэмжиж, илүү хүртээмжтэй санхүүгийн орчныг бий болгож байна.
- Энэхүү шагналд нэр дэвшсэн нь Монголын финтекийн салбарт ямар ач холбогдолтой вэ?
- Маш их утга учиртай гэж харж байна. Сингапурын Төв Банк болон Сингапурын Финтек Холбооноос энэхүү нэр хүндтэй шагналд бидний бүтээгдэхүүнийг дэвшүүлсэн нь ЛэндМН олон улсын тавцанд танигдаж Монгол улсын финтек салбарын хөгжил олон улсын түвшинд зарим талаараа түүчээлээд эхэлсэн гэдгийг харуулж байна.
- ЛэндМН болон Flexi Business-ийн ирээдүйд юу хүлээж байна вэ?
Ц.Ууганбаяр: Бид ирээдүйнхээ талаар амбицтай төлөвлөгөөтэй байна. Flexi Business-ийн амжилтыг үндэслэн бид цаашид MSME салбарт чиглэсэн илүү хэрэглэгч нарт ээлтэй шийдлүүдийг санал болгохоор зорьж байна. Бид хиймэл оюун ухаан болон өгөгдөлд суурилсан технологид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, платформынхоо үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
Ирээдүйд бид жижиг, дунд бизнесийн салбарыг дэмжих оролцоогоо гүнзгийрүүлж, тогтвортой өсөлтийг дэмжих санаачилгууддаа анхаарлаа хандуулна. Энэхүү шагналд нэр дэвшсэн нь бидний санхүүгийн хүртээмжийг хүн бүрд хүргэх зорилгод хүч өгсөн бөгөөд ирээдүйд биднийг ямар шинэ боломжууд хүлээж байгааг харууллаа.
- Танай баг хамт олон болон ЛэндМН-ийг дэмждэг хэрэглэгч нартаа хэлэх үг бий юу?
- Манай гайхалтай баг болон үнэнч хэрэглэгч нартаа талархлаа илэрхийлье. Энэ амжилт бид бүгдийн эрхэм зорилгодоо итгэсний үр дүн билээ. Хамт олны хүсэл тэмүүлэл болон хэрэглэгч нарын хүлээлт биднийг өдөр бүр шинэчлэл хийх, өөрчлөлт авчрахад урам зориг өгдөг. Бид бүгдэд хүртээмжтэй санхүүгийн ирээдүйн төлөө хамтдаа хүрч болох хил хязгаарыг даван туулна гэдэгт итгэлтэй байна.
ЛэндМН ирээдүйд Flexi Business-ээрээ дамжуулан жижиг, дунд бизнесүүдэд санхүүгийн хүртээмжийг улам нэмэгдүүлж, Монгол улсынхаа эдийн засгийн хөгжилд бодитоор хувь нэмрээ оруулсаар байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!