Улаанбаатар хот 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж буй.
Түүнчлэн 20 минутын хот, авто замын түгжрэлийг бууруулах шийдэл болон олон төвт хотын тогтолцоонд салбарын хүмүүсийг татан оролцуулах зорилготойгоор их, дээд сургуулийн хот төлөвлөлт, архитектур, газар зохион байгуулалтын салбарын оюутан, судлаачид, мэргэжлийн холбоодын хүрээнд “Олон төвт хот-иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар болжээ.
Эрдэм шинжилгээний хурал арванхоёрдугаар сарын 4-ний өдөр 10:00 цагт нийслэлийн Нутгийн захиргааны төв цогцолбор байранд болно.
Ерөнхий сэдвийн хүрээнд дараах дэд сэдвүүдийг хамруулж эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хүлээн авах юм байна.
Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын илтгэлийг арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хэвлэмэл болон файлаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Дэд төв, дагуул хотын хэлтэст болон (n.myadagbadam@uda.ub.gov.mn) цахим шуудангаар хүлээн авна. Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн оролцогчдын бүтээлийг эмхэтгэл болгон хэвлүүлж, олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!