Кинг Тауэр 5-р ээлжийн орон сууц нь орчин үеийн барилгын шинэлэг шийдэл болох шилэн фасад, металл фасадыг хослуулсан экстерьертэй, бүрэн цутгамал хийцлэлтэй 17 давхар орон сууц ба эрхэм та бүхнийг ашиглалтад орсон орон сууцнаас сонголтоо хийхийг урьж байна.
Хотын төвөөс урагш 3 км зайд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд байрлалтай Кинг Тауэр апартментын 5-р ээлж нь 60-154 мкв талбай бүхий 2-5 өрөөний сонголттой ба гэр бүлүүдийн амьдралын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх олон төрлийн зохион байгуулалттай орон сууц таныг хүлээж байна.
Crystal ангиллын орон сууц: Crystal ангиллын орон сууц нь 60-124 мкв талбай бүхий 2-4 өрөөний сонголттой ба өөрийн болоод гэр бүлийнхээ гишүүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонголт хийх боломжийг бид танд олгож байна. Тухлаг орчныг танд мэдрүүлэх дээд зэрэглэлийн орон сууц юм.
Diamond ангиллын орон сууц: Diamond ангиллын орон сууц нь 112-152 мкв талбай бүхий 3-5 өрөөний сонголттой, интерьерийн шинэлэг шийдэл бүхий шалнаас тааз хүрсэн харууц сайтай байгалийн гэрэл шууд тусахуйц илүү цэлгэр уужим орон зайн төлөвлөлт зохион байгуулалттай. Орчин үеийн гэр бүлийн амьдралын хэв маягт нийцүүлэн төлөвлөсөн төгс зохион байгуулалт, гайхалтай шийдэл цэлгэр орон зай нь тансаг, тав тухтай байдлыг танд мэдрүүлнэ.
Penthouse ангиллын орон сууц: Хотын хамгийн үзэсгэлэнт хэсгийг тольдох боломжтой хамгийн дээд давхарт байрлах тансаг зэрэглэлийн Пентхаус орон сууц нь 110-300 мкв талбайн сонголтуудтай бөгөөд байгалийн гэрэл шууд тусах нэг хананаас нөгөө хана хүрсэн өргөн цонхтой, төгс зохион байгуулалт, гайхалтай шийдлийг бий болгосон.
Оршин суугчдынхаа тав тухтай, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дэлхийд чанар эдэлгээгээрээ танигдсан нэр хүндтэй брэндийн материал, тоноглолуудыг 5-р ээлжийн барилгын бүх үе шатуудад ашиглалаа.
Reynaers, Kohler, Schuco, Ter Hurne тэргүүтэй чанар стандарт, аюулгүй байдлыг хангасан дэлхийн шилдэг брэндүүдийн тоноглолыг ашигласан нь таны гэр бүлд тав тухыг бүрэн мэдрүүлнэ.
Бельги улсын Reynaers брэндийн шилэн фасад
Герман улсын Schuco брэндийн 3 давхар вакум цонх
Герман улсын Ter hurne брэндийн байгалийн цэвэр модон шал
150 жилийн түүхт Америкийн №1 Kohler брэндийн сангийн тоноглол
Чанар стандартыг бүрэн хангасан Германы №1 Hormann брэндийн ган хаалга
A зэрэглэлийн чанартай, 200 жилийн түүхт Германы Marohn ThyssenKrupp брэндийн цахилгаан шат
Та бүхэнд шалнаас тааз хүрсэн цэлгэр том цонхтой, орон зайн ухаалаг төлөвлөлттэй 124 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг танилцуулж байна. Энэхүү орон сууц нь гал тогооны хэсэг бүхий зочны өрөө, мастер унтлагын өрөө, хоёр хүүхдийн өрөө, хувцасны өрөөнүүдээс бүрдэхээс гадна үүдний хэсэг нь уужим саруул зайтай.
Кинг тауэр 5-р ээлжийн орон сууц нь оршин суугчдынхаа амар тайван чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийт талбайнхаа 30%-д ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, амран суух сүүдрэвч зэрэг автомашингүй талбайг хотхон дотроо төлөвлөсөн.
ШВЕДИЙН HAGS БРЭНДИЙН ЗӨӨЛӨН ДЭВСГЭРТЭЙ, ХҮҮХДЭД АЮУЛГҮЙ ИЖ БҮРЭН ТОГЛООМЫН ТАЛБАЙ
Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч оршин суугчдадаа зориулан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон фитнес, усан бассейн, спорт заалыг багтаасан King Club спорт комплекс хотхон дотор үйл ажиллагаа явуулдаг ба оршин суугчид хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой.
King Club спорт комплексийн фитнес заал нь Matrix брэндийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба эрхэм та мэргэжлийн багш дасгалжуулагчийн тусламжтайгаар эрүүл амьдралын дадал зуршил, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх боломжтой.
Испанийн алдарт Astral Pool брэндийн тоноглол бүхий, 5 эгнээ замтай, 25м урттай байссейнаар үйлчлүүлж, гэр бүлийн хамт чөлөөт цагаа эрүүл зөв боловсон өнгөрүүлэх боломжтой.
King Tower Apartment & Penthouse нь хотхон дотроо Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, 1000 хүүхдийн багтаамжтай Монгол Билиг Оюун сургууль цэцэрлэгийн цогцолбортой ба энэ нь оршин суугчдын цаг завыг хөнгөвчилж, амар тайван амьдрах гол нөхцөлийг бүрдүүлж буй юм.
Тус сургууль нь стандарт биеийн тамирын заал, номын сан, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий гал тогоо, эко ногоон байгууламжтай. Эрхэм та Кинг Тауэр апартментийн 5-р ээлжийн орон сууцнаас сонголтоо хийснээр дэлхийн шилдэг Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монгол Билиг Оюун сургууль цэцэрлэгийн цогцолборт энхрий бяцхан үрсээ суралцуулах боломжтой.
Худалдаа үйлчилгээний томоохон төвүүд, улсын болон хувийн сургуулиудтай ойр байрлалтай тул таны үнэт цагийг хэмнэх давуу талуудтай. Түүнчлэн Богд хан уул, Хатан туул голын агаарын урсгалын нөлөөгөөр цэвэр цэнгэг агаартай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
King Tower Apartment & Penthouse нь хотхон дотроо бүхий л хэрэгцээ, үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлсэн 50 гаруй үйлчилгээний төвүүдийг цогцлоосон ба энэ нь оршин суугчдын үнэт цагийг хэмнэж, гэр бүлдээ илүү их цаг хугацааг зориулах боломжийг бий болгодог.
ЭРХЭМ ТАНЫГ Оршин суугчдынхаа эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн , дэлхийд тэргүүлэгч шилдэг брэндийн тоноглолуудыг ашигласан, төлбөрийн таатай нөхцөл бүхий KING TOWER хотхоны LUXURY зэрэглэлийн 60-154 мкв, 2-5 өрөө орон сууцнаас сонголтоо хийхийг урьж байна.
Банкны энгийн орон сууцны зээл: 60-154 мкв талбай бүхий 2-5 өрөө орон сууцнаас мкв харгалзахгүй сонголтоо хийгээд Голомт банкны 1,25%, ХХБ-ны сарын 1,3%-ийн хүүтэй, 15 жилийн хугацаатай орон сууцны энгийн зээлээр худалдан авах боломжтой.
Ипотекийн зээл: 80 мкв хүртэлх талбайтай орон сууцнаас сонголт хийгээд салбартаа тэргүүлэгч банкуудын жилийн 6%-ийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авах боломжтой.
Урьдчилгаа: Урьдчилгаа 40-50% төлөөд үлдэгдэл төлбөрөө 6 сарын хугацаанд хүүгүй хуваан төлөх төлбөрийн таатай нөхцөлүүдийг танд санал болгож байна.
ЭРХЭМ ТАНЫГ БЕЛЬГИ УЛСЫН REYNAERS БРЭНДИЙН ШИЛЭН ФАСАД, УУЖИМ ЦЭЛГЭР ОРОН ЗАЙ БҮХИЙ KING TOWER APARTMENT-ЫН 5-Р ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНААС СОНГОЛТОО ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.
Веб сайт: www.kingtower.mn
Борлуулалтын алба: 7227-9999
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!