ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Тавантолгой түлш”-ийг нийслэлийн өмчид шилжүүлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрд ногдох хувьцааны ногдлоор өрийг нь барагдуулна гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаарх асуулгатай холбоотой мэдээллийг хэлэлцлээ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар "Тавантолгой түлш" ХХК-ийг нийслэлийн өмчид шилжүүлэх асуудлыг хэлэлцэх шийдэх байсан ч тус компани өртэй гэдэг шалтгаанаар уг асуудлыг хойшлуулсан. Энэ талаар тодруулсан гишүүдийн асуултад "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Ц.Лхагвасүрэн дараах хариултыг өглөө.

Тэрбээр “Тавантолгой түлш компани нь байгуулагдсан цагаасаа “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжиж ирсэн. Одоогийн байдлаар 1.25 их наяд төгрөгийн өртэй байна.

“Тавантолгой түлш” компанийг нийслэлийн өмчид шилжүүлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрд ногдох хувьцааны ногдлоор өрийг барагдуулна гэдэг урьдчилсан мэдээлэлтэй байгаа. Гэхдээ одоогоор шийдэгдээгүй байна.

Өвөлжилтийн бэлтгэлийн тухайд, өнөөдрийн байдлаар нийслэлийн агуулахуудад 85 мянган тонн нөөцтэй, урсгал засварын ажил 100 хувь хийгдэж дууссан. Түүхий эд, бараа материал 2-3 сарын нөөцтэй, өвөлжилтөд бэлэн байгаа" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
БУРУУ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.10.20.218] 2024/11/1
Төр, төр, төр гэдгээ болиод өгөөчээ дампуурвал дампуураг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.223] 2024/10/31
хүкийн үйлдсэн өр үү
0 | 0 Хариулах
Зочин [103.9.90.100] 2024/10/31
ИРГЭД ЗӨВХӨН ЭТТ БИШ СТРАТЕГИЙН БҮХ ОРДООС ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ ЖИЛ БҮР НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ЭРХТЭЙ
0 | 0 Хариулах
Зочин [103.9.90.100] 2024/10/31
1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АА АВЬЯ
0 | 0 Хариулах
Зочин [172.58.165.112] 2024/10/31
Hvvkiin hort ugaar olon zuun hvnii amiar neleen heden hvniig dollar iin saytan bolgow tsaashid hechnee terbumtan endees garch irehiig bid taashgvi
0 | 0 Хариулах
Зочин [195.176.3.23] 2024/10/31
Лай л байна өрийг барагдуул. 50% ийг нь хувьчил. Төрд л бүтэн өгч болохгүй. Дахиад 5 жилийн дараа 5 их наядын өртэй болчихсон байх биз.
2 | 0 Хариулах
LALARIIN tur [202.21.106.37] 2024/10/31
talbairuugaa garyoo alaltsii odoo bur amar yum bolloo
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.87] 2024/10/30
хэсэг нөхөд хагартал чихлээд үлдэв шүү
2 | 0 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/30
Үүнийг авч яах вэ ?
2 | 0 Хариулах
Зочин [64.119.29.121] 2024/10/30
Хэний өрийг хэний мөнгөөр хаах гээд байгаам бээээ
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.32] 2024/10/30
Хахаха. Юун ногдол вэ? Бөөн алдагдал биз дээ. Бүүр бүх хүнийг эргүү гээд ойлгочихсон бдаг юмуу. Ингэж болохгүйш дээ.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.99] 2024/10/30
Металлургит голцуу ашигладаг түлшийг иргэддээ шахаж хордуулна, бас болоогүй компанийх нь өрийг барагдуулна, ядаж байхад 1.25 мянган тэрбум төгрөг л гэнэ шүү. Инфляци ч монголд цэцэглэх нь дээ.
5 | 0 Хариулах
монгол [66.181.190.33] 2024/10/30
Ганбаатар гэж луйварчны идсэн өрийг татвар төлөгчид төлөх юм уу
8 | 0 Хариулах
ganbaa [66.181.187.82] 2024/10/30
Po ganbaa idsen mongiig bid tuluhgui shu
0 | 0 Хариулах