Уншиж байна ...

Аравдугаар хорооллын явган хүний замыг нөхөн сэргээж, Драмын театрын урд ухсан нүхийг булжээ

Д.Янжиндулам, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд авто зам, инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд эвдэрсэн явган хүний замуудыг нөхөн сэргээн засварлаж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар дулааны шугамын шинэчлэлийн үеэр эвдэлсэн аравдугаар хорооллын явган хүний замыг нөхөн сэргээж байгаа бол Драмын театрын урд нийтийн эзэмшлийн талбайд ухсан нүхийг булжээ.

Нийслэлийн хэмжээнд эвдэрсэн явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг энэ долоо хоногт засварлаж дуусгахаар төлөвлөсөн байна.

Энэ жил улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд нийт 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилжээ.

Харин 70 гаруй байршилд авто замыг шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд Энхтайвны гүүрний урд талаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх замын долгион үүссэн хэсгийг ирэх хавар засуулахаар болсон байна.