ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарт хуулиас давсан журам их болжээ. Захын дарга журам гаргаад хүнээс мөнгө хурааж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүчний реформын асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар өнөөдөр Эрчим хүчний үндэсний хорооноос мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэг "Реформын нэг чухал асуудал хуулийн шинэчлэлт. Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдаж эрчим хүчний реформыг анх удаа хийж байв.

Тэр үед дөрвөн зорилготой байлаа.

  • Босоо бүтэцтэй байсан компаниудыг хэвтээ болгож, дамжуулах, түгээх, үйлдвэрлэх гэж олон компани болгон салгасан
  • Эрчим хүчний зохицуулах хороог байгуулж, үнэ тарифыг хараат бусаар зохицуулдаг болгосон
  • Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх байв. Гэвч хийж чадаагүй.
  • Өрсөлдөөнийг бий болгох байсан ч мөн хэрэгжүүлж чадаагүй 24 жил өнгөрчээ.

Реформыг системтэйгээр цаг хугацаанд нь дахин шинэчилж хараагүй, улс төрийн оролцоо зэрэг олон шалтгааны улмаас энэ салбар хямралынхаа дээд цэгт хүрлээ. Иймд "Реформ 2"-ыг хэрэгжүүлэх шаардлагатай. 2025 онд реформыг хэрэгжүүлэхийн тулд хуулийн эрх зүйн орчныг шинэчлэх зорилт тавьсан.

Шинэчлэн боловсруулагдах хуулийн төсөл нь эрчим хүчний салбарт

  1. Үйлдвэрлэгч талд өрсөлдөөнийг бий болгох
  2. Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх
  3. Ногоон шилжилтийг дэмжих
  4. Бүтцийн өөрчлөлт хийж, босоо удирдлагын тогтолцоог засаж залруулах
  5. Хараат бус байдлыг дэмжих зорилготой.  

Түүнчлэн эрчим хүчний салбарын хуулиудыг шинэчлэхийн тулд хэрэгжиж буй хуулийн үнэлгээг хийж байгаа. Хууль маш товч, ерөнхий байснаараа хуулиас давсан журам их болжээ. Захын дарга хуулиас давсан журам батлаад хүнээс мөнгө хураагаад сууж байна. Иймд энэ салбарт байгаа бүх журмыг судлаад ямар заалтыг хуульд оруулах вэ, ямар нь журмаар зохицуулагдах вэ гэдгийг тодорхойлно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
45 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Баяраа [202.126.90.202] 2024/11/2
Дүү минь сайн бна .мэдлэгтэй хүн ингэж дуугардаг юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.236] 2024/11/2
ЭХ-салбарын үйл ажиллагаа ялангуяа үйлдвэрлэгч нь хүнд байгаа нь үнэн дээрээс нь цахилгаан станцуудын захиргааны бүтэц з/б нь нүсэр их болсон нэг сайд гарч ирээд л дарга ерөнхий нягтланг сольдог тэр өөрийн буюу шахааны баахан хүн авдаг нэг их олон дарга бий болсон. Цомхон болгооч жишээ нь санхүү хариуцсан дарга,ерөнхй нягтлан,ахлах нягтлан гээд л явж өгсөн. Нам дагасан цүнх баригч нар маш их болсон үүнийг сэтгүүлчид сурвалжлах хэрэгтэй. ,
1 | 0 Хариулах
Иргэн [103.212.162.25] 2024/11/1
Энэ салбарт ирсэн сайд болгон шинэчлэл хийх гэхээсээ бүтэц нэгж, орон тоо нэмж, дарга, ахлах гэсэн ажил багатай, өндөр цалинтай, хов живээр хоол залгуулдаг үй түмэн хүн хувалз мэт шигсэн байгаа. ТӨХК-иудын бүтэц, орон тоо, ялангуяа захиргааны албан хаагчдын АБТ, ажлын ачаалал давхардал, хийдэгдлийг судалж үзвэл их НО илэрнэ дээ. Цалин нэм гэж хашгирахын өмнө ажлын ачааллаа нягтруулж цомхон бүтэц, цөөн чадварлаг хүнээр ажлаа явуулж, цалингаа 20-30% нэмэх боломж компани болгонд бий. Эрчим хүчний үнээ нэмүүлж аваад эхний ээлжинд цалингаа нэмэх гэж бүх захирлууд яарч байгаа нь нууц биш, ингэх ч байх. Цалинг нэмж болох боловч дээр бичсэн саналыг харгалзаасай. Эх үүсгүүр, түгээх сүлжээг зоригтойхон хувьчилбал бүх шахаа арилах нь мадаггүй. Энэ удаагийн үнэ нэмэлт тус салбарын хувьд сүүлчийн боломж боловч өргөс авсан мэт маргааш нь сайжрахгүй тул хэсэг хугацаанд зовлон зүдүүр хэсэгтээ үргэлжлэх буй заа. Харин хэрэглэгчдийн тэсвэр тэвчээр хүрэх болтугай л гэе дээ
3 | 1 Хариулах
суранхар [202.131.230.251] 2024/10/31
Танай эрчим хүчний салбарыг баргын дарга нараас чинь илүүг мэдэхийн хувьд: Танай улс эрчим хүч нэмж үйлдвэрлэх биш үйлдвэрлэсэн цахилгаан дээрээ яаж мөнгө угаах, дарга цэрэг болж тоглох зэрэгт жалганы үзэл ийм байдалд хүргэсэн нь бол үнэн. Харин эдгээр салбадайнууд ингэж ярьсанаараа энэ бүх завхралыг үгүй хийж чадахгүй. Хэлбэрийн лаларнууд хэлбэрийн л бдаг юм. Зүгээр ч нэг эрчим хүч энэ тэндээс гуйлга түүлэг болж станцтай болох биш эрчим хүчийг ямар ч нөхцөл, үед гаргаж чадах чадамж чадвартай байх нь л гол зүйл юм. Харин танай хэдэн сайданцар, түүний сугны үс, сугны үснийх нь уутанцар гээд ямар хэрэггүй баасны ялаанууд нэгэнд суурьшиж тогтсон бөлгөө. Хэрвээ ядаж хүн төрхтэй бол хүн шиг жаахан сэтгэхэд л энэ улс маш олон зүйлийн даван ард нь гарна
1 | 0 Хариулах
Zochin [202.70.44.46] 2024/10/31
Алтанхуяг гишүүний хэлсэн СЭХ-ний өндөр тарифийг бууруулах талаар яагаад яриагүй байна, ер нь бол ард түмний буруу биш шүү, цаг хугацаандаа үнээ нэмээгүй, төр засаг, салбар буруутай шүү, ард түмэн бол буруу зөрүүг нь ялгаж салгаж байгаа шүү.
0 | 0 Хариулах
Доржоо [202.55.188.35] 2024/10/31
Энхцэцэг бол онцын онц сурлагатан. Тиймээс ихийг хүлээж байна. Амжилт
0 | 0 Хариулах
Дэнсмаа [103.57.92.155] 2024/10/30
Эрчим хүчний салбар чинь өөрөө мафжсан бна Шат шатны хулгайг зогсоо
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.80] 2024/10/30
Яг л Боловсролын Зээлийн Сан шиг л санагдчихлаа. Захын Боловсролын сайд нь журам гаргаад л доктор, магистрт гадаадад сурсан нөхдүүдийн зээлийн тэглэдэг байлаа.
3 | 0 Хариулах
Иргэн [103.57.94.73] 2024/10/30
Сайдууд, яамдууд төсвөө тана, эрчим хүчний салбартаа зарцуул, амташсан сайдыг сольж, мэргэжлийн хүн тавихгүй бол дампуурлаа, тус салбарт хяналт шалгалт оруулах хэрэгтэй
2 | 0 Хариулах
Монгол хүн [202.55.188.46] 2024/10/30
Энэ улсаас олигтой эрдэмтэн,зохион бүтээгч төрөхгүй нь харамсалтай. Монгол хүний боловсрол олгох систем нь буруу,бүх салбар гадны тархиар явж бна
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.10] 2024/10/30
Байгууллагын дотоод журам гэдэг бол тухайн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, тайлагнал, хариуцлага тооцох, засах сайжруулах зэрэг үйл ажиллагааг ямар зарчмаар явуулах, дотоод чиг үүргийн хуваарилалт, хамрах хүрээ зэргийг тодорхойлсон маш чухал эрх зүйн баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, байгууллагын удирдлагын баталсан журмаар тухайн байгууллагын нэгж, газар, хэлтэс, албадууд болон ажиллагсдын үйл ажиллагааг зохицуулдаг болохоос биш гадагшаа нийлүүлэгч, түнш, харилцагчтай холбоотой асуудлыг түүгээр зохицуулахгүй. Нийлүүлэгч, түнш, харилцагчтай холбоотой асуудал нь хоорондын гэрээ хэлцэл болон хуулиар зохицуулагддаг тул хэрвээ байгууллагын журмаар иргэн танд үүрэг, хариуцлага оноож байгаа бол энэ нь хууль эрхзүйн хувьд хүчин төгөлдөр бус зүйл болно.
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.190.145] 2024/10/30
Нэмж болно эхлээд Эрчим хүчнийхээ мафиуудын тендер, шахааг жаахан багасгах, улс төрчидөөс холдуулчих!!! Ер нь түгээх сүлжээнүүдээ хувьчилж болдоггүй юм уу!!
2 | 0 Хариулах
Тайвантөр [202.126.90.225] 2024/10/30
Тэмцээч! Ордноос нь чирж гаргаж ирээд тархийг нь хага шаах хэрэгтэй. Төгрөг нь үнэгүйтэж, инфляци нь яаж өсөж ард түмэн туйлдаж байгааг чих, нүд, амаа дарж өөрсдөө л төрд шургалж дээдсийн амьдралаар амьдарч байна!!!
2 | 1 Хариулах
Зочин [103.145.234.104] 2024/10/30
Галзуу нохой чамайг Шархаданд аваачвал таарна.
0 | 1 Хариулах
Иргэн [66.181.190.145] 2024/10/30
Хан уул дүүргийн Хүннү хотхонд Биндэгноров ХК айл өрхийн цахилгааны тоолуурыг 55000 төгргөөр баталгаажуулсан гэж мөнгө хураах юм!!! 55000- мянган төгрөгийн ямар өртөгтэй ажил хийж байгааг хянадаг байгуулга Монгол улсад бн уу??? Эрчим хүчний систем ийм мафи маягийн монпол болтлоо завхарсан бн шүү!!!
3 | 0 Хариулах
Зочин [74.207.241.123] 2024/10/30
Эрчим хүчний үнэ нэмж байхаар УИХ-ыг 4 жилээр хаавал яасийн. Засгийн газар ажлаа хийгээд их зардалтай 126 хүний элдэв зардлын 4 жилээр хэмнэвэл цахилгаан дулааны үнэ нэг их нэмэгдэхгүй байх оо. Ерөнхийлөгч, ЕРӨНХИЙ сайд засгийн газар байхад 126 бол илүү л байна.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.118.131] 2024/10/30
Сэргээгдэх эрчим хүчний төлбөр гээд сар бүр цахилгааны төлбөр дээр нэмэж мөнгө авсаар олон жил боллоо!!! Тэрний үр дүн хаа байнаа???
6 | 0 Хариулах
Kca [202.126.91.202] 2024/10/30
ДЦС-н дарга нар өөрсдийн хамаарал бүхий хүүхдүүдэд жил бүр сургалтын тэтгэлэг олгодог, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн багууд, бөхчүүдийг ивээн тэтгэдэг ... гээд зөндөө маапаан бий шүү. Төр, засгийн удирдлагууд мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Энэ их зардлыг жирийн хэрэглэгчид төлөлцөх нь зөв үү?
11 | 0 Хариулах
Зочин [112.72.13.22] 2024/10/30
Доторх хулгайч хумаслагчидаа эхлээд цэгцэл , захын монтер нь ирж засвар хийгээд мөнгийг нь бэлэн юму дансаараа авч завшина , дээрээс цахилгаан хулгайлж буй өрх , ААН олон байгааг илрүүлж төлүүл
8 | 0 Хариулах
Зочин [202.126.89.183] 2024/10/30
Цэнгүүн зайл реформтойгоо
4 | 1 Хариулах
Зочин [103.57.95.250] 2024/10/30
Тэрний хүүхний рeформ гэж баас нь байх уу. Үгнийхээ учрыг ч олоогүй л хөөрчихсөн гүйж яваа
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.183] 2024/10/30
Дулааны үнэ тогны үнээс илүү нэмэгдэж бгаа бол цахилгаанаар халдаг байшин илүү ашигтай болохнээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.72] 2024/10/30
Эрчим хүчийг асуудалд алдагдалд оруулж байгаа буруу удирдлага ажилтануудтайгаа тулж цэвэрлэж менежментэй зөв болгох хэрэгтэй түүнээс үнэ нэмээд дээрдэхгүй хөгжихгүй дээ
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.183] 2024/10/30
Нүүрсэн дээр суусан Гуйлгачид юмдаа. Дэлхийг халаах нүүрстэй байж эрчим хүчээ гаднаас авдаг эрчим хүч нь үнэтэй. Станы орнуудад бол хамгийн хямд нь газ бензин бхад тэд юугаар баян түүгээрээ ард иргэдээ тэжээж бн
1 | 0 Хариулах
Wtf [202.126.90.168] 2024/10/30
huwiin hewshild ni bolomj olgoo
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.12] 2024/10/30
Бүх юмыг асуугаад л байвал эсэргүүцэсхийгээл улсыг муутгах юм хэлээд л байх байх даа зарим нь. Гол нь хууль юм боловсруулж батлахдаа гүйцэд хандаж гүйцэд уншиж ойлгож тов тодорхой байлгадаг баймаар, зарим зальтай нөхдүүд хуульд хоролгонтой жижиг үг өгүүлбэр нэмээд л сэм батлуулчихдаг тэр нь улсад ашиггүй гайтай болчихдог гажгуудыг огт байлгамааргүй бна цаашид.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.164] 2024/10/30
Энэ мэргэжлийн инжeнeр тэр тусмаа доктор хүний үг зөвлөгөөг сонсож авахыг нь авч хаяхыг нь хаяж болно. Харин тэр хоосон хонгио толгойт Цэнгүүн гэгч яашка бол дараа л байна. ТИС-н маркeтингийн баклавраас цааш боловсрол чадваргүй байж улс болж тоглох юм гэнэ. Гантөмөртөө хардуулж зодуулж байхдаа таарсан балайвагай
5 | 1 Хариулах
zochin [66.181.189.197] 2024/10/30
xuul jurmaa shinecheldeg l yum bgaa biz, ard irgediin nuruun deer ene ix unee nemexdee yaaxav de? tegeed bolooguy tzalin tetgevriig 6 xan xuvi nemne gej baij ene nemegdel chini aray xeterch bna aa!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.183] 2024/10/30
Эрчмийнхэн идэхээ боль эхлээд. Сэргээгдэх эрчим хүсний төхөөрөмжөөс татвар авдаггүй болго.
4 | 0 Хариулах
sdf [66.181.161.76] 2024/10/30
БНСУ, БНХАУ, Японд ЦС ууд улсын өмчид байдаг юм шүү, улсаас тогны үнийг хянаж зохицуулдаг. Энхцэцэгээ мэдэхгүй юмаа бүү ярь
0 | 1 Хариулах
KKK [202.9.46.236] 2024/10/30
СОНИН ЖУРМУУДАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ТҮҮНЭЭС ГАДНА ЛИБЕРАЛЧИЛАА ГЭЭД ДУРГУЙ ХҮРГЭСЭН ХҮНИЙНХЭЭ ТОГИЙГ ТАСДААД БАЙДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭНЭ ЖИЛ ЗҮҮН АЙМАГ БАРАГ ТОГГҮЙ БАЙСАН ГЭСЭН ҮҮН ДЭЭР АНХААРНА ҮҮ
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [51.159.195.186] 2024/10/30
Эмэгтэйчүүдийн ажил биш!гал тогооруугаа яв яв
1 | 0 Хариулах
Хха [103.212.162.205] 2024/10/30
За чи өөрөө өвгөнт рүүгээ яв
0 | 1 Хариулах
KKK [202.9.46.236] 2024/10/30
ХҮМҮҮС ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭХ ТАЛААР САНАЛ БОДЛОО ХЭЛЭХ ЭРХ БАЙГАА Ш ДЭЭ. БИД ӨМНӨ НЬ ХЭЗЭЭ Ч ИЙМ ДАРАМТ ШАХАЛТ ДООР АМЬДАРЧ БАЙГААГҮЙ БОЛООД ӨӨРСДИЙН ЮУ БОДОЖ БАЙГАА ГАА ХЭЛЭХ ЭРХ БАЙГАА БИЗ ДЭЭ
3 | 0 Хариулах
sdf [66.181.161.76] 2024/10/30
Энэ салбарыг нураасан Даваасүрэнгийн хариуцлагыг яриач
5 | 0 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/30
Мөн зарим газар гудамжинд гэрэл хийхдээ тооцоогүй хэт ойрхон зайтай баахан гэрэл тавиад тэрийгээ шөнөжин асааж байна. Тэр газар нь хүн явдаггүй газар ! Зүгээр асаж байсан шар өнгөтэй гэрлийг цагаанаар сольж тавиад байна. Төсвийн мөнгө нь багтаж ядаад байна уу ? Тэрийг шөнөжин асаахын тулд нүүрс түлж байгаа. Гэрлийг ашиглаад хүмүүс явдаг бол өөр хэрэг ! Явдаггүй.
5 | 0 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/30
Эрчим хүч гэснээс Монголын Аймаг бүрт хэрэгцээгүй газар буюу байшингийн дээврийн ирмэг дээр 2 эгнээ гэрэл зүүж хаяд байгаа нэг хүн байна. Бүгд жигд ижил байхыг бодвол дээрээс шидсэн чулуу. Эрчим хүчний яамны хэн гэдэг хүний бүтээл болохыг мэдмээр байна. Байшингийн дээвэр дээр асааснаас гэр хорооллынх нь гудамжинд асаасан нь оршин суугчдад нь илүү хэрэгтэй. Төлбөр нь жил бүр хэд гардаг. Хэн төлдгийг мэдмээр байна ! Ийм хэрэгцээгүй газар тог барахаа болиоч.
2 | 0 Хариулах
Ц.А [203.160.4.215] 2024/10/30
Зөв шүү. Та нар чадна. Энэ бүүр бүгшсн зүйл их байгаа салбар даа. Маш их лиральчлах хэрэгтэй. Ард олныг амар жимэр аж төрүүлмээр байна. Олон боломжийг алдагдуулдаг салбар.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/30
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ДАРГАНЦАР МАШ ОЛОН АБЙГАА, ДАВХАРДСАН БОЛОВСОН ХҮЧНЭЭ ЦЭГЦЭЛ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.186.236] 2024/11/2
Авилга хээл хахууль нь дэндсэн ЭХ-салбарын дарга нар үйлдэл дээрээ баригдлаа л гэдэг гэтэл одоо ч ажиллаад намдаа баярлалаа гээд ажиллагсадаа дарамтлаад зайлаарай гэж хэлэх нь зарим дарга нарын үг хэллэг дэндсэн өөрийгөө мөнхийн юм шиг санадаг. Одоо үнэ тарифаар далимдуулж хот хөлдөхөд ойрхон байна гэж тэнэгтээд яриад байгаа техник хуучирсан байгаа гэхдээ нэг техникийн бодлогын алдаа байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.137] 2024/10/30
Даваасүрэн, Чойжилсүрэн сайд хийдэг салбар ингэж дампуурах нь аргагүй.Энэ мэргэжлийн хүн Энхцэцэгийг шууд сайд болговол таарна.
8 | 1 Хариулах
Зочин [139.5.216.99] 2024/10/30
Дутуугийн комплекстой монгол улсад мөнгө шууд утгаараа бүхнийг шийдэж бна.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/30
АРГАГҮЙ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ БАЙНА ДАА. ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАХЫН ДАРГАНЦАР ЖУРАМ БАТАЛЖ ГАРГААД ТҮҮГЭЭРЭЭ ХЭРЭГЛЭГЧДЭД ДАРАМТ БИЙ БОЛГОСООР ИРСЭН. БҮХ ЗАХЫН ГЭЛИЙН БАЙЦААГЧ ИРЭЭД ДАРАМТАЛЖ МӨНГӨ АВДАГ. ЭНЭ ХУЛГАЙГАА ЗОГСООГООЧ
6 | 0 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/30
Ямар ч дүрэм журам хуулиас давах эрхгүй. Хуулийн хүрээнд байна гэж заасан байдаг !
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.140] 2024/10/30
БҮХ САЛБАРТ ХУУЛИАС ДАВСАН ЖУРМААР Л МОНГОЛЫН АВИЛГАЧ ТӨР ТЭЖЭЭГДЭЖ БАЙГААШД
4 | 0 Хариулах