ХХБ 2018 оноос эхлэн “Хязгааргүй Мөрөөдөл” төслийг хэрэгжүүлж ирсэн билээ. Ирээдүй хойч үеийнхээ тав тухтай орчинд сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой энэхүү төсөлд олон олон сургууль, цэцэрлэг нэгдсээр байна.
Бид багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл заах орчныг сайжруулах, хүүхэд багачуудын нийгмийн харилцаанд орох орчныг илүү тав тухтай болгоход зориулж, ээлжит хөрөнгө оруулалтаа амжилттай хийлээ. Ингэхдээ Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн номын санг тохижуулж, номоор баяжуулж өгсөн юм.
“Хязгааргүй Мөрөөдөл” төсөлд Голомт цогцолбор сургуулийн 2600 гаруй сурагч хүүхэд, 200 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ийнхүү шинээр нэгдэж байна.
“Хязгааргүй Мөрөөдөл” төсөл нийт 58 сургууль цэцэрлэгийн 200 мянга гаруй хүүхэд, 10000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчдийн боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна. Бид цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд уг төслөөр дамжуулж, Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, залуусыг сурч боловсрох боломжоор дэмжин ажиллах болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!