ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Цэрэнчимэд дэлхийд гурав дахь удаагаа финалдлаа

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 10 сарын 30
IKON.MN
зураг
 
Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC 

Сүхээгийн Цэрэнчимэд дэлхийд гурав дахь удаагаа финалдлаа. 

Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо энэ сарын 28-наас 31-ний өдрүүдэд үргэлжилж байна. Тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаанаар эхэлсэн билээ.

Монгол Улсаа төлөөлөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өрсөлдсөн "Ташкент-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, “Лас- Вегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд финалдлаа.

Манай тамирчин эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, үргэлжлээд Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар ялж 1/8-д Азербайжаны Алена Колесникийг 9:0 харьцаатай ялж ¼ шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 жилийн дараа дахин финалдав. 

Тэрээр аваргын алтан медалийн төлөө Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдана.

Сонирхуулахад одоогоос 10 жилийн өмнө “Лас-Вегас-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд С.Батцэцэг гавьяат 62 кг-ын жинд Кавайтай финалдан ялж дэлхийн хошой аварга болсон түүхтэй.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаанууд манай цагаар 10 -р сарын 31-нд 00:30 минутаас.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
МАН ӨВГӨН [202.126.90.249] 2024/10/30
Дэлхий яахав ээ. Олимпоос алт авч ир л дээ!
0 | 0 Хариулах
Зочин [178.115.70.128] 2024/10/30
Ylah boltugai
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.108] 2024/10/30
Гоё чухал тэмцээн Монгол ТВ үзүүлж болдоггүй л юм байхдаа..Аль ч тв-гээр гарахгүй байна ХАРАМСАЛТАЙ..
2 | 0 Хариулах
Зочин [207.244.89.166] 2024/10/30
Олимпийн хороо бүх чөлөөтийн жинг Олимпод оруулдаг болмоор байна. Ингэж ялгаварлаж болохгүй ээ.
2 | 0 Хариулах