Бодь даатгал Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь багийн спортыг хөгжүүлэх, Монголын оюутан тамирчдын идэвх, оролцоог дэмжих замаар тамирчдын залгамж халааг бэлтгэх чухал алхам болж байна. Гэрээний хүрээнд Бодь Даатгал нь 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах их, дээд сургуулиудын сагсан бөмбөгийн лигийн тэмцээнүүдийг ивээн тэтгэж, албан ёсны хамтрагчаар оролцоно.
Бодь даатгал “Даатгалтай оюутан” хөтөлбөрийг МОСБХ-той хамтран хэрэгжүүлж, лигийн тэмцээнд оролцогч нийт их дээд сургуулийн оюутан тамирчдыг “Гэнэтийн ослын даатгал”-д хамруулж байна. Мөн уг хөтөлбөрийн ач холбогдол нь оюутан тамирчдыг спортын болон өдөр тутмын бэлтгэлийн үед учирч болох эрсдэлээс хамгаалах зорилготой бөгөөд оюутнуудыг илүү аюулгүй, эрсдэлгүй орчинд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх юм.
Түүнчлэн тус хамтын ажиллагаа зөвхөн лигийн тэмцээнээр хязгаарлагдахгүй бөгөөд спортод дуртай оюутан залуус руу чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Энэ нь зөвхөн оюутнуудын бие бялдрын хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй тэдний нийгэмд хандах хандлагыг сайжруулах, нэгдмэл зорилго бүхий хамт олон болон өсөж хөгжихөд нь дэмжлэг болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!