Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдрийг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 2-нд буюу ирэх Бямба гарагт тохиож буй.
Энэ өдрийг хэрхэн тэмдэглэх талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газар (ЕТГ)-аас өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Түүх Судлалыг дэмжих тухай зарлиг гаргаж байгаа. Энэ зарлигт Монгол бахархлын өдрөөр гарын үсэг зурах юм.
Энэ хүрээнд Монголын түүх судлалын талаар өгүүлсэн 30 боть номыг эмхэтгэн гаргана. Олон нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх цогц арга хэмжээ авах юм.
Мөн энэ өдөр хүчит 128 бөхийн барилдаан болдог уламжлалтай. Энэ жилээс Ерөнхийлөгчийн нэрэмжит Чингис хаан шилжин явах цомыг түрүүлсэн бөхөд олгоно" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!