• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Өрхийн цахилгааны 150 кВт.ц-аас дээших хэрэглээний тарифыг 29.6 хувь нэмэхээр төлөвлөсөн"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний реформыг хийхийн тулд хамгийн эхний алхам нь үнэ тарифыг шинэчилж, алдагдалгүй ажиллах хэмжээнд хүргэх ёстой хэмээн салбарын мэргэжилтнүүд нь онцолж байна. 

Тухайлбал "Өнөөдрийн байдлаар нэг кВт.ц эрчим хүчийг дунджаар 280 төгрөгөөр үйлдвэрлээд хэрэглэгчдэд 216 төгрөгөөр борлуулж байгаа нь салбарын алдагдлын үндэс болоод байгаа юм. Улмаар нүүрсний уурхай, төмөр замын тээвэр гэхчлэн бүгд алдагдал хүлээдэг" гэдгийг Эрчим Хүчний Зохицуулах Хороо(ЭХЗХ)-ны дарга Э.Түвшинчулуун өнөөдөр танилцуулсан мэдээлэлдээ тодотгосон.

Иймд эрчим хүчний тарифыг шинэчилж, эхний ээлжид алдагдалгүй байх хэмжээнд хүргэхээр тус хорооноос олон хувилбарын тооцооллыг хийж байгаа аж. Гэхдээ эцсийн шийдвэрийг арваннэгдүгээр сарын 1-ний Баасан гарагт танилцуулах юм байна. 

Одоогоор айл өрхийн сарын хэрэглээний эхний 150 кВт.ц-ын тарифыг 175 төгрөгөөр тогтоож, 300 кВт.ц-аас дээш илүү хэрэглээний тарифыг өртөгт хүргэх хувилбарыг батлах магадлал хамгийн өндөр байгаа юм. Энэ тохиолдолд хэрэглэгчийн 300 кВт.ц-аас илүү гарсан хэсгийг 280 төг/кВт.ц-аар тооцно. Гэхдээ тарифыг шинэчлэлтэд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрхийг хамруулахгүй аж.

Энэ талаар ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун "Эрчим хүчнийг үйлдвэрлэсэн үнээсээ доогуур борлуулснаар алдагдал хүлээж байна. Алдагдал 355 тэрбум төгрөгт хүрч байгаа. Хэвийн найдвартай ажиллагаагаа хангахад хүндрэлтэй нөхцөл байдалд орсон. Энэ бол зөвхөн эрчим хүчний салбарын асуудал биш бөгөөд нүүрсний уурхай, төмөр замын тээвэр гээд бүгд дор бүрнээ алдагдалтай байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний шилжилтийн үндэсний хороо гэж байгуулагдсан, олон ажил хийнэ байх гэж харж байгаа. Үүний суурь хэсэг нь эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл. Бидний хувьд эхний ээлжид өөрийн өртөгт нь нийцүүлэх буюу алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ.

Шинэчлэлийн хүрээнд мөн хэрэглэгчдийн хэрэглээнээс хамаарсан шатлалт тариф гаргая гэж байгаа юм. 

Түүнчлэн айл өрхөнд гурван төрлийн тарифыг тооцохоор төлөвлөж байна. Ингэснээр хэрэглэгч өөрийн хэрэглээг удирдаж, цахилгаан хямд байх үед цахилгаан хэрэгслээ залгаж ашиглавал илүү ашигтай тусна" хэмээсэн юм. 

Харин 150кВт/цаг цахилгаан хүртэл 175 төгрөгөөр, түүнээс дээш бол 283 төгрөгөөр тооцох хувилбарын талаар тодруулахад "Нэг айл 350 кВт/ цаг цахилгаан хэрэглэсэн гэж бодоход 150 кВт/цагийг арай бага үнээр, дараагийн 150 кВт/цаг ахиу, 300-аас дээш гарсан 50 кВт/цагийг түүнээс арай ахиу үнээр гэх зэргээр шатлалтай байх нь зүйтэй гэж үзэж байна. Олон улсад ийм жишиг байдаг. Эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь нийцүүлэх процесс үргэлжлэх хугацаанд аль болох хэрэглэгчдэд ачаалал бага байх хувилбарыг эрэлхийлж байна. Гэнэт огцом нэмэх биш, үе шатлалтайгаар явуулъя. Эцсийн дүндээ үнэ тариф өртөгтөө хүрсэн байх, мөн хэрэглэгчдэд тусах ачаалал бага байхаар ажиллана" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн эрчим хүчний үнийн индексжүүлэлтийн талаар "Өртөгт нь хүргэсний дараагаар индексжүүлнэ. Инфляц, ханшийн өөрчлөлт, эрчим хүчний импортын үнэ, шинэ эх үүсвэрүүдийн хамаарлыг оруулж улиралд индексжүүлье гэж байгаа. Хэрэв индексжүүлбэл үнэ тариф огцом нэмэгдэх биш бага багаар өөрчлөгдөнө. Магадгүй ам.долларын ханш буурсан үед эрчим хүчний тариф буурах ч боломжтой" хэмээсэн юм. 

График, айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний бүтэц, кВт.ц-аар

Харин дулааны эрчим хүчний тухайд аж ахуйн нэгж байгууллагын дулааны үнийг ирэх сарын 1-нээс 42.6-85.9 хувиар нэмэгдүүлэхээр, айл өрхийн дулааны тарифыг 2025 оны зургаадугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тус тус тооцжээ.

Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан хангагдана гэдгийг ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун онцолсон юм. 

Түүнчлэн 

  • Улаанбаатар хотод 2028 он дуустал шинээр ашиглалтад орох 80,000 айлын орон сууцны цахилгаан дулааны хангамжийг шийдвэрлэх суурь нөхцөл бүрдэнэ
  • Шинээр баригдах эрчим хүчний эх үүсвэрийн төслүүд хэрэгжих боломж бүрдэнэ
  • Эрчим хүчний урт хугацаат зээл хэвийн төлөгдөж эхэлнэ
  • Эрчим хүчний салбар 2027 оны эцэст хуримтлагдсан богино хугацаат өр төлбөрийг төлж барагдуулж дуусна
  • Нүүрсний уурхай, төмөр замын тээврийн салбар алдагдалгүй болно
  • Эрчим хүчний салбар улсын төвийн татаасгүй болно гэв.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
53
Зураг
ЗӨВ, ГОЁ
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
99 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол улсын иргэн [202.9.47.44] 2024/11/4
ЮУ ГЭЖ ХУЦААД БАЫНАА. ТА НАРЫН ИДЭЖ УУСАН МӨНГИЫГ АРД ИРГЭД ТӨЛӨӨД ГУЙЛГАЧИН АМЬДРАЛААРАА АМЬДРААД БАЫХ ПМУУ. УЛСЫН ТӨСВӨӨС АВЧ ЗАСВАРАА ХИЙХГҮЙ ӨӨР ЯАДАГ ЮМ. ЮУН ТӨЛӨӨ ТАТВАРЫН МӨНГӨ АВЧ ТӨСӨВ БҮРДҮҮЛЖ БАЙГАА ЮМ БЭ. ТАТВАРТ ХУРААСАН МӨНГӨӨРӨӨ НААД ЦАХИЛГААН СТАНЦАА ЗАСААЧ. ХАМГИЫН НААД ЗАХ НЬ ГЭХЭД ЭЛИЙ БАЛАЙ Ч.НОМИНД ЗОРИУЛСАН 18 ТЭРБУМААР НААД ЦАХИЛГААН СТАНЦАА ЗАСААЧ. ӨӨР АРД ТҮМЭНД МЭДЭГДЭЛГҮЙ ИДСЭН ЗӨНДӨӨ МӨНГӨ БАЙГАА Ш ДЭЭ. ТА НАР ТИЙМ ЭХ ОРОНЧ ЮМ БОЛ БАНКИНД БАЫГАА ХЭДЭН АРВАН ТЭРБУМ ТАГРӨГӨӨ ГАНЦ УДАА ГАРГАЖ ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦ БАЙРИАЧ. ТА НАРЫН ДАН АНД БАЫГАА ТЭРБУМУУД ЧИНЬ БҮГД УЛСЫН ТӨСВӨӨС ХУЛГАЙЛСАН МӨНГӨ ШҮҮ ДЭЭ. БУЦААГААД ӨГЧӨӨЧ ЭХ ОРОНДОО. НЭР ЦЭВЭР ҮХЭЦГЭЭГЭЭЧ ХҮРЭЛСҮХ, ОЮУ-ЭРДЭНЭ, ЭНЭ УИХ-Н ГИШҮҮД. ТӨСВӨӨРӨӨ НААД СТАНЦАА ЗАС Л ДАА. ТАТААС АВАХГҮЫ Ч ГЭХ ШИГ. АРД ТҮМНИЫ ТОЛГОЙГ ХУДАЛ ҮГЭЭРЭЭ УГААСААР БАЙГАСД БҮҮР СУРЧИХСАН. ТӨСВӨӨС Л АВЧ ЗАСАХ ХУУЛЬТАЙ Ш ДЭЭ. МЭДДЭГГҮЙ МАЛ САЙД ӨОЛЁИХСОН ЮМУУ ХАЙШАА ЮМ БЭ.
1 | 0 Хариулах
Б.Ганбаяр [202.70.34.130] 2024/11/1
Одоо нэмэх цаг болсоон. Байга халамжаар эрчим хүч хэглэж, ашиглана гэж юу байхав дээ.
0 | 2 Хариулах
Бат [59.153.115.236] 2024/10/31
Эрчим хүчний эх үүсвэрүүд буюу Дулааны цахилгаан станцууд бэлгэл тоноглолгүй маш хүнд нөхцөлд ажиллаж байна шүү
0 | 1 Хариулах
Монгол улсын иргэн [202.9.47.44] 2024/11/4
за битгий хуплаа яриад бай. Цахилгаан станцууд чинь мөнгө идэх том уурхай гэдгийг бүгд мэднэ. Та нхр наанаасаа л тэрбумаар нь унагаж иддэг шүү дээ. Битгий өөрсдөө бичэад бай ард иргэдиын өмнөөс. тийм сүрхий юм бол өөрөө л төл наад мөнгөө
1 | 0 Хариулах
Болорэрдэнэ [202.55.188.92] 2024/10/31
Одоо анхаарах цаг нь болсоон ядаж өртөгөөс доогуур тарифтай яваад байж болохгүй.
0 | 1 Хариулах
Зочин [103.10.22.157] 2024/10/31
Эрчим хүчний алдагдал гээд байгаа нь тогны хулгай л юм шүү дээ.Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс бараг бүгдээрээ тогны хулгайчнар бололтой.Тогны хулгай гэдэг нь үнэгүй тог хэрэглэдэг эсвэл тоолуур нь маш бага гүйдэг айлуудыг хэлээд байгаа юм.3айлын 2нь тогны хулгайч болсон шүү дээ тогны үнэ нэмээд ямар ч ашиг гарахгүй за за тоолуураа янзлуулж бага гүйдэг болгохоос доо гэрээ цахилгаанаар халаадаг болхоор төлбөр нь дийлдэхгүй юм шиг байна.
0 | 0 Хариулах
Монгол улсын иргэн [202.9.47.44] 2024/11/4
ТОМ ХАУСТАЙ АЙЛУУД Л ТОГ ХУЛГАЙЛДАГ ЮМ БАЫНА ЛЭЭ ШҮҮ ДЭЭ. КОРОНОГЫН ҮЕД ЯАЛАА. ЗАЙСАНГЫН БАЯЧУУД БҮҮР ЦАХИЛГААН СТАНЦЫГ ДЭЛБЭЛХЭЭ ШАХАА БИЗ ДЭЭ. ТЭД НАРЫГАА Л САЙН ШАЛГА. ДАРГА НАР ӨӨРСДӨӨ БАЙДАГ БОЛОХООРОО ШАЛГАХГҮЫ Л БАЙХ ДАА.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.228] 2024/10/31
Zov demjij bna
0 | 0 Хариулах
Баянмөнх [202.70.34.130] 2024/10/31
Үнэ нэмэх нь зөв. Гэхдээ ахуйн хэрэглэгчидийг 100%, Үйлдвэр аж ахуйн нэгжийг бага нэмэх байсан юм. 30к төлдөг нь 60к болно шүү дээ. ААН болохоор бүтээгдэхүүний үнэ нь л өснө. эсрэгээрээ ахуйн хэрэглэгчийнхээ кармаанаас зөрүү 30к-с ч илүү их мөнгө урсана даа.
1 | 0 Хариулах
ганаа [202.70.34.130] 2024/10/31
НЭМЭХ НЬ ЗӨВ ӨӨ. ӨӨРИЙН ӨРТГИЙГ НЬ НӨХӨХ ХЭРЭГТЭЙ
0 | 0 Хариулах
bayanaa [202.70.34.130] 2024/10/31
Дэмжиж байна аа. 50% нэмэх байсан юм.
0 | 0 Хариулах
Хүрэлгинж [202.70.34.130] 2024/10/31
Маш зүйтэй дэмжиж байна.
0 | 0 Хариулах
Baynaashd [202.70.34.130] 2024/10/31
Demjij bn ali ert nemeh bsiin
0 | 0 Хариулах
Зочин [202.70.34.130] 2024/10/31
Тариф нэмж эрчим хүчийг алдагдалгүй болгох хэрэгтэй
0 | 0 Хариулах
А [202.70.34.130] 2024/10/31
Угаасаа аль эрт л хийх байсан ажил. Энэ өөрчлөлтийг хийгээгүй удсанаас систем маш хүнд байдалд орсон
0 | 0 Хариулах
Uranbaigal [122.201.23.162] 2024/10/31
Дэмжиж байна
0 | 1 Хариулах
Зочин [103.212.117.27] 2024/10/31
Эрчим хүчний үнэ тарифыг нэмэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр эхний ээлжинд өөрийн өртөгт нь хүргэх
0 | 1 Хариулах
Мөнхжаргал [202.70.34.130] 2024/10/31
Энэ ЭХ-ний үнэ нэмэхийг эсэргүүцээд байгаа нөхдүүд хамгийн их хэрэглээтэй байгаа байх. Хэрэглээд байгаа ЭХ-ээ хэмнэчих л дээ. Өөрсдийнхөө мөнгөнд тааруулаад хэрэглээд бусад үедээ тог цахилгаангүй амьдралдаа. Таны эрх ш дээ. Алийн болгон үнэгүй, хямд юм хэрэглэх гээв.
0 | 1 Хариулах
А.Оюунчимэг [122.201.23.164] 2024/10/31
Юмны үнэ хэд дахин өсөөд байхад цахилгаан дулааны үнэ нэмэгдээгүй л байсан, гэр хорооллын айлууд нүүрс түлшиндээ маш их мөнгө зарцуулж байхад орон сууцны халаалтын сарын төлбөр 4-5 шуудай нүүрсний үнэтэй тэнцэж байна, энэ бас арай үнэ цэнэгүй харагдаж байна, үнэ нэмэх нь зөв шүү.
0 | 1 Хариулах
Үүрцайх [203.91.118.114] 2024/10/31
Цахилгааны үнийг нээх улстөржүүлээд хүнтэй холбоод байлгүй шаардлагатай хэмжээгээр нь нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрчид нь сонгогчдоосоо айгаад үнээ нэмэхэд нь саад болсоор байсаар байгаад нэг мэдэхэд улсаараа тоггүй дулаангүй болчихсон байх вий дээ.
0 | 1 Хариулах
Зочин [122.201.23.162] 2024/10/31
Тариф нэмэх цаг нь болсон
0 | 1 Хариулах
Maralerdene [202.126.90.168] 2024/10/31
Үнэ тариф нэмэхийг дэмжиж байна
0 | 1 Хариулах
Мөнхтөр [202.126.89.229] 2024/10/31
Дэмжиж байна.. Эрчим хүчний салбарт реформ хийж, эх үүсвэр нэмэгдүүлэн алдагдалгүй ажиллуулж байж сая салбарын тусгаар тогтнолоо хамгаалж үлдэнэ.
0 | 1 Хариулах
Бямбаа [202.126.91.214] 2024/10/31
Зөвөө одоо л үнээ нэмж байж энэ салбарын алдагдлыг бага ч болтугай бууруулна
0 | 1 Хариулах
Хүрэлхүү [203.217.139.240] 2024/10/31
Хамгийн эхний алхам үнийг өөрийн өртөгт нь хүргэх алхам хийх нь зөв.
0 | 1 Хариулах
Зочин [202.70.34.130] 2024/10/31
ЭХ-ний үнэ тарифийг нэмэх нь ер нь цаг хуагцааны л асуудал байсан ш дээ. Маш олон жил яригдсан. Гэнэтхэн яриад нэмээд байгаа юм бол ерөөсөө байхгүй. Айл өрх албан газар бүр өөрсдийн хэрэглээгээ зохицуулаад явах бүрэн боломжтой .
0 | 1 Хариулах
Дөлгөөн [202.126.90.252] 2024/10/31
Үнийг нэмэх нь зөв.
0 | 1 Хариулах
Гомбо [202.126.89.254] 2024/10/31
Дэмжиж бна
1 | 1 Хариулах
Д.Мөнхзаяа [202.70.34.130] 2024/10/31
Цахилгааны үнэ тариф нэмэх цаг нь болсон, дэмжиж байна
0 | 0 Хариулах
Эрхмээ [202.126.90.182] 2024/10/31
Бид нэгдэж урагшаа алхах ёстой. Бүгд хамтдаа дэмжиж байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.183] 2024/10/31
Цахилгааны төлбөр дээр заалт тавихаа больчихсон байгаа. Ямар учиртай юм бэ?
0 | 0 Хариулах
erdo [202.126.91.200] 2024/10/31
Цахилгаан дулааны үнэ 20 жилийн өмнөхтэйгөө адилхан байгаа. 20 жилийн өмнө талх ямар байсан. Одоо бол 3200 Тэгэхлээр 20 жилийн өмнөх төсвөөр цахилгаан, дулааныг үйлдвэрлэх, сэргээх, засварлах, шинэчлэх боломжгүй болсон гэсэн үг. -Бүгдээрээ хөлдөж үхэцгээх үү? -Цахилгаан дулааныхаа үнийг нэмэх үү гэдэг 2 сонголт л байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.75] 2024/10/31
Хуцна бага багаар зөндөө нэмсэн
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.231] 2024/10/30
Цахилгааны үнийг нэмэх шаардлага бгаа юу гэвэл бгаа айл өрхийн одоогийн хэрэглэж бгаа цахилгааны үнэ нэг кв нь яг хэдэн төг бгаа нэмээд хэд болохыгоо маш дэлгэрэнгүй мэдээлэх хэрэгтэй одоо зарим нь 145 төг зарим үед 175 төг гээд. зөрүүтэй тайлбар хийгээд бгаа чинь иргэдийг төөрөгдүүлэх бна шүү ер нь цааш даа үнэ тарифыг болон бусад зардлаа шилэн болгох мөн айл өрхийн цахилгааны тоолуурыг бичихдээ эзэнд нь мэдэгдэх юмуу эсвэл бичихдээ тоолуурын заалтыг дэвтэрт хөтөлж байвал иргэн цахилгаанаа хянаж байх хэрэгтэй бна зарим үед тоолуурын заалтыг нэмээд бичсэн явдал бдаг шүү тийм тохиолдол манай тоолуур дээр гарч бсан
0 | 0 Хариулах
Гэрэлмаа [202.72.245.121] 2024/10/30
Доржханд. Чойжилсүрэн гишүүд зөв ярьж байгаа хэдий ч, урьд нь УИХ гишүүн байхдаа юу хийж байв? Тэр үед ярьж цаг хожихгүй яав даа. Одоо сэрж байгаа биш биз дээ? Сонгуулийн амлалт, зүүний үзэл баримтлал чинь хаачив. Та бүхний буруу удирдлага, худлаа амаас энэ станцууд алдагдалд орсон болохоос биш, хэрэглэгч бид алдагдалд оруулаагүй. Алдснаа бид нараар төлүүлж, огцом үнэ нэмэхийг зөвшөөрөхгүй. Дээрх станцын алдагдалын МАН, ХҮН намууд намынхаа санхүүжилтээсээ алдагдлын зөрүүг төлж, станцууд аа аврах, улс төрийн хариуцлагаа хүлээнэ үү. Толгой эргүүлээд байхын оронд алдсан алдаагаа хүлээ, онцгойрч байна гэж бодож байвал буруу, хэрэглэгч бид хүлээхгүй эсвэл 3-4 дахин нэмэх зөрүүний цалинг та нар намын санхүүгээсээ гарга.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.116] 2024/10/30
Зарим нь 150с илүү гаргахгүй гээд хулгай л их хийх бх. Тоолууруудаа янзлуулсан айл их байдаг юм бн лээ.
0 | 0 Хариулах
Zochin D [202.126.90.217] 2024/10/30
Ene shiid batlagdval tsahilgaan halaalttai ailuud bugd galaa tultsgeeh bhaa. Negent nemj bgaa bol huchdelee hemjeend n hurgej ogoh, chadahgui bol tolboroosoo hasah estoi. Huchdeliin unalt s chin bolj tolbor ondor gardag shuu.
2 | 0 Хариулах
ДОВДОН [103.212.116.89] 2024/10/30
150 kvt tsag 1 sar bol hangalttai baidag. Ene baidal zuv. Togiig hemnej surah ni uursdud l sainsan.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.226] 2024/10/30
МАН сүүлийн 8 жилд юу ч хийлгүй байж ийм хүнд байдалд оруулсан.үнэ тариф нэмбэл нам ялагдана гэсэн өөдгүй амь бодохоос үүдэлтэй.одоо тэгээд доржхандаар халуун чулуу агуулаад өөрсдөө ард нь эвтэйхэн нуугдчихсан.араас нь хаяа хатгачихсан л.шог байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.226] 2024/10/30
Нэмэх зайлшгүй шаардлагатай болсон.гэхдээ 2 талаасаа явж зөв үнэ тариф дээрээ уулзана шүү.иргэдийн нуруун дээр 20 хувийг.харин 10 хувийг төрийн өмчит компаниудын хэрэггүй орон тоо,шахаа,хувиыхан хийж чадах үйлчилгээгээ болих маягаар гаргана шүү.түгээхийг шууд хувьчил
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/30
Тэрбум аар хулгай хийсэн хулгайчуудаараа төлүүл ээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.146] 2024/10/30
aimhai malnuud. songuuli bodoj ulsaa horloj duusaagui yu
2 | 0 Хариулах
ЗОЧИН [202.21.111.125] 2024/10/30
ИДЭЖ УУХ БОЛОХООРОО ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ЗООГЛОДОГ БАЙЖ ИЙМ 3 ГАРУЙ ТЭР БУМ ТӨГРӨГТ АРД ТҮМНЭЭ ШУЛААД ЯАХАВ ДЭЭ...БОДЛОГО БУРУУ БАЙНА.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.47.35] 2024/10/30
Тх сан тоногч Чинбатын Номин л гэхэд их наяд гарангаар хүүхдүүдэд кино үзэх ваучeр тараах төсөв батлуулж авч байсан биз дээ
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.183.194] 2024/10/30
Утаагүй болно гээд ихэнх айл цахилгаанаар гэр орноо халаадаг болгочхоод ямар хууль гаргаад байгаа юм бэ. Уур хүргэчихлээ. Болиоч авилга авсан хүмүүсийн мөнгийг авч наад эрчим хүчнийхээ алдагдлыг төлөөч
3 | 0 Хариулах
ЗОЧИН [202.21.111.125] 2024/10/30
НИЙТИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ БАЙГАА ТУЛ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ФОРМ ТАНИЛЦУУЛГА ХИЙЖ, САНАЛ АСУУЛГА ЯВУУЛСАНЫ ҮНДСЭН ДЭЭР ШИЙДВЭРЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХ.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.37] 2024/10/30
Сэргээгдэх эрчим хүч ч билүү аваад байдаг мөнгө хаана юунд зарцуулагдаж байна аа
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.37] 2024/10/30
Нүүрсний хулгай ЖДҮ зээл Төсөл Сургалтын сан Ковидын үеийн их наядууд гээд хулгайчуудынхаа идсэн уусныг эхлээд төлүүл. Тэгж байж дараа нь ард түмэнтэйгээ тооцоо бодлоороо хулгайчуудаа
4 | 0 Хариулах
Н [103.57.92.21] 2024/10/30
МАН зайл огцор..иргэдээ боддогүй.авилгачид.хулгайчид..
3 | 0 Хариулах
Zochin [202.126.91.173] 2024/10/30
Za tgd odoo unee nemlee geed 2027 ond yag ene yaria davtagdana. Mon ter uniin indexing harah um bol dandaa oson nemegdeh huchin zuilsiig avsan baina. Management bolohgui bna sh dee erchim huchniihen
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.184] 2024/10/30
Төрийн бүх яам, газар, байгууллага, ТӨҮГ, үүний дотор цахилгаан станц бүрт тендерийн хэлтэс гэж нэг заваан газар байна. Тэд төрийн тендер гов мн вебсайтаар дамжуулан тендер зарлаж хувийн компаниудаас эд бараа материалыг жинхэнэ өртгөөс 2 дахин өндөр үнээр авч ашгаа хуваадаг систем руу орсон байна. Ингэсний үр дүнд Монголын аль ч бүтээгдэхүүн ялангуяа төрийн өмчийн бараа үйлчилгээ бодит өртгөөсөө 2 дахин өндөр гарч байна. Цахилгааныг ч мөн ингэж өсгөөд байна. Тэр тендерийн хэлтсээ татан буулгаж өөрсдөө шууд гадаадаасаа худалдан авалтаа хий
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.35] 2024/10/30
Хамгийн зөв хэмнэлт бол ажил үүргийн давхцалтай хэрэгтэй хэрэггүй намчдын гуйлгын орон тоо худалдан авалт өөрсдийн эрх ямбаны зардалаа шууд 85 хувь 29 хувь эхлээд хэмнэчихдээ.идэж уулт хулгайны мөнгөө бараг зогсох нь гэж шаагаад иргэдийн нуруун дээр тохдог малнууд
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.170] 2024/10/30
Эрчим хүчний яам газар … гээд харьяа олон салбарт хийх ажилгүй олон орон тооны бөглөөнүүд хэрэггүй зарлага зөндөө дээрээс сэргээхдэх эрчим хүчийг дэмжих гээд цахилгааны квт тутамд 11% нэмж аваад Та нар өртөг дээрх зардал шингээд байгаа бодит өртөг бага гарч таараа та нар өртөгтөө тансаглах зардлаа ер нь юу нэмж болох бүх зүйлийг нэмж өртгөө өндөр гаргаж бгаа тэнэг малнууд
3 | 1 Хариулах
Иргэн [103.212.162.25] 2024/10/30
Насаараа ЭХЗХ-д заларсан азтай эр, цаашдаа ч буухгүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.219] 2024/10/30
Үнэ нэмэхээс өмнө том групп бүхий хөндлөнгийн аудит оруулж, тайланг ард түмэнд нээлттэй танилцуулах ёстой.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.187.219] 2024/10/30
Нийгмийн даатгалын реформыг хэдэн жил яриад байхад ажил хэрэг болгоогүй хойш суусан. Цахилгаан дулааны реформыг яасан хурдан барьж аваад шийдэж байнаа. Үүн шигээ нүүрсний хулгайчдадаа арга хэмжээ аваач.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.161] 2024/10/30
Нүүрсний 40 их наяд төгрөгөар алдагдалаа нөхвөл үнэ нэмэхгүй харин ч бууруулах юм биш үү???. 5- р Цахилгаан станцаа барьчихсан бол бас үнэ буурах байсан, тендер дээр надад юу өгөх юм гэж өлөн царайлсаар байгаад энэ ажил зогссон. Одоо байгаа бараг музуйд тавих болтолоо хуучирсан энэ хэдэн Ц/С ныхаа оронд шинэ Ц/С барьж яагаад болдоггүй юм. Ирэх жилүүдийн 14 мега төсөл гэж солирохын оронд ганц эрчим хүчээ шинэчилхэд улсын төсөвийг зориулаачээ, ард түмэнд эхний ээлжинд тэр л хэрэгтэй байна.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.187.219] 2024/10/30
Үнэ нэмэгдээгүй байхад л сургаар нь юмны үнэ их өссөн байна, нэмэгдэхээр бүр л хэцүүдэх нь дээ.
3 | 1 Хариулах
Үнэ нэмлээ гээп төрийн ордонд биш тэрэлжид 50саяар [103.212.162.155] 2024/10/30
Үнэ нэмж бололгүй яахав жил бүр 3-6% нэмээд явсан бол зөв 50% дээш огцом нэмэх зохистой биш.Нэмсэн орлогоо авилгал сэлбэгийн шахаа боловсон хүчний томдсон санхүүжилтэд алдав.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.232] 2024/10/30
Эрчим хүчний үнийг нэмэх нь зөв байх
3 | 4 Хариулах
Сонго Уйл, Хохь чинь [59.153.87.51] 2024/10/30
Баярлалаа, МАН
1 | 1 Хариулах
mash zuv shiidver [103.168.34.57] 2024/10/30
unee nichneen nemsen ch HAMAAGUIee mongolchuud bid talarhan huleej avna.harin mongol bank dollaraar guilgee hiih bas batalgaa bolgohiig ard tumen eserguutsej baina ! tsaashdaa alt rubli yuanaar batalgaa bolgoj dollariig huuj yvuul ! hamgiin naidvartai valut bol ireeduid BRIKSiin mungun devsgert yum shuuuuu !
1 | 1 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/29
Хэлэлцэж дуусаагүй шийдээгүй байж яагаад 50% гэж зарласан ? Юмны үнэ сургаар өссөн !
4 | 2 Хариулах
Зочин [66.181.180.154] 2024/10/29
Намууд эвсчихээд санаа амар бүх юмны үнэ нэмэх нь дээ. Сөрөг хүчин байхгүй, сайхан юм.
5 | 1 Хариулах
Зочин [211.105.12.15] 2024/10/29
Өртөг өндөр л байна даа. 280 төгрөг чинь 8,2 цент/кВт.цаг болж болж байна. Өртгөө эхэлж буулгаачээ
4 | 2 Хариулах
Зочин [202.9.47.35] 2024/10/30
Эрчим хүч түгээх нэртэй дундаас нь завшдаг хэрэггүй салбар нэгжүүд их байнаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.182] 2024/10/29
nem, zardlaa avilgaa bagasga
0 | 2 Хариулах
Зөв [124.158.125.77] 2024/10/29
Өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ хэдэн хувь өслөө дөө. Цахилгааны үнэ бага зэрэг өсөхөд яах вэ дээ. Харин станцууд ашигтай ажиллаж чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй.
3 | 4 Хариулах
Зочин [66.181.184.120] 2024/10/29
Яг нэг өдөр тоолуурын заалтаа бичиж чадах юм уу?
1 | 0 Хариулах
dondog [202.9.46.174] 2024/10/29
olon ail orond orno.
1 | 1 Хариулах
Zochin [103.57.92.189] 2024/10/29
Zugeer ta hed managementee boli. Ene erchim huchniihniig bugdiig ni zailuul managementiig shinechil. Bolohgui bna. Hulgaigaa zogsoo deer doorgui monteroos ehleed bugd hulgaigaa zogsoo
4 | 0 Хариулах
Zochin [66.181.190.216] 2024/10/29
Unee chuluulsun ni als hoichdooo heregtei bhaa, manaih tognii mungu 30 k gardag, nemegdeed 40k boloh yum bn. Erchim huchnii salbar telj, zov zarchmaaraa yavj bj uchirch boloh busad tom ersdelees sergiileh bhoo. Yadaj erchim huchnii huvid haraat bus, hyzgaarlaltgui boloh bh.
3 | 3 Хариулах
Turuu [203.91.115.37] 2024/10/29
Маш ноцтой зүйл хэлж байна‼️ Сэргээгдэх эрчим хүчний хамгийн том төслүүдийн ард ямар монгол компаниуд байгааг харахад л хэний лобби болох нь тодорхой доо. Улсын эрчим хүчний систем дампуурч байхад нэг хэсэг нь жаран тэрбумын ашигтай ажиллаж байна гэдэг бол том гажуудал.⛔️ Сэргээгдэх эрчим хүч гэж ямар гаруудын лобби яваад байдаг юм бэ? Тогны 9 хувийг нийлүүлж байгаа мөртөө орлогын 35 хувийг авдаг. Бүх ТЭЦ-үүд 78 тэрбумын алдагдалтай ажиллаж байхад 65 тэрбумын ашигтай ажилладаг. Одоо ахиад баахан баригдаж байгаа гэнэ.
9 | 0 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/29
Сэргээгдэхийн сүлжээнд нийлүүлэх үнэ өндөр байгаа тул сүлжээ авахаас татгалзах хэрэгтэй. Хэрэглэгч хүсэхгүй байхад бас албадаж өгч болохгүй. Ялгаж болохгүй тул сүлжээнд авахгүй байхаас өөр аргагүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.111] 2024/10/30
Үнэн. Эгийн голын УЦС гэж өнөөдөр 1 ш тоосго ч өрөгдөөгүй станц 60 тэрбумын өртэй бна. УЦС ашигтай гэж боловсролгүй эсвэл бага дунд боловсролтой иргэдийг маш томоор сумлаж шинэ Мояа нарыг гаргаж ирсэн.
0 | 1 Хариулах
Зочин [139.5.216.200] 2024/10/29
nemj bolno busad urgun heregleenii baraa nemegdene gedegiig toottsson biz dee bairnii tureesnees ugsuuleed bugd nemegdeh bolno
1 | 1 Хариулах
Зочин [202.126.91.174] 2024/10/29
ЭРЧИМ ХҮЧЭЭР БУСДААС ХАРААТ УЛС ХЭЗЭЭ Ч ӨНДӨР ХӨГЖИХГҮЙ ДЭЛХИЙН ПРАКТИКААР БАТЛАГДСАН ЗҮЙЛ
4 | 2 Хариулах
Ө [103.212.162.63] 2024/10/29
Тооны үнийг нэмэх тал дээр бол нээх санал зөрөхгүй өн
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.111] 2024/10/29
Эрчим хүчний салбарт дахь нар, салхи, УЦС барих ямарч үр дүнгүй асар их хэмжээний олон тэрбум долларын өр зээлийг авахыг дэмжсэн тэнэг Монголчууд тархин дундуураа тоосгоор цохиулж байгаагаа одоо л ухаарах байх. Эх орныг сэргээгдэх эрчим хүч л хөгжүүлнэ гэж мөн ч их сумлаж билээ.
3 | 2 Хариулах
Зочин [103.168.34.141] 2024/10/29
Салбартаа нүүрлэсэн хулгайгаа зогсоох эсэхээ ярь
9 | 0 Хариулах
Зочин [202.70.37.50] 2024/10/29
Нэм нэм [хориотой үг] 20,000 төгрөгөөр 5 ам бүл цахилгаан хэрэглэнэ гэж юу байдын
2 | 4 Хариулах
Зочин [103.57.94.150] 2024/10/29
дутуу алсан могой шиг юм хийждээ иргэдэд ч хүндрэлтэй эрчим хүчнийхэнд ч нэмэргүй 30 жилийн дараа ч бахь байдгаараа зовлонгоо ярьсаар л суух нь үйлдвэржинэ гэж саналтгүй
5 | 1 Хариулах
Зочин [103.168.34.111] 2024/10/29
Энэ үнэ нэмэгдүүлэх явц нийгэмд инфляцыг тэсрэлтийн байдалд хүргэж болзошгүй маш эрсдэлтэй үйл явдал болохнээ. Бараг л 20р тогтоол шиг үнийн хөөрөгдөл гаарч хяналтаас гарч нийт иргэдийн амьжиргааг унагасан үр дагавар муутай байж магадгүй болов. Үнээ нэмэх хүлээлт үүсээд бна.
5 | 2 Хариулах
Иргэн [59.153.114.101] 2024/10/29
Аж ахуйн нэгжүүд нь хэцүүдэх нь дээ, УБЦТС жилийн эцэст хамгийн их ажилтан гадаад руу аялуулдаг, лавлах 70047004 утсаа авна гэж байхгүй өөрсдийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Зочин [103.212.162.147] 2024/10/29
Тэр олон их наяд хулгайлсан хулгайч нараас янзан бүрийн алдагдлуудаа хангалттай төлүүлэхээр байгаа шүү дээ! Төрд гарсан бүх хулгайч нар хэдэн арван үеэрээ хүний хамгийн муу муухайг үзэж зовсугай!!!
6 | 0 Хариулах
Зочин [66.181.187.219] 2024/10/30
Оффшорт байгаа мөнгийг оруулж ирэхэд л монгол улс хамаг өрөө төлнө.
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.188] 2024/10/29
Золбин ах маань тээр жил хятадууд орж ирж цахилгаан станц багануурт барих гээд байна гарч алалцана гээд явж байж билээ. Архичин сд болоод ах дүү нар нь жийрхэж зугтаадаг, өөрөө жилд ганц удаа бүх хүнрүү мөнгө гуйж мсж бичдэг хачин новш болсондоо одоо цахилгааны үнэ нэмэгдлээ гээд амаараа дүүрэн хараагаад сууж байгаа. Нэм нэм, золбин юмыг цагаан сараар ямар царай гаргахнуу хараядаа.
4 | 3 Хариулах
Зочин [66.181.176.197] 2024/10/29
Nuursnii hulgain munguuruu tuluu
6 | 0 Хариулах
Зочин [139.5.216.220] 2024/10/29
НЯЛУРЛГҮИ 300 ТӨГРӨГӨР БҮГДИГ БОД МАЛНУДА
1 | 5 Хариулах
Зочин [202.21.121.234] 2024/10/29
Харжил байгаарай. Одоо бараг бүх айл өрхүүд 150+ хэрэглээтэйрүү шилжинэ хаха.
3 | 0 Хариулах
Мөнх [103.57.95.234] 2024/10/29
Өртөг зардлаа бууруулах талаар ерөөсөө ярихгүй юм аа. Хэрэглээ нэмэгдээд бхад нэгж өртөг буурдаггүй яасан хачин юм бэ. Эдийн засгийн хууль мэддэггүй юм уу??
8 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.119.94] 2024/10/29
ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН НӨАТ БУЦААН ОЛГОЛТЫГ 5% БОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА. ТАТВАРАА БУУЛГА.
11 | 1 Хариулах
МАН [139.5.216.99] 2024/10/29
үгүй гэвэл юу гэж? та нар жагсвал бид нар буудна
2 | 2 Хариулах
Зочин [202.126.88.183] 2024/10/29
Uug n ingej surtei medegdelgui zugeer zardlaa dagaad tuhai burd n baga bagaar nemeed ywah heregtei.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/29
Харин тийм. Дагаад сургаар үнэ нэмэгдэж өөрсдийгөө хорлодог гэдгийг одоо мэдэхгүй хүн байхгүй. Урьдчилаад баахан ярилцлага өгөөд байсан юмны үнэ жишээ нь 8000 байсан юм 12000 болсон байна. Жигддээ нэмэгдсэн байна. Чимээгүй энэ шатлалаа төлбөр дээрээ сайхан тайлбарлаад явахад бага хэрэглээтэй айлууд нэг их мэдрэхгүй л байж.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.200] 2024/10/29
usan tsahilgaan stants baisan bol yu gej 216 tugruguur uildverlej baihav usna tsahilgaan stantsiin urtug n mash hyamd odoo kyrgyzstanii usan tsahilgaan stants gehed barag 700megawatt erchim huch uildverlej hereglegchided hurehdee 79 tugruguur hurch baina saya nemegdeed ter shu mun niigmiin emzeg bulgiin hereglegchided mongol munguur 50 tugrugtei tentseh uneer niiluuldeg mongol 2 shirheg usan tshahilgaan stantstai baisan bol zugeer neere aimaar hugjih bailaa daanch orosiin savar bidniig taivan hugjuulehgui .
10 | 1 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/29
Битгий давраарай
1 | 4 Хариулах
Зочин [172.58.166.51] 2024/10/29
🖕
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/10/29
Хэрэглээгээ зохицуулж чаддаггүй айлууд бол одоо хэмнэлт хийх нь дээ.
2 | 1 Хариулах