Дэлхийн хотуудаас хамгийн хүйтэн нь гэгддэг Улаанбаатарт өвлийг давна гэдэг нийслэлчүүд бидэнд тохиодог хүндхэн сорилт яах аргагүй мөн. Тэгвэл есөн есөөр үржигдэх тэсгим хүйтэн өдрүүдийг сөрж халуун оронд өнтэй өвөлжих хэн бүхэнд таалагдах нь лавтай.
Мөн тэд аяллаа эрт төлөвлөж буй “эртэч шувуухай” нарт зориулан онцгой үнээр захиалга авч байгаа юм байна лээ шүү. Иймд зөвхөн танд зориулан гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялахад тохиромжтой хамгийн тухтай, нүд баясгам орнуудыг танилцуулъя.
Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан үзэсгэлэнт газар юм. Мөн далайн эргийн наран шарлагын газрууд олноор байгуулагдсан тул жуулчдын тоогоор өдгөө дэлхийд дээгүүр орох хэмжээнд хүртлээ аялал жуулчлал нь хөгжиж төсвийн ихэнх хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг гэж хэлэхэд хилсдэхгүй.
Балид мөн дэлхийн өнцөг булан бүрээс жилийн аль ч улиралд серфингчид цуглардаг байна. Та ч мөн Бали арал дээр тухлан олон сонирхолтой зүйлсийг туршиж яагаад болохгүй гэж.
Аялагчдын дунд байгалийн үзэсгэлэн, тав тух, тай массаж зэргээрээ алдартай арлуудын нэг бол Пукет юм. Тайландын хамгийн том арлуудын нэг бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ Сингапуртай тэнцэнэ.
42 хадан хясаанаас бүрдэх Панг На байгалийн үзэсгэлэнт цогцолборт газар тэнгис дунд байрлах бөгөөд завиар аялах нь тун чиг сонирхолтой байх болно. Дурсамж дүүрэн аяллыг тус арал дээр бүтээхийг зөвлөж байна.
Вьетнам улсын өмнөд хэсэгт байрлах хамгийн том арал бөгөөд тансаг зэрэглэлийн ресорт, хувийн хаус, вилла болон амралтын газруудтай аялал жуулчлалын чөлөөт бүс юм.
Хятадын зүүн өмнөд хэсэгт орших хэд хэдэн жижиг арлуудаас бүрдсэн. Арлын хамгийн алдартай үзмэр бол Хайкоу хотоос 15 км зайд орших Ма Ань галт уул юм. Галт уулын тогооны голчийн тойргийн дагуу үзмэрийн тавцан байрладаг бөгөөд тогоо нь өтгөн бут, ховор халуун орны моддоор бүрхэгдсэн байдаг.
Паттаяа хотын арал нь усан онгоц, дарвуулт сөрфинг, шүхрээр нисэх, тийрэлтэт цана гэх мэт гайхалтай усан спортын цогцолборуудтай. Аялал жуулчлалын идэвхтэй бүс юм. Олон олон сонирхолтой спортын төрлүүдийг тус арал дээр туршиж үзэхийг танд зөвлөж байна.
Идэр хүйтнийг халуун оронд өнгөрүүлж, утаа, түгжрэл гэх нийгмийн стрессээс бага ч гэсэн завсарлага авахыг хүссэн хэн бүхэнд ЖУУЛЧИН ХХК-ийн өвлийн аяллыг зориулж байна. Тус аялалд цөөхөн суудал үлдсэн тул амжиж захиалгаа өгөн хамгийн таатай вилла болон 3-5 одтой зочид буудалд тухлан өвлийг өнтэй өнгөрүүлээрэй.
Хаяг: Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Элчингийн гудамж, 14-210 Жуулчин төв байр
Холбогдох утас: 7288-1212
Фэйсбүүк: www.facebook.com/Juulchin
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!