ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: 2027 оны дунд үе, наадам гэхэд Монгол Улс дотоодоосоо эрчим хүчээ бүрэн хангах бололцоотой болно

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр салбартаа үүссэн асуудал, ойрын хугацаанд нэмэгдэх эх үүсвэр, цаашид хэрэгжих төсөл зэргийн талаар нэгдсэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр яриандаа 2027 оны дунд үед гэхэд Монгол Улс эрчим хүчээ дотоодоосоо бүрэн хангадаг болно гэдгийг онцолсон юм. 

Сайд Б.Чойжилсүрэн "Монголын эрчим хүчний систем 102 жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний системд хосолсон хүндрэл үүссэн.

Эхнийх нь эрчим хүчний энергийн хэрэглээ 7 орчим хувьтай, чадлын хэрэглээ өвлийн оргил ачааллын үед 12 орчим хувьтай өсөж байна. Биет хэмжээгээр илэрхийлбэл жилийн дундаж чадлын өсөлт нь 200МВт-ыг давж байгаа. Жил бүр "ДЦС 3"-тай тэнцэх хэмжээний цахилгаан станцыг ашиглалтад оруулахаас өөр аргагүй гэсэн үг. Ирэх жилүүдэд магадгүй хоёр "ДЦС 3"-тай тэнцэх хэмжээний чадлыг нэмж ашиглалтад оруулах шаардлага үүсэж байна. Энэ өсөлт ойрын жилүүдэд буурахгүй. Бид чадлын дутагдалтай байгаагаас шалтгаалж, хүссэн техникийн нөхцөлүүдийг өгч чадахгүй байхад ийм хэмжээний өсөлт бий болоод байна. 

2020 оноос хойш КОВИД-19, Орос, Украины дайн гэх зэрэг асуудлаас шалтгаалж үнийн өсөлт гарснаас шалтгаалж эрчим хүчний салбарт алдагдалд орсон.

1990 оноос хойш зах зээлийн харилцаанд шилжиж чадаагүй цөөн хэдэн салбар байгаагийн нэг нь эрчим хүч. Эрчим хүчний борлуулалтын үнийг төрөөс тогтоож, тариф болгон улс орон даяар мөрдүүлдэг ч зардал нь зах зээлийн ханшаараа гардаг. 

Богино хугацаат өр төлбөр нь 357 тэрбум, эрчим хүчний уурхайнуудын алдагдал 80 орчим тэрбум, урт хугацаат өр төлбөрийн хэмжээ 1 их наяд 800 гаруй тэрбум төгрөг болоод байгаа. Санхүүгийн хувьд тогтвортой байдлаа хадгалахад хүнд байна.

Цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлээд дунджаар 216 төгрөгөөр борлуулж, энэ хэмжээгээрээ алдагдал хүлээж байна. Техник санхүүгийн хувьд гээд хосолсон хүндрэлтэй байна" гэв.

"2024-2025 оны өвөл өнгөрсөн жилтэй харьцуулахад 300 МВт-ын шинэ эх үүсвэрийг нэгдсэн сүлжээнд холбож байгаа"

Түүнчлэн эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд эх үүсвэрээ хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар сэтгүүлчийн асуултад "2027 онд Монгол Улс эрчим хүчний чадлын дутагдлаас бүрэн гарна. 

  • Бөөрөлжүүтийн 600 МВТ цахилгаан станцын эхний 150 МВт-ын блокийг ашиглалтад авсан. Ирэх жил дахин 150 МВт-ын блокийг ашиглалтад авна. 2027 болон 2028 онд III, IV блокийг ашиглалтад оруулахаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчтай тохиролцон бүх шатны дэмжлэгийг үзүүлж байна.
  • Төв аймгийн Баян суманд 660 МВт дулааны цахилгаан станцын шав тавилаа. 2027 оны наадмаас өмнө буюу хоёрдугаар улиралд багтаагаад энэ станц ашиглалтад орно.
  • Сэлэнгэ аймгийн төвд 70 МВт-ын дулааны цахилгаан станц баригдаж байна. 2026 оны төгсгөлөөр ашиглалтад орох тооцоололтой байгаа.
  • Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 МВт-ын цахилгаан станц хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, ашиглалтад орж байна. Энэ өвөлдөө амжиж төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбох графикын дагуу ажиллаж байна.

Төвийн бүсэд ажил нь эхэлсэн дээрх дөрвөн төсөл бий. Мөн "ТЭЦ 2" дээр 600 МВт-ын цахилгаан станцын Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ), эхний ээлжийн 300 МВт цахилгаан, 395 МВт дулаанаар хийх ТЭЗҮ бэлэн болсон. Эрчим Хүчний Яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр оруулж, холбогдох шийдвэрүүд нь гарч байна. 

"ТЭЦ 3" дээр 300 МВт-ын цахилгаан, 360 МВт-ын дулааны цахилгаан станцыг ОХУ-ын экспортын зээлээр баригдахаар яригдаж байгаа ч үнэ өндөр байгаа тул хэлэлцээ хийж байгаа. Зураг төслийг боловсруулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд УИХ соёрхон батлуулахаар оруулна. 

Ерөнхийдөө 2027 оны дунд үе, наадам гэхэд Монгол Улс дотоодоосоо эрчим хүчээ бүрэн хангах чадлын бололцоотой болно.

Баруун бүсийн эрчим хүчний системийн тухайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2028 оны наадам хавьцаа ашиглалтад орохоор төслийн бүх бэлтгэл ажил хийгдэж байна. Зүүн бүсийн хувьд 2024 оны зургаадугаар сард Дорнод цахилгаан станцын 50 МВт өргөтгөлийг улсын комисс хүлээн авсан. Энэ жил Дорнодын цахилгаан станцын өргөтгөл бүрэн хүчин чадлаараа эрчим хүч нийлүүлнэ. Ингэсэн тохиолдолд 2024-2025 оны өвөл өнгөрсөн жилтэй харьцуулахад 300 МВт-ын шинэ эх үүсвэрийг нэгдсэн сүлжээнд холбож байгаа. Бөөрөлжүүтийн 150 МВт, Дорнодын 150 МВт, шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас 80 орчим МВт-ын эрчим хүчийг импортлохыг үгүйсгэхгүй. Холбогдох дэд бүтэц, гэрээний ажлууд хийгдэж байгаа" гэж хариуллаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ТЭНЭГЛЭЛ
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.223] 2024/11/1
Дотоодоосоо бүрэн хангаж болноо.Үнэ хэд байх вэ.Гадагш гаргаж байж үнээ хямдруулж ард түмнээ бодох шаардлагатай.Хоёр хөрштөйгөө ойлголцож үзээрэй дээ
0 | 0 Хариулах
bi maagaa [192.82.65.120] 2024/10/31
Хурдан сайн шийдлээр эрчим хүчний дутагдлаас гарахыг хүсье. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй
0 | 0 Хариулах
Zochin [202.70.44.46] 2024/10/31
Эрчим хүний салбар гайгүй болохоор ажил хийгдэж байгаа юм бна, амжилт
0 | 0 Хариулах
Galch [202.126.89.152] 2024/10/31
Atom bari
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.175] 2024/10/31
Наадам ярьсан ой баяр ярьсан нөхөр нам байх юм зүгээр л үнэ нэмж ардуудыг бухимдуулж Зугаацаж байгаа юм байх даа эрчим хүч хэвийн л байгаа юм биш үү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.178] 2024/10/30
АНусникуудаа энэ хүн хийж бүтээх талаар ярьж бна. Монгол улс эрчим хүчний хараат биш болноо гэж бна. Улс орон хөгжинө , бүтээн бгуулалт хийе гэхээр та нар яагаад ингэж уурладаг юм бэ.
1 | 1 Хариулах
Дэнсмаа [103.57.92.155] 2024/10/30
Хужаагийн эрлийз ард иргэдээр их тоглож бна
0 | 2 Хариулах
bi maagaa [192.82.65.120] 2024/10/31
цус ярьсан өгөр вэ?
0 | 0 Хариулах
Зочин [172.59.187.159] 2024/10/30
Amjihuu hudalaa yarihaas tsaashgvi 20 garan jil yarilaa hyatad , japan 2 oos shine tsahilgaan stants barij uguh tusulvvdiig bvgdii ni gatsaasan tegsen hernee sayhan huuchin 3 r stantsaa 2 shine stants barih mungu ugch orosuudaar zasuulna ntr bvtehgvi e
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.225] 2024/10/30
Өмнө нь сайд байхдаа эрчим хүчний талаар дорвитой арга хэмжээ аваагүй доройтуулсан, чаддаг шударга хүнд ажлаа өг!!!
3 | 1 Хариулах
Зочин [139.5.216.132] 2024/10/30
Цаашдаа өөр улс орнуудаас хэлсэн тэнэг ашиггүй санал төслүүдэд хамтран ажиллахгүй гэрээ хэлцэл хийхгүй баймаар юм.
1 | 0 Хариулах
Хятадын хөрөнгө оруулалттай [202.126.90.225] 2024/10/30
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүүгийн "Новотел" зочид буудал зөвхөн энэ онд төсвөөс 849.9 сая төгрөг шилжүүлэн авжээ⁉️
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.225] 2024/10/30
Олон тэрбумыг намынхаа даргад егч сайд болдог, сайд болоод егсен менгее хэд дахин нугалж олдог дархлагдсан хулгайч сайд нар Чойжилсүрэнгээс авахуулаад олон байна.
7 | 0 Хариулах
Зочин [74.207.241.123] 2024/10/30
Эрчим хүчний үнэ нэмж байхаар УИХ-ыг 4 жилээр хаавал яасийн. Засгийн газар ажлаа хийгээд их зардалтай 126 хүний элдэв зардлын 4 жилээр хэмнэвэл цахилгаан дулааны үнэ нэг их нэмэгдэхгүй байх оо. Ерөнхийлөгч, ЕРӨНХИЙ сайд засгийн газар байхад 126 бол илүү л байна.
3 | 0 Хариулах
Зочин [67.190.79.209] 2024/10/30
Энэ нэг тэнэг дээр бас худалч хар дөрвөд. Зайлаад өгвөл сайн байнаа.
4 | 0 Хариулах
Мөнх [103.57.95.234] 2024/10/30
Америк, япон, германд дундаж цалин хэд манайд хэд бдаг юм бэ? Тэдний цахилгааны үнийг орлоготой нь харьцуулж байж л жишиж ярьна шүү дээ. Доодох мал аа. Нүцгэн ганц тоо үнэнийг харуулж чадахгүй.
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.111] 2024/10/30
Энэ бол илт 100% худлаа гэдгийг бид мэднэ, харин ч Хятадаас бараг 50% хангаж Хятадын эрчим хүчнээс хамааралтай болно. Ийм болгохын тулд Хятад гаралтай иргэд, Хятадаас амьжиргааны хамааралтай иргэд 30 шахам жил зүтгэлээ.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.179.126] 2024/10/30
oros garaltai irged chin l iim bolgoj dee tegvel uuln saad hiihgui baisan bol mongol uls usan tsahilgaan stants atomiin reaktortoi baih bailaa.
0 | 1 Хариулах
Зочин [103.141.250.2] 2024/10/30
ЭХЛЭЭД ТЭР ҮЕ ҮЕИЙН ДАРГА, САЙД НАРЫГ ШАЛГА ӨМНӨ НЬ ЮУ ХИЙЖ БСАН УЛС ЮМ. ТЭД НАРААСАА ХАРИУЦЛАГАА НЭХЧЭЭД ДАРАА НЬ ЦАХИЛГААНЫ ҮНЭЭ НЭМЭХ ҮҮ
1 | 0 Хариулах
Зочин [202.179.30.174] 2024/10/30
Хөхөө донгодов. Хэн нэгэн худал аашсаар л.
0 | 0 Хариулах
Зочин [81.161.68.91] 2024/10/30
Эрчим хүчний салбараа хувьд шилжүүлэх хэрэгтэй бас. Төрийн хулгай зогсоно.
1 | 0 Хариулах
Сайд сайхан бүлт үсрэх юмаа. [66.181.160.6] 2024/10/30
Үгүйдээ. Сайндаа л 2028 оны хавар буюу дараагийн сонгуулийн үеэр л монголчуудыг цахилгаанаар "бүрэн" хангах байлгүй. Чихэнд сайхан мэдээллийн ээмэг зүүж өгөх юмдаа.
0 | 0 Хариулах
Зочин [81.161.68.91] 2024/10/30
Эсэргүүцээд байгаа нөхөд та нар коммунист бэлэнчлэх сэтгэлгээнээсээ сал. Шинэчлэл хийж бодит өртгөнд н хүргэхгүй бол эрчим хүч тасалдаж, цаашлаад эдийн засагаа чирч унагаах гээд байна. Би л болж байвал гэсэн бэртэгчин зантай хүнэнцэрүүд шинэчлэлийг улдан чангаадаг юм.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.124.102] 2024/10/30
Монголд ахуйн тогны үнэ нэг киловатт цаг нь 0.04 доллар. Германд 0.4 буюу 10 дахин өндөр, Японд 0.2 буюу 5 дахин өндөр , Америкд 0.16 доллар буюу 4 дахин өндөр байна.
0 | 0 Хариулах
сдө [103.168.34.166] 2024/10/30
харин Бангладешд Монголоос хямд. Гэтэл Бангладеш өөрийн нүүрсгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.84] 2024/10/30
Тэд Монголоос хөгжил нь 200н жил илүү орлого нь 200дахин их билээ
1 | 0 Хариулах
ДОВДОН [103.212.116.89] 2024/10/30
Ямар ацаа хийж өдий хүртэл явдаг юм бэ! Нэмж орон сууц бариад байхаар ингэнэ
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.12] 2024/10/30
Ямар сайхан мэдээ вэ. Ард иргэд маань уг нь Чингис хааны удам учраас зөвхөн өнөө маргаашийн ахар богино бодлоор бус алс хэтийн Монголынхоо ирээдүйн хөгжлийг зөвхөн өөрийн доторх цэвэр буюу хольцгүй ухамсраар бодох сөхөөтэй байгаа байх гэж бодохын. Зарим иргэд ч сонсоод байхнээ өөрийн дуу хоолой ухаан бодлоор биш өнгөцхөн хэрүүлийн юм л яриад байдаг харагддаг. Эх орныхоо ирээдүйд ядаж хайртай баймаар юм тэд.
1 | 3 Хариулах
Зочин [203.91.115.50] 2024/10/30
Та нар эрчим хүчний салбараа задалж хувьчил. Олон эх үүсвэрүүд ялангуяа сэргээгдэх эрчим хүчний жижиг эх үүсвэрүүд бүсчилж байгуулаад хувь хүмүүс, аж ахун нэгжүүдэд хариуцуулж, тэдэнд эрхийг нь олго. Өөрсдөө хусах бодол тээж шуналталгүй энэ ажлыг хийж байж энэ эрчим хүчний хямрал үгүй болно. Тэрнээс зах зээлийг та нар зохицуулж чадахгүй малнууд аа. Бие даасан жижиг эх үүсвэрүүд хэрэгтэй. Үүнийг хувь хүмүүс хийж чадна. ТЭЦ-4 шатлаа дууслаа гэдгийг ойлгохгүй байна уу.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.202] 2024/10/30
ЧОЙЖОО ЧАДДАГ ЮМ БОЛ Ц СТАНЦЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРИЙНХ ШАНЖИГНУУР ЕРӨНХИЙ ИНЖЕНЕРИЙН НЭР ЗУРАГЫГ НЬ ЗАРЛААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭЧ ӨЧНӨӨН СТАНЦ БАРИХ МӨНГӨӨР ЗАССАН ЗАСЛАА ГЭЭД УЛИН ХУЦАЦГААСАН БИЗДЭЭ
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.10] 2024/10/30
ТТ цахилгаан станц дээр Даваасүрэн, Чойжилсүрэн мэтийн хогийн хулгайчид гар хөлөө дүрээд шүүх цагдаагаар яваад бүүр нохойн баас болголоо. Энэ хоёрыг л Эрчим хүчний салбараас холдуулаач. Гацаа Чойжоогийн нам даа хэдэн тэрбумаар хандивласан өглөг авцаагаа иргэдийн амьдралаар төлөхөө болиод энийгээ үтэр түргэн зайлуулаачээ. ЭХЯ-ыг АН-д өгөөд ажил хийлгээч. МАН 8 жилийн хугацаанд ганц цахилгаан станц барьж чадсангүй...чадах ч үгүй
6 | 1 Хариулах
Зочин [139.5.218.246] 2024/10/30
Bitgii shaa
2 | 0 Хариулах
Зочин [202.21.100.202] 2024/10/30
hudlaa hutsaad muu golog
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.214] 2024/10/30
Hunii adag choijoo doo
2 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/10/30
аа хэн мэдлээ ганц муу хөшигийн нисэх буудал барих гэж хэр удаж хичнээн хөрөнгө зарж, хэдийг нь цавчлаадаа, Төр бол маш муу менежер
1 | 0 Хариулах
Зочин [124.158.122.220] 2024/10/30
Дараагийн сонгуулийн урхи шүү
1 | 0 Хариулах
Subedei [103.212.162.152] 2024/10/30
МАН аа сонгоод бай соннгоод бай ацнуудаа
4 | 0 Хариулах
Зочин [59.153.113.108] 2024/10/30
Хөөрхий улныхныхаа тархинд цэцэг ургуулсаар л. 2027 онд энэ салбар дампуурцаан гээл зогсож байх биз.
3 | 0 Хариулах
Зочин [147.135.37.178] 2024/10/30
Ирээдүй бол худал, одоо бол бодит байдал, өнгөрсөн бол баталгаа гэж үг мэдэх үү.
5 | 0 Хариулах
Зочин [108.147.103.37] 2024/10/30
МАН төр барьж байгаа цагт ХУДЛАА ДАА ХУДЛАА
3 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.126] 2024/10/30
эрчим хүчний салбарт Даваасүрэн, Чойжилсүрэн мэтийн ө м х и й х у л г а й ч нар байхаар яаж өөдлөх вэ? Иргэдийн халаасыг хоосолж, дөнгөж буумар аядаж байгаа инфляцийг дахиад өсгөх нь. Үнэ тарифыг ингэж огцом нэмж болдоггүй л юм даа.
10 | 1 Хариулах
Зочин [172.59.187.7] 2024/10/30
👍
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.96] 2024/10/30
Монголд цахилгаан станц барьж дотооддоо эрчим хүч үйлдвэрлэсэн ч эрчим хүчний үнэ буурна гэсэн баталгаа байхгүй.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.240] 2024/10/30
Hangalttai hyamd shd. Gol ni oorsdoo hangah ni l chuhal. Odoo bol dutuugaa neg arhichin ailaas avdag, nogooh ni shartaad ireheeree taslana barina gedeg. Enenees l garch baival yahav ee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.96] 2024/10/30
Ялгаа байхгүй. Монголд цахилгаан станц бариад дотооддоо эрчим хүч үйлдвэрлэсэн ч дээр суугаа оркууд эрчим хүчний үнийг нэмэгдүүлж доод улны оркуудаа шулж, цахилгааны төлбөрөө төлж чадаагүй улны оркуудын цахилгааныг тасалж зовоох болно.
0 | 1 Хариулах
sdf [66.181.161.76] 2024/10/30
ТЭЦ-5 төслийг зогсоосон Даваасүрэнгийн хариуцлагыг яриачээ
11 | 2 Хариулах