ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/29-НД НИЙТЛЭГДСЭН
НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2024 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Монголын татварын албанаас мэдээллээ.
III улирлын буцаан олголтоор нийт 1,264,147 иргэнд 90.9 тэрбум төгрөг олгох аж.
12,615 иргэн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоороо 266.6 сая төгрөгийн хөрөнгийн албан татвараа төлжээ.
НӨАТ-ын буцаан олголтоосоо төлөх боломжтой татварын төрөл
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
- Малын тоо толгойн албан татвар
- Авто замын байгууламж ашигласны төлбөр
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
