Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Apple Intelligence хиймэл оюуны систем iOS, iPadOS, macOS төхөөрөмжүүдэд суурилагдаж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн хиймэл оюуны систем Apple Intelligence (AI) өчигдөр буюу Даваа гарагаас эхлэн сүүлийн үеийн iPhone, iPad, Mac төхөөрөмжүүдэд суурилагдаж эхэлжээ.

iOS үйлдлийн системийн 18.1 хувилбарт, iPadOS системийн 18.1 хувилбарт, macOS Sequoia 15.1 хувилбарт AI боломж нэмэгдэж байгаа юм.

Шинэ системтэй хамт Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг улам ухаалаг, хэрэглэхэд хялбар болгох олон боломж нэмэгдэж байгаа.

Гэхдээ шинэ систем нь техникийн өндөр үзүүлэлт шаардах тул тодорхой шалгуур хангасан төхөөрөмжүүдэд суурилагдах юм.

Тухайлбал AI систем iPhone 16 загварын бүх хувилбарууд, iPhone 15 загварын зөвхөн Pro болон Pro Max хувилбарууд дээр ажиллах ажээ.

Эдгээрээс өмнөх загварын iPhone төхөөрөмжүүдэд AI боломж нэмэгдэхгүй.

iPad төхөөрөмжүүдийн хувьд зөвхөн M-series чиптэй болон A17 Pro  чиптэй iPad Pro, iPad Air, iPad Mini загваруудад AI боломж нэмэгдэнэ.

Стандарт чиптэй бүх iPad, тавдугаар үеийн iPad Pro, iPad Air төхөөрөмжүүдээс өмнөх бүх загваруудад нэмэгдэхгүй юм байна.

Mac компьютеруудын хувьд M1 болон түүнээс хойш гарсан бүх чиптэй тохиолдолд зөвхөн macOS Sequoia 15.1 системийн хувилбартай хамт AI боломж нэмэгдэх ажээ.

 

Эх сурвалж: Business Insider