Уншиж байна ...

П.Буяндэлгэр ДБНХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өнөөдөр 8 цаг 50 минут
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ны сонгууль Албанийн нийслэл Тирина хотод боллоо. Сонгуулиар Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Азийн Бөхийн Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын алба хашдаг П.Буяндэлгэр UWW-гийн Гүйцэтгэх Товчооны Зөвлөлд нэрээ дэвшүүлсэн юм.

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх зөвлөлд 15 хүн нэрээ дэвшүүлсэн байна. П.Буяндэлгэр энэ сонгуульд ялснаар Монгол Улсын түүхэнд олимпын төрлөөр Олон Улсын Спортын Холбооны удирдах дээд зөвлөлд сонгогдсон анхны бөгөөд эмэгтэй зүтгэлтэн болов.

П.Буяндэлгэр 2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд Казахстаны Алматы хотод болсон Азийн Бөхийн Холбооны хурлаар ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон билээ. 

Тэрбээр 2014 оноос хойш Монголын Чөлөөт Бөхийн Холбоонд ажиллаж байгаа юм.

Түүнээс гадна АНУ-ын бөхийн холбооны тэргүүн, олимпын хошой аварга Брюс Баумгартнер, Португалийн Педро Сильва, Унгарын Петер Баша, Катарын Замел Аль Шахрани, ОХУ-ын Наталья Яригуина, Киргизийн Чолпон Султанбекова нар сонгогджээ.