Уншиж байна ...

Ч.Номин: Монгол улс, Сингапур улс хооронд ирэх оноос шууд нислэг үйлдэж эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин сошиал хаягаараа "Монгол улс, Сингапур улс хооронд ирэх оноос шууд нислэг үйлдэж эхэлнэ" хэмээн мэдэгджээ. 

Тэрбээр "Сингапурын Хүний нөөцийн сайд, Худалдаа, аж үйлдвэрийн 2 дугаар сайд Тан Сий Лэнтэй уулзаж, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтаар залуучуудын хөгжлийг дэмжих, хүний нөөцийн чадавхжуулах, тогтвортой аялал жуулчлалыг дэмжиж, хоёр улс хооронд шууд нислэг үйлдэж эхлэх зэрэг асуудлаар ярилцав. Мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр Сингапурын туршлагаас судалж, хамтран ажиллахаар тохиролцлоо" хэмээсэн байна.