ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

А.Бүрэнбаатар: Бүсчилсэн хөгжлийн асуудал шадар сайд С.Амарсайханд шилжиж ирсэн

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган энэ сарын 26-нд зохион байгуулагдах тухай Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс өнөөдөр Туушин зочид буудалд хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр шадар сайд С.Амарсайханы зөвлөх А.Бүрэнбаатар "УИХ-ын сонгууль бүсчилсэн тойргоор зохион байгуулагдан 126 гишүүн сонгогдож, Засгийн газар үйл ажиллагаандаа орсон. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд бүсчилсэн хөгжлийн бодлого багтаж байгаа. 

Тиймээс шадар сайд С.Амарсайханы эрхлэх ажлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн асуудал шилжиж ирсэн. Өмнө нь Эдийн Засаг, Хөгжлийн Яаманд харьяалагддаг байв.

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн гэх байгууллага байгуулагдаж, шадар сайдын өгсөн чиглэлийн дагуу энэ удаагийн чуулганыг зохион байгуулах болсон. Мөн тус чуулган нэг өдрийн хугацаанд UG Arena-д болох бөгөөд долоон бүс нэг цагийн хугацаанд хэлэлцүүлгээ хийнэ" гэх мэдээллийг өгөв.

"Иргэд, аж ахуйн нэгж, малчид, хоршоодын гарт буй түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулж гадаадын зах зээлд хүргэх стратегийн 90 төвтэй байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор Д.Эрдэнэбаяр "Монгол Улс хоёр дахь удаагаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-аар батлуулсан. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 23 жилийн дараа цоо шинэ хөгжлийн загвар, орчин нөхцөл, онолын чиг хандлагаар баталж байна. 

Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулганд шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн шинэ удирдлага, худалдаа хөгжлийн танхим, шилжин суурьшигчид, мэргэжлийн холбоод оролцож томоохон бодлого батална. Үүний дараа нээлттэй санал солилцох, бодлогоо сурталчлан таниулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг бүсүүдэд хэрхэн зохион байгуулах вэ гэх анхны санал солилцох уулзалтыг энэ сарын 26-нд зохион байгуулна. 

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн зүгээс ирэх хоёр жилд хэрэгжүүлэх стратегийн маш чухал төслүүдийн саналыг хөрөнгө оруулагч нарт танилцуулахаар бэлдэж байна. Өөрөөр хэлбэл 60 тэрбум төгрөгийн судалгааны ажлыг олон нийт, гадаадын хөрөнгө оруулагч нарт танилцуулах уулзалт болно.

Мөн бүсчилсэн хөгжлийн бодлого нь хувийн хөгжлийн дэмжсэн чиглэлд батлагдсан. Тухайлбал 330 сумын дунд стратегийн 90 төв байна. Иргэд, аж ахуйн нэгж, малчид, хоршоодын гарт буй түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулж гадаадын зах зээлд хүргэх стратегийн 90 төвийг баталж, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ. 

Үүний дагуу хүн амын нутагшил суурьшлын схем, ерөнхий төлөвлөлт, хотуудын эдийн засгийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд бүсүүдийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж, хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй иргэд, хоршоод, эрдэмтэн судлаач нарын саналыг сонсох анхны хэлэлцүүлгийг хийнэ.

21 аймгаас орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн хамт олныг бүрэн бүрэлдэхүүнээр нь урьж оролцуулж байгаа.Орон нутгийн сонгуулийн дараа ирэх дөрвөн жилд ямар бодлого төлөвлөж байгаа талаар олон нийтэд нээлттэй танилцуулж, санал авна. 

Тиймээс орон нутагт хөрөнгө оруулалт хийх, шилжин суурьших, томоохон төсөл хөтөлбөрийн саналыг дэвшүүлж буй иргэд, аж ахуйн нэгжийг энэхүү чуулганд нээлттэй оролцох боломжийг гаргаж өгч байна. Түүнчлэн энэхүү чуулганыг Улаанбаатарт зохион байгуулсны дараа энэ онд багтаж бүс бүр дээр хэлэлцүүлэг явуулна" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [59.153.115.233] 2024/10/24
Аймаг сум бүрт байсанХудалдаа бэлтгэлийн яам газар анги агент гэж байсан шиг 90 төв байх юм байна гэж ойлголоо.Зөв юм байна,ченж гэдэг юмгүй болох юм байна гэж бодож байна.Хэрэгжээсэй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.189] 2024/10/24
Ха ха амарсайхан суганы үснүүд нь ажил хийлээ юу нэг л чухал дүр үзүүлсэн л өлөн луйварчингууд
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/10/24
330 сумын дунд стратегийн 90 төв байна нтр. юмар новшоо яриад байгаа юм бэ?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.182] 2024/10/24
1+1=1 малнууд аа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/10/23
ЗАЗА НЭГЭНТ НОХОЙН ЗАМААР ОРСОН ЮМ БАЙНА
0 | 0 Хариулах
Зочин [117.161.56.227] 2024/10/23
90 төв ч гэх шиг. Энэ лалрын комунизмийн сэтгэлгээнээсээ салахгүй юмаа.
0 | 0 Хариулах
boloo [103.57.93.67] 2024/10/23
orchin yeiin tsunkchin garuudiin songodog tuluulul ene sda shuu.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [202.9.40.77] 2024/10/23
БҮРЭНБААТАР ЧИНЬ МҮОНТ ИЙГ ЗАМАРЧ ХАДЭН ТЭРБУМЫГ ИДЭЭД ШОРОН ШААСАН БАЙХ ЁСТОЙ ЮУН ЗӨВЛӨХ ВЭ. БӨГС ДОЛООГЧ НАР МОНГОЛЫГ ЁСТОЙ СҮЙРҮҮЛЖ БАЙНА АА.
1 | 0 Хариулах
Зочин [27.123.212.86] 2024/10/23
Хажууд нь нэг хулгайч сууж бна даа
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.206] 2024/10/23
2 Яшкаа+Самарсайхан=Бүсчгүй Дампуурал
2 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2024/10/23
орсууд манай бүсчилсэн хөгжлийг асуудлыг хариуцна гэхээр зүгээр л энэ агентаа байх үеэр нь сайн гацааж өгнө л гэсэн үг биз дээ
10 | 0 Хариулах
Ёсзүйгүй [59.153.115.88] 2024/10/23
Хар мэдрэлүүд. Дандаа хуучирсан юм ярина. Бүсчилсөн хөгжил гэдэг үгнээсээ уйддаггүй юм уу та нар. Уйтгартай.
5 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/10/23
butkue
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.36] 2024/10/23
Бүсчилсэн хөгжил зөв боловч өнгөрсөн 25 жилд үр дүнгээ өгөөгүй .харин томсгосон 10 аймаг болговол дээр дээ
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.191] 2024/10/23
5-6 байхад хангалттай. Газар зүйн онцлогоор хуваах нь зөв: Алтай, Хангай, Говь, Дорнод, Төв …
2 | 0 Хариулах
зочин [103.57.93.240] 2024/10/23
Нэхий ямар үнэтэй байна Хэдэн жил болж байна Дандаа худлаа ярьж цаг хождог Дарханы үйлдвэр яасан
4 | 0 Хариулах
сдө [103.168.34.2] 2024/10/23
Дарханы үйлдвэрийн төслийг нөгөө Даваасүрэн чинь бас гацаасан биз дээ тэр дууссан
4 | 0 Хариулах
Зочин [139.5.216.99] 2024/10/23
Энэ хулгайчийн хүү нь нөгөө гэрийнхээ болкон дээрээ буутай таахалзаад байсан билүү? Нөгөө шиндлерийн бүртгэл дээр гардаг Амон шиг.
6 | 0 Хариулах
марзан нөхөр бэ [192.82.92.204] 2024/10/23
Энэ Самарсайха гэж марзан нөхөр дандаа попорж байдаг, энэ хулгайчийг Монголын төрөөс зайлуулж болдоггүй юмуу?. Энэ нөхрийн хийх гэсэн ажлууд Баянхошууны агаарын дүүжин тээвэр, Сүхбаатарын талбайн Усан оргилуур, Ипотекийн зээлийн хүүг 3% болгох поп ажлууд бүгд агаарт хий үзэгдэл болон сарнисан. Одоо бас орон нутгийн бүсчилсэн хөгжил гэж Улсын төсвийн хөрөнгийг "Салхинд хийсгэх" юм байнал даа, ийм төсвийн хулгайч нарт хариуцлага тооцож болдоггүй юмуу?
11 | 0 Хариулах
сдө [103.168.34.2] 2024/10/23
Одоо аймгийн төвүүдэд баахан ажилдаагүй усан оргилуур барих нь ээ
8 | 0 Хариулах