ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

The MongolZ баг "Thunderpick World Championship 2024" тэмцээний хасагдах шатанд шалгарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Counter Strike-2 (CS2) тоглоомын Thunderpick World Championship 2024 тэмцээн Германы Берлин хотод арваннэгдүгээр сарын 3-н хүртэл зохион байгуулагдана. 

$850,000 шагналын сантай тус тэмцээний Б хэсэгт манай улсын The MongolZ баг урилгаар оролцож байгаа бөгөөд өчигдөр хоёр удаа тоглолоо. 

Эхний тоглолтдоо Америкийн "Cloud9" багтай учраа таарч 0:2 онооны харьцаатай хожсон. Үргэлжлүүлэн хэсгийн хоёр дахь тоглолтоо Их Британи улсын Fnatic багийн эсрэг хийж, хожсоноор тус тэмцээний playoffs буюу хасагдах шатанд  шалгарч байна. 

Thunderpick World Championship 2024 тэмцээнд нийт 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсгээ тэргүүлсэн эхний хоёр баг хасагдах шатанд шалгарна. Түүнчлэн хасагдах шатанд шалгарах шөвгийн найман багийн тоглолтын тов одоогоор зарлагдаагүй байгаа.

Гэхдээ хагас шигшээ шатны дөрвөн багийн тоглолтууд ирэх сарын 3-нд зохион байгуулагдах хуваарьтай байна. Мөн тус тэмцээнд түрүүлбэл 500 мянган ам.доллар, хоёрдугаар байр эзэлбэл 150 мянган ам.долларын шагналын санг хүртэнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.20.194] 2024/10/26
Энэ нэг зураг дээрхи онгорхой цүмбэн хүү байгаа юм даа ерөөсөө бусад орны тоглогчдыг хүндлэнэ гэж байхгүй бөөн эго. Хааяа хааяа л ганц нэг гайгүй тоглож байгаа харагддаг. Тогтвортой сайн биш.
2 | 0 Хариулах
gunbileg [202.21.109.5] 2024/10/23
garchigaa utgin zuw bichehgui bol oilgomjgui bain
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.131] 2024/10/23
Их Монголын босоо хөвгүүдийг дийлэх хүн энэ хорвоод үгүй ажээ
3 | 2 Хариулах
zochin [43.242.242.65] 2024/10/23
yu shaagaad bgan be delhiid shal archij baij... ichij amidar, mongol gej tseejee deldelgui icheed nuugdaj amidar
2 | 0 Хариулах
Зочин [210.194.189.175] 2024/10/23
Зайнаас тоглож байгаа гэхэд мундаг байсан шүү манайхан.
3 | 0 Хариулах
Зочин [103.168.56.85] 2024/10/23
finlandas togloj baigaa
3 | 0 Хариулах
Zochinldo [202.126.89.236] 2024/10/23
Serbia hzenes neree solicvoo kkkk
0 | 0 Хариулах