Уншиж байна ...

Б.Баяндаваа: Цаг хугацаа бага зарцуулж очих эрүүл, цэвэр агаартай зуслангийн газар Төв аймагт олон байна

ikon.mn
1 цаг 49 минутын өмнө
Сурталчилгаа

Худалдааны салбарт ажилласан 10-аад жилийн туршлагатай, тууштай, тогтмол өсөлтийг эрхэмлэдэг, залуухан захирлуудын төлөөлөл Баяндавааг энэ удаагийн ярилцлагын хоймортоо урьж оролцууллаа.

Тэрээр 2021 онд RE/MAX HOME оффисын эзэмшигч болсон. Хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурласан үйлчилгээг цаг алдалгүй, найдвартай үзүүлэхийн тулд брокерууд салбартаа мэргэшиж, нягт нямбай болж байна. Харилцагчдынхаа дунд найдвартай, итгэлтэй гэх үнэ цэнийг бий болгож буй түүнтэй үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлийн талаар ярилцсанаа хүргэж байна.

- Сайн байна уу. Бид үл хөдлөх хөрөнгийн салбарын мэдээ, мэдээлэлтэй уншигч нарыгаа ойртуулж туршлага, мэдлэгийг уншигчдадаа хүргэх зорилгоор re/max брокер эзэмшигч нарыг  цувралаар танилцуулж байгаа билээ.  Юуны өмнө таны түүхээс ярилцлагаа эхэлье. Та яагаад үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнест хүч үзэхээр шийдсэн бэ. Гурван жилийн хугацаанд амжилттай ажиллаж буй RE/MAX HOME оффисын талаар уншигчдад танилцуулна уу?

- Би 2021 онд RE/MAX-ын албан ёсны франчайз эрхийг эзэмшиж эхэлсэн. Анх "SD Construction" гэх бизнес хамтрагч барилгын компанитай нийлж үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ өнгө төрхтэйгөөр үйл ажиллагаагаа явуулах эрхэм зорилготой төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс өмнө олон улсын компанид худалдааны чиглэлээр ажиллаж байсан. Энэ туршлага дээрээ тулгуурлаж үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын салбарт хүч үзэхээр сонгож орж ирсэн. Хувиараа дотоодын зууч хийх үү эсвэл гаднын ямар франчайз байгааг судалсны үр дүнд RE/MAX хамгийн түрүүнд нүдэнд туссан.

зураг
 

RE/MAX Mongolia бүсийн нэвтрүүлсэн франчайз систем, Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн санг бий болгосноороо Франчайзын хамгийн том давуу тал  гэж би хардаг. Аливаа бизнесийн гол түлхүүр дата тоо, технологи, хүний хослол учраас энэ бүхнийг нэгтгэж системчлэх энэ бизнесийн суурь юм. Шинээр бизнес эхлүүлж байснаас олон улсад нэр хүндтэй байгууллагын менежментийг эзэмших нь зөв гэж сонгосон. Манай оффисын агентууд цагт баригдахгүйгээр ажиллах бүрэн боломжтой. Миний зүгээс тав тухтай орчинд ажиллуулах, агентуудын хувь хүнийг хөгжүүлэх, компанийн үндсэн стратегийн ажлуудыг барьж авч хийдэг. Энэ утгаараа агентуудын бүтээмж маш өндөр байгаа. 

“RE/MAX-ийн агентуудын амжилтын нэгэн хэмжүүр бол дундаж борлуулалтын үзүүлэлт юм. Манай оффисын агентууд харьцангуй өндөр үзүүлэлттэй ажилладаг.”

- Ямар нэгэн бизнесийг эхлүүлэхэд тодорхой хэмжээний бэрхшээл байдаг байх. Цар тахлын үеэр бизнесээ эхлүүлэхэд танд хүндрэл учирч байсан уу? 

- Би барилгын интерьер дизайнер мэргэжилтэй. Өөрийн мэргэжлийн дагуу ажиллаж байсан учраас салбарынхаа нарийн асуудлыг сайн мэднэ. Мөн худалдааны салбарт ажиллаж байсан минь энэ бизнесийг эхлүүлэхэд том давуу тал болсон. Худалдаа, үйлчилгээний салбар учир завгүй байгаа харилцагчдад мэргэжлийн түвшний зөвлөгөө мэдээлэл өгөх хэрэгтэй. Хэрэгцээнд тулгуурласан худалдан авалтад миний зүгээс зөвлөгөө сайн өгч чадна.

Анх эхэлж байх үед агент бүрд хүрч ажиллах нь маш их цаг хугацаа зарцуулсан ажил юм шиг санагдсан. Одоогоор RE/MAX HOME оффис 15 агенттай үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ 60-70 хувь цолтой буюу туршлагатай агентууд юм. Дунджаар сард 5-6 сая төгрөгийн орлоготой ажилладаг гэсэн үг.

зураг
 

- Та үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жил жилийн туршлагатай юм байна. Энэ салбарын зах зээл хэрхэн тэлэх хандлагатай байна вэ? 

- Үл хөдлөх хөрөнгийн салбар цаашдаа сайн тэлж, хөгжинө. Өнөөдрийн байдлаар RE/MAX-ийн 81 брокер оффисын 1,200 агент ажиллаж байгаа ч гэсэн зах зээлд бүрэн хүрч ажиллаж чадахгүй байгаа. Бид зах зээлийн 20 хувийг дангаараа эзэлж байгаа нь бидэнд ажиллах дахиад 80%-ийн зах зээл байгаа гэж хардаг.

Хөгжлийн чиг хандлага талаасаа цар тахлын үед барилгын материалын үнэ бага зэрэг өссөн. Тиймээс жил бүр үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж байна. Гэхдээ мэргэжлийн агентууд үнийг тогтвортой байлгах, хөөсрүүлэхгүй байх үүднээс харилцагчдад зөв мэдээлэл өгч ажилладаг. Ер нь үл хөдлөх хөрөнгийн салбарын үнийг хөөсрүүлэхгүй байх тал дээр мэргэжлийн агентууд чухал үүрэгтэй оролцдог.

зураг
 

RE/MAX Монголд орж ирээд есөн жил болсон байна. Энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн салбарын борлуулалт, үнийн мэдээллийг цуглуулж сан бий болгосон. Үүнд тулгуурлаж харилцагчдадаа бодит үнийг санаг болгодог.Харилцагч бүр өөрийн байрандаа засвар хийгээд өндөр үнээр зарахыг хүсдэг. Харин бид өөрт буй борлуулалтын мэдээлэлд суурилж таны байр энэ хэмжээнд үнэлэгдэнэ гэж зөвлөдөг. Бодит үнэлгээг гаргаж борлуулж байгаа гэсэн үг.

- Улаанбаатар хот хурдтай тэлж байна. Том хотод амьдрах нь хүний халааснаас тодорхой хэмжээнд зардал гаргадаг. Цаашдаа хүмүүс Улаанбаатар хотод орон сууцыг түрээс эсвэл өмчлөлийн аль хэлбэрээр нь ашиглавал тохиромжтой вэ?

- Олон улсад түрээсийн үл хөдлөхийн салбар амжилттай хөгжиж байна. Харин сүүлийн үеийн борлуулалтын судалгаагаар орон сууцны худалдаа 60 гаруй хувийг эзэлж байна. Тэгэхээр манай улсад аль аль нь тэнцүү хөгжөөд явж байгаа гэж хэлж болно. 

- Танай оффис агентуудыг хэрхэн хөгжүүлж байгаа вэ? 

- Салбар бүрээс хүмүүс ирж үл хөдлөх хөрөнгийн агент болдог учраас сургалт, хөгжүүлэлтээр тасралтгүй хангах ёстой. Ингэснээр салбартаа харьцангуй бэлтгэгдсэн гарч, амжилт олоход ойртох болно. Захирал хүн гээд агентуудаас хөндий яваад байх бус илүү ойрхон харилцаатай байх ёстой. Мөн агентууд маань зөвхөн нэг салбараар гүнзгийрүүлэн ажилладаг. Манай оффист зөвхөн түрээсийн үйлчилгээгээр дагнан ажиллаж буй агент олон байгаа. Миний зүгээс үйлчлүүлэгчийг хэрхэн мэдэрч үйлчилгээ үзүүлэх вэ гэдэгт сайн сургахыг хичээдэг. Харилцагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөхийн тулд мэдрэмж маш чухал. Мэргэжил, дадлага туршлага дээр тулгуурлан гарч ирдэг зүйлийг мэдрэмж гэдэг. Харилцагчийн өнөөдрийн ааш араншин, зан төлөвийг мэдэрч худалдааг явуулах хэрэгтэй болов уу. Ёс зүйтэй ажиллаж чаддаг агент заавал амжилт олж, үр өгөөж хүртдэг. 

зураг
 

- Таны ажигласнаар хүмүүс үл хөдлөх хөрөнгө зарах, худалдан авахдаа ямар алдаа гаргадаг вэ?

- Манайхаар үйлчлүүлж буй хүмүүсийг хоёр ангилалд хувааж болно. Эхнийх нь мэргэжлийн байгууллагаар дамжуулж шимтгэл өгөхгүй зарахыг оролдож, цаг хугацаа алдсан харилцагч бий. Худалдан авагч нар бичиг баримт дутуу, алдаатайгаас болж хулхидуулсан тохиолдол ажиглагдаж байна. Харин хоёр дахь үйлчлүүлэгч бол мэргэжлийн байгууллагаар дамжуулж хамтарч ажиллахын ач тусыг ойлгочихсон харагддаг.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт том хэмжээний худалдан авалт явагддаг учраас аль аль тал нь хохиролгүй байх маш чухал. Жишээлбэл зуслангийн газар борлуулахад маш их бичиг баримт шаардагддаг. Тухайн газрыг зарж болох эсэхийг мэдэхгүйгээр дур мэдэн худалдан авалт хийдэг. Хэрэв мэргэжлийн агенттай хамтарч ажиллавал хууль ёсны зарж болох эсэх зэрэг мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүсийн дийлэнх нь орон сууцанд орохыг хүсдэг. Орон сууцанд орсныхоо дараа байршил сайтай зуслангийн байшин, газартай болохыг оролдож байна.

Миний бодлоор зөвхөн Шаргаморьт, Сэлбэ рүү зуслангийн газар авах шаардлагагүй болов уу. Зуслангийн газар гэхээр л хойшоо гэж төсөөлөхөө больсон. Өнөө цагт урагшаа Төв аймаг руу зуслангийн газар их байдаг болсон. Та магадгүй Яармагт амьдардаг бол урагшаа Төв аймагт зуслангийн газар аваарай гэж зөвлөдөг. Цаг хугацаа бага зарцуулж очих эрүүл, цэвэр агаартай зуслангийн газар Төв аймагт олноор бий болж байгаа. Сүүлийн үед хүмүүс Төв аймагт зуслангийн газар их авч байна. Дэд бүтцийн хувьд сайн хөгжөөгүй ч гэсэн цаашдаа сайжирна. Өмнө нь хотын хойд бүс рүү зуслангийн газар их авдаг байсан. Одоо бол энэ бүс нь хөрсний бохирдол ихтэй, олон айл амьдардаг болсон. Тиймээс зуслангийн газар авах шинэ бүс бол Төв аймаг явах замд буй Кувейтын ам, Жаргалантын ам юм. Энэ бүсийн газар олголтыг маш эмх цэгцтэй явагдаж байгаа. 

- Та үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жил ажилласан хүний хувьд хүмүүст ямар чухал зөвлөгөө өгөх вэ? 

- Миний хувьд ямар ч харилцагч тухайн салбарын мэргэжлийн байгууллагаас үйлчилгээ авдаг байгаа гэж хүсдэг. Ер нь Монголд амьдарч буй хүмүүс бүгдээрээ мэргэжлийн байгууллагаас үйлчилгээ авдаг байгаасай гэж хүсэж байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.