Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: “Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг нэвтрүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт хурал болно

П.Зоригт, IKON.MN
1 цаг 46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“Корпорайт Конвейшн центр”-т

09:00 цагт “Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн”-ий хоёр дахь өдрийн хурал “Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг нэвтрүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр эхэлнэ.

Корпорэйт зочид буудлын хурлын танхимд

09:00 цагт Сувилахуйг төгөлдөржүүлэхэд сувилагч бидний оролцоо олон улсын хурал болно.

Төрийн ордонд 

09:30 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Цахимаар

10:00-12:30 цагт “Гэрэлт ирээдүй хар тугалгагүй эхэлнэ” уриан дор тэмдэглэж буй дэлхийн долоо хоногийн хүрээнд НЭМҮТ-өөс “Хар тугалгын хордлогоос сэргийлье” цахим сургалтыг зохион байгуулна. 

Үндэсний номын сангийн байранд

11:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос "Соёл, спортын салбарын үйл ажиллагаа" сэдэвт уулзалтыг зохион байгуулна. 

"Монгол Ньюс" мэдээллийн төвд 

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг 90 орчим байгууллага нэгдэж, тэгш хүртээмжтэй нийгмийн оролцоог хангах зорилготой нэгдсэн чуулган зохион байгуулах талаараа холбоодын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт Өнгөрсөн сонгуулийн үеэр иргэн Л.Ганболдын оршин суух хаяг дээр зориудаар хиймэл бүртгэл хийж, нэг хүн хоёр санал өгсөн байх магадлалтай талаар мэдээлнэ. 

Туушин зочид буудалд

11:30 цагт "Бүсүүдийн хөгжлийн Үндэсний чуулган" зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн хурал болно.

Төрийн ордонд 

12:00-16:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана.