ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн Банк: Үл хөдлөх хөрөнгө, газрын дуудлага худалдаанд ААН, хувь хүмүүсийг оролцохыг урьж байна

ikon.mn
2024 оны 10 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Хөгжлийн Банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажлын хүрээнд 2024 оны аравдугаар сарын 25-ны 10:00 цагт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд албадан дуудлага худалдаа болно.

Зарим үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг борлуулах зорилготой тус албадан дуудлага худалдааг нээлттэй хэлбэрээр, үнэ хаялцуулан зохион байгуулах бөгөөд холбогдох хууль, журмын дагуу зах зээлийн үнээс 70 хувь хямдруулсан үнийн дүнгээс эхлүүлнэ.

Энэ удаагийн албадан дуудлага худалдаанд Налайх дүүргийн Шаварт гэх газарт байрлах, 25.94 гектар талбай бүхий ашигт малтмалын орд, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 3,780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 4,380 м.кв талбайтай эзэмших эрхийн газрын хамт, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багт байрлах 50,000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 29,976 м.кв талбайтай газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах 3,963 м.кв талбай бүхий худалдааны задгай талбайн зориулалттай газрыг 324 м.кв талбайтай авто гараашийн зориулалттай барилга, 1,980 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт багтсан байна.

Эдгээр хөрөнгийг сонирхсон иргэд, аж ахуй нэгж та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Албадан дуудлага худалдаатай холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг www.niislel.cd.gov.mn, www.facebook.com/niislel.cd.gov.mn цахим хаягуудаас авна уу.

Хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн холбогдох дугаар: 89070239

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.154] 2024/10/23
Доромжлоод байгаамуу яагаадаагаан, энийг дийлэх энгийн хувь хүн байхуу, авлигачдадаа өгөхийн тулд 70% хямд гэснээ тэнгэрийн үнэтэй ч байхшиг
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.154] 2024/10/23
Олигтой дийлж авч чадах юм алга, дийлэх нь сэлэнгийн газар бн, даанч газар тариалан эрхлэх нь худлаа дүр эсгэлт болохоос ургадагчгүйм бнлээ, нөхдүүд газар тариалан эрхэлж буй нэрээр мөн ч их мөнгө шаааесан даа
0 | 0 Хариулах
Зочин [104.28.216.176] 2024/10/23
Ter ashigt maltmaliin ordiig bol medehgui um busad ni arai l unetei bna. Joohon hursun deeree buuval.
1 | 0 Хариулах