Уншиж байна ...

Ла Лигийн улирлын тоглолтыг Майамид зохион байгуулах хүсэлт өгчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Испанийн хөлбөмбөгийн дээд лиг болох Ла Лигийн зохион байгуулагчид ирэх арванхоёрдугаар сард болох "Барселона" болон "Атлетико Мадрид" багийн улирлын тоглолтыг АНУ-ын Майамид зохион байгуулах хүсэлтэй байгаа аж.

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос зөвшөөрөл улирлын тоглолтыг Майамид зохион байгуулах боломж бий гэж Ла Лигийн удирдлагууд үзэж байна.

Одоогоор "Барселона" болон "Атлетико Мадрид"-ын тоглолтыг арванхоёрдугаар сарын 22-ны өдөр буюу өвлийн амралтаас өмнө тоглох хуваарьтай. 

Тус хоёр баг нэгдүгээр сарын эхээр Саудын Араб улсад болох Испанийн Супер Цомын тэмцээнд оролцох билээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард FIFA-гийн зүгээс дотоодын лигийн тоглолтыг олон улсад зохион байгуулах саналаас татгалзсан. Дараа сард нь холбооны удирдлагууд уг саналыг судлах Ажлын хэсэг байгуулснаа мэдэгдсэн юм.

Испанийн "Барселона" клуб улирлын тоглолтыг Испаниас өөр нутагт зохион байгуулахаар хийж буй анхны оролдлого энэ биш. Тэд 2019 оны нэгдүгээр сард "Жирона"-тай хийх улирлын тоглолтыг Майамид хийхээр төлөвлөсөн ч Испанийн хөлбөмбөгийн холбооноос эсэргүүцсэн удаатай.

 

Эх сурвалж: BBC