Уншиж байна ...

Ибупрофен-Денк 400мг шахмал эмийг ЖОРГҮЙ олгодог болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
9 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эмийн бүртгэлийн мэдээний сан дахь эмийн олгох нөхцөлийн мэдээлэлд үнэлгээ хийж, үнэлгээний дүнг Хүний эмийн зөвлөлийн 2024 оны аравдугаар сарын 17-ны өдрийн ээлжит бус хурлаар хэлэлцүүлжээ.

Хүний эмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу:

Лайсмэд мэдээний сан дахь бүртгэлийн дугаар, олгох нөхцөл, хэрэглэх заавар зэрэг мэдээллийн зөрүүтэй байгаа 61 байгууллагын 172 нэрийн эмийн талаарх нэмэлт тодруулга мэдээллийг эм бүртгүүлэгч байгууллагуудаас 2024 оны аравдугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд авч ажиллаж байна. Тодруулга мэдээлэлд үндэслэн зөрүүгийн асуудлыг тухай бүр шийдвэрлэхээр ажиллаж байна.

Лайсмэд мэдээний сан дахь олгох нөхцөлтэй холбоотой техник алдааны засварыг хийж байна.Тухайлбал: F20020626MO00941 бүртгэлийн дугаартай Ибупрофен-Денк 400мг жоргүй олгох шахмал эмийн олгох нөхцөлийг бүртгүүлэгч байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр жортой болгон илгээж, баталгаажуулсан алдааг засварлалаа.

Иймд тус эмийг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс бүх эмийн сангаас жоргүй авах боломжтой боллоо.

 

Эх сурвалж: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар