Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: 23 настай тусдаа амьдардаг хүү нь хэн нэгэнд хайр сэтгэлтэй болоод бөгж авч өгсний төлөө ЗГ огцорвол тогтворгүй байдал үүснэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Зургийг олон нийтийн цахим сүлжээнээс авав.
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:16 2025/06/02

Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан 52 гишүүн асуулт асууж, хариулт авахаар боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "23 настай тусдаа амьдарч буй хүү нь хэн нэгэн хүнд хайр сэтгэлтэй болоод бөгж авч өгсний төлөө Засгийн газар огцорвол цаашдаа энэ их геополитикийн сорилт дундуур тогтворгүй байдал үүснэ. Тийм учраас би өргөдлөө өгөөгүй. Үүний цаана суурь олон асуудал байсан. 

Бодитой дүгнэлт нийгэмд, парламентад ч бай дотор үлдэх нь дараа дараагийн зүйлд чухал сургамж болно" гэв.

16:00 2025/06/02

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудал хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон 23 гишүүний 17 нь буюу 73.9 хувь нь итгэл хүлээлгэхийг дэмжсэн. 

Хэрэв УИХ-ын 64 гишүүн Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тогтоолын төслийг дэмжихгүй бол огцорсонд тооцож, дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/100064382633728/videos/694078946702172