Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Байнгын хороо, чуулганы хуралдааны санал хураалтаас Ерөнхий сайд өөрийгөө хасуулах санал гаргав

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Гишүүд асуулт асууж, үг хэлснээр санал хураалт явуулахад бэлэн болоод байна. 

Санал хураалттай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад Ерөнхий сайд өөрөө оролцох нь зохисгүй гэж үзэж байна. Энэ бол ёс зүйн асуудал. Хэрхэхийг Монголын парламент өөрөө шийдтүгэй. Тиймээс байнгын хорооны ирцээс намайг хасаж өгнө үү" гэдэг санал гаргав.