Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэлдэйн театрт "Пиноккио" болон "Хунт нуур" жүжгийг өнөөдөр үнэ төлбөргүй тоглож байна

Н.Номин, ikon.mn
2025 оны 6 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхэлдэйн театрын ахмад уран бүтээлч, Хүүхэлдэйн урлагийн нэрт зүтгэлтэн Рагчаа овогтой Төгөлдөрийн гэгээн дурсгалд зориулан түүний хүүхэлдэйн урлаачаар ажилласан бүтээлүүдээс нь сорчлон “Пиноккио“ болон “Хунт нуур“ хүүхэлдэйн жүжгийг Хүүхэлдэйн театрт өнөөдөр үнэ төлбөргүй тоглож байна.

“Пиноккио” жүжгээр дамжуулан хүүхдүүдэд “Сайн, мууг ялгаж сур, буруу зүйлд автахгүй байгаарай. Аав, ээжийнхээ үгэнд орж, зөв замаар яваарай” гэсэн гүн мессэжийг энгийн, хүртээмжтэй байдлаар ойлгуулах зорилготой аж. 

“Пиноккио“ модон хүүгийн түүх өнөөдөр 11:00 цагт тоглогдсон бөгөөд “Хунт нуур“ хүүхэлдэйн жүжгийг 15:00 болон 20:00 цагаас үнэ төлбөргүй үзүүлнэ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жүжигчин Ц.Цэрэндорж “Пиноккио" жүжгийн дүрд тоглож, хүүхэлдэйг удирдах, дуу оруулах зэргээр ажиллаж байгаа юм. Тэрбээр “Төгөлдөр ахтайгаа өмнө нь ярилцаж Хүүхэлдэйн театрын уран бүтээлүүдийг хэрхэн сонирхолтой, утга учиртай болгох талаар ихийг бодож, мөрөөдөж байлаа. Тэр мөрөөдөл биелж, ахынхаа дурсгалыг хүндэтгэн хүүхдүүддээ зориулан тоглох боломж олдсондоо бахархаж байна.

Пиноккио хүүхэлдэйн бүх хадаас, нэг үсний ширхэг бүрийг хүртэл тэрбээр өөрийн гараар урласан байдаг. Иймээс тэрхүү хүүхэлдэйг тайзнаа амилуулж буй нь өнөөдөр ч бидэнтэй хамт байгаа мэт мэдрэмж төрүүлдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

"Төөгөө ах бол анхдагчдын нэг, тэр дундаа нэг номерын мэргэжлийн урлаач байсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн Хүүхэлдэйн урлагийн нэрт зүтгэлтэн Р.Төгөлдөр агсны талаар жүжигчин Д.Батмөнх “Би өглөө бүр орж ирээд л генерал аа, тавлаг уу? гээд мэндэлдэг байлаа. Тэр урт үс, нүдний шил, монхор хамар нь бол Төөгөө ахын өөрийнх нь имиж байсан шүү дээ.

Би ахтайгаа удаан биш ч тодорхой хугацаанд хамтарч ажилласан. 1995 онд театрт ороход Төөгөө ах маань зураачаар ажиллаж байсан, 1998 онд би театраас гарсан. Гэхдээ сүүлийн 5-6 жил хамтдаа ажилласан. Монголд хүүхэлдэйн зураач, урлаач гэдэг 10 хуруунд л багтана.

Төөгөө ах бол анхдагчдын нэг, тэр дундаа нэг номерын мэргэжлийн урлаач байсан. 10 хуруу тэгш хүн гэж байдаггүй гэдэг ч, би тэр хүнийг яг л тийм хүн байсан гэж хэлнэ” хэмээн дурссан юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав