Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

ТББХ: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг нууц санал хураалтаар шийдэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэн, санал хураалт явуулах гэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нууц санал хураалт явуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Тэрбээр "Нийгмийн талцал хуваагдлыг парламент өөрөө бий болгож болохгүй. Хоёрдугаарт, УИХ-аас томилогддог албан тушаалтнууд нууц санал хураалтаар явдаг. Ерөнхий сайд их хурлаас томилогдож, чөлөөлөгддөг албан тушаалтан. Тиймээс нууц санал хураалтыг цаасаар явуулъя гэдэг горимын санал гаргаж байна. Хэрэв энэ санал дэмжигдэх юм бол УИХ-ын чуулганы хуралдаанд санал хураалтыг мөн адил нууцаар, цаасаар явуулах тухай байнгын хорооны санал дүгнэлтийг оруулах санал гаргая" гэлээ. 

Ийнхүү гишүүдийн олонхын саналаар зөвхөн байнгын хорооны санал хураалтыг нууцаар цаасаар явуулахаар тогтов. 

Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж буй танхимд гишүүд нууц санал хураалтыг цаасаар өгч байна.