Уншиж байна ...

Э.Тэмүүжин бильярдын төрөлд тивийн аварга боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 23 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Катарын нийслэл Доха хотод хятад пүүл бильярд (Heyball)-ын Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд манай улсаас Э.Тэмүүжин, Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдсөнөөс Э.Тэмүүжин алтан медаль хүртэж, Монгол улсаас бильярдын спортын анхны ази тивийн аварга төрлөө.

Э.Тэмүүжин өмнө нь Америк пүүл бильярдын өсвөр үеийнхний ДАШТ-ээс хошой мөнгөн (2016, 2017 онд) медаль хүртсэн бөгөөд 2024 оны снукер бильярдын УАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм.

Катарын Доха хотод тус тэмцээний араас аравдугаар сарын 23-26-нд Катарын нээлттэй тэмцээн болох бол аравдугаар сарын 28-наас аравдугаар сарын 9-нд снукер бильярдын 15 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм.

 

Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо