Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Загасны уурга нь цахилгааны утсанд хүрсний улмаас тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ховд голын эрэг дээр загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр буюу аравдугаар сарын 22-нд гарчээ.

Тодруулбал Ховд голоос загас барихаар очсон 35 настай иргэн өндөр хүчдэлийн шугамд өлгөгдсөн загасны уургыг татаж буулгах үедээ цахилгаан гүйдэлд цохиулж, амь насаа алдсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн өдрийн 17:00 цаг орчимд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байгааг тус газраас мэдээлэв.

Иймд иргэд амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв