Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

МАК компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, компанийн байгаль орчны бодлогын хүрээнд 200 мянга гаруй мод тарьж, ургуулжээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 10 сарын 16
Сурталчилгаа

Ирээдүйн хөгжлийн стратегиа “Ногоон хөгжилд тэмүүлэх 30 жил” хэмээн томьёолоод буй “Монголын Алт” (МАК) ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP26 Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын бага хурлын үеэр Монгол Улс 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хорт утааны ялгаруулалтыг бууруулах үүднээс “Тэрбум мод” тарих амлалт өгсөн байдаг.

МАК компани “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэхийн зэрэгцээ “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг жил бүр тэмдэглэж, компанийн ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулдаг уламжлал бий болгожээ. Тодруулбал, Богдхан уулын Дархан цаазат газар болон Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт нийт 20га талбайд мод тарих ажил зохион байгуулж, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм.

2024 оны намрын бүх нийтээр мод тарих өдрөөр МАК компанийн 100 гаруй ажилтан Богдхан уулын Залаатын аманд 1500 орчим мод тарьсан байна. Ингэхдээ тогтмол хамтран ажилладаг судалгаа, шинжилгээний “Трү Ти Ар Си” ХХК-ийн Адуунчулууны хүрэн нүүрснээс гарган авсан “Эко Гумат”-ын бордоог ашиглажээ.

МАК компани нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш компанийн харьяа үйлдвэр, уурхай, төслүүдийн хүрээнд 30 гаруй төрөл зүйлийн 200,000 гаруй мод тарьж, арчилгаа, мониторингийн ажлуудыг гүйцэтгэж, амжилттай ургуулсан байна. Ингэснээр жилд ойролцоогоор 5000 тонн СО2 хүлэмжийн хийн ялгарлыг шингээсэнтэй тэнцэх хэмжээний ногоон байгууламж бий болгожээ.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэн ажиллаж буй МАК компани нь тухайн бүс нутгийн онцлогт тохирсон унаган ургамлыг тарьж, ногоон байгууламж бий болгоход анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд, говийн бүсэд заг, жигд, хайлаас, сухай зэрэг мод тарьж байгаа юм. Харин төвийн бүсэд улиас, монос, бүйлс гэх мэт гоёлын болон жимс жимсгэний модыг түлхүү тарьж ургуулж байна.

Түүнчлэн уул уурхайн ашиглалт дууссан талбайд улсад жишиг болох технологийн болон биологийн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах ажлуудыг гүйцэтгэсээр иржээ. Тухайлбал, үйл ажиллагаа явуулж буй Нарийнсухайтын уурхайн эвдэрсэн газарт MNS 5916:2008 техникийн шаардлагын дагуу 2023 оноос эхлэн олон наст өвслөг ургамал болон жигд, хайлаас тарьж нөхөн сэргээлтийн ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн уул уурхайн ашиглалт дууссан Элдэвийн уурхайн биологийн нөхөн сэргээлтийг 2010-2013 оны хооронд гүйцэтгэж, 2021 он хүртэл хяналт мониторинг, арчилгааны ажлыг хийж 85%-ийн ургалттай нөхөн сэргээсэн талбайг орон нутагт амжилттай хүлээлгэн өгсөн юм. Ингэхдээ 105 га талбайд 6 төрөл зүйлийн 32,000 гаруй мод, бут тарьснаас гадна 6.6 га талбайд усан сан байгуулж, 20 тоо толгой Хөвсгөлийн цагаан загас, Хэрлэн голын 50 орчим жараахайг нутагшуулсан нь тухайн үед Монгол улсад жишиг болохуйц техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн сайн туршлага болж байлаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.