ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэтгэлгээнд өөрчлөлт авчирсан зохиолыг театрын урлагаар дамжуулж үзэгчийн зүрхэнд ургуулдаг юм. Хаанахынх гэдэг нь хамаагүй"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 10 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Амьдрахуй” жүжгийн багийнхан тус уран бүтээлтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Хятадын алдарт зохиолч Үй хуагийн "Амьдрахуй" романыг Орфей театрын хамт олон Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан жүжгийн зохиол болгон "Соёлын төв өргөө"-д өдөр бүр үзэгчдэд хүргэж байгаа юм. 

"Өнөөгийн нийгэмд ямар агуулга хэрэгтэй байгааг судалж зохиолоо сонгосон"

Амьдрахуй жүжгийн продюсер Т.Ариунчимэг "Орфей театрын хувьд дэлхийн шилдэг, шинэ, сонгодог зохиолуудыг шилж өнөөгийн нийгэмд ямар агуулга, философи, үзэл санаа хэрэгтэй байгааг судалж зохиолуудаа сонгон тайзнаа жүжиг болгон тавьдаг. Энэ удаа бид анх удаа Хятад зохиолуудаас нэлээд олныг судалж байгаад эцэст нь "Амьдрахуй" зохиолыг жүжиг болгож тавьсан. 

Жүжгийн хамгийн гол агуулга нь амьдрал, оршихуйн мөн чанарыг харуулдаг. Түүнчлэн гол дүр мөрийтэй тоглоом тоглож байгаад өөрийн эд баялаг, гэр бүлдээ нөлөөлөхүйц их хохирол амсаж амиа хорлох дээрээ хүртэл тулж байгаа нь өнөөгийн манай нийгэмд байгаа асуудал юм. Иймд бидэнтэй маш ойр байгаа энэ асуудлыг хөндөхийг хүссэн" гэв. 

"Театрын урлагт улс төр, бизнесийн үзэл санаа орох ямар ч боломжгүй"

Амьдрахуй жүжгийн найруулагч М. Батболд "Гадуур манай жүжгийн талаар хүмүүс "Хятадаас мөнгө авсан байна, Хятадын засгийн газрын зөөлөн хүчний бодлого" гэх зэргээр ярьж байна. Манай Орфей театр болон залуу уран бүтээлчид жүжгээ тавих гэж өр зээл тавиад бор зүрхээрээ уран бүтээлээ хийдэг юм. Театрын урлаг дөнгөж мэргэжлийн түвшиндээ нээгдэж, үзэгчдэдээ танигдаж байгаа энэ үед бид ажиллаж байна. 

Хаанахын зохиол байх нь хамаагүй хүн төрөлхтний сэтгэлгээнд өөрчлөлт авчирсан тэр бүх зохиол, бүтээлийг хүмүүсийн оюун санааны урсгал руу театрын урлагаар дамжуулж үзүүлдэг юм. Театрын урлаг сэтгэлгээ, оюун санааны хувьслыг үзэгчийн зүрх сэтгэлд ургуулж өгдөг.

Бид ямар улсын хаанахын бүтээл, зохиол сонгох вэ гэдэгт оюун санаа, сэтгэлгээ, агуулгын хүрээнд хүний ертөнцийн тухай хүнд шинэ ертөнцийг нээж чадах гэсэн ганц л шаардлагыг тавина. Театрын урлаг өөрөө эрх чөлөө юм. Улс төр, бизнесийн үзэл санаа орох ямар ч боломжгүй." гэв. 

“Амьдрахуй” романы орчуулагч Мө.Батбаяр "Амьдрахуй" нь 1993 онд бичигдсэн. Дэлхийн 40-өөд хэл дээр орчуулагдаж олон утга зохиолын шагналуудыг авч байсан роман юм. Сүүлд нэг хүн Хятад, Монгол зовлон гэж байхгүй. Хүний зовлон л гэж байдаг гэж хэлсэн нь их үнэн санагдсан.

Энэ зохиол хүн ер нь ямар үед өөрөө өөртэйгөө нүүр тулж, хамгийн үнэнээрээ байдаг юм бэ гэх асуултад хариулж гол дүрийг бүх хүлээснүүдээс нь салгаад өөрт нь хэн ч байхгүй, бүрэн нүцгэлээд толинд харж байгаа юм шиг байдалд аваачиж байгаад амьдралынх нь бүх түүхийг үнэнээр нь хүүрнүүлж байгаа хэлбэрээр бичигдсэн" гэв. 

"Амьдрахуй" жүжигт Portal.mn-н захирал А.Цэрэнпунцаг хөрөнгө оруулсан бөгөөд залуу хүн театрын урлагт хөрөнгө оруулж байгаад Орфей театрын хамт олон талархлаа илэрхийлж байв. Түүнчлэн театрын урлаг нь бизнесийн байгууллага шиг мөнгө олох газар биш гэдгийг Орфей театрын уран бүтээлчид онцолсон юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.227] 2024/10/16
Урвагч
1 | 0 Хариулах
Сэр сэр салхи [77.24.7.205] 2024/10/16
Хаанахын гэдэг нь хамаатай шүү дээ. Оюун санааны эрх чөлөөгүй улсын зохиолууд олноор орчуулагдаж, эсвэл жүжгээр тавигдаж, уншигдаж байвал яваандаа коммунист улс болохын цондон шүүдээ
1 | 0 Хариулах
Tulga [66.181.167.190] 2024/10/16
Бас л нэг бизнес юм даа. Ашиг орлого олох гээд л явж байгаа залуус байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.143] 2024/10/16
Хкн н үзэл суртлын хэлтсээс санхүүжилт авсан байж болзошгүй л бүтээл бна даа
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.227] 2024/10/16
thh
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.37] 2024/10/16
Өнгөрсөн 2500 жилийн Талын нүүдэлчин болон Тариачин хан нанхиад үндэстэн хоёрын түүхээ эргэж харвал тийм юм байддаггүй юм даа залуу Монгол минь. Хаанахын гэдэг нь бидэнд бол хамаатай. Бүр хамгийн их хамаатай!!! Орос Украины дайнаас болж Барууны айхтар хэрсүү улсууд Оросын урлагыг хүртэл бойкотлож байгаа нь цаанаа өөрснийгөө Оросоос урлагаар ч болтугай хамгаалах гээд байгаа юм. Таных шиг ийм ухвар мөчид хэлбэрдэлт энэ үндэстнийг урд хөрш рүү нь улам ойртуулж улмаар уусгахад л нэмэр болно доо хархүү минь. Уран зохиолоос гадна эх орныхоо түүхийг жаахан уншчихаад ярь гэж зөвлөмөөр байна.
3 | 1 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/10/16
ээ ббурхам минь загнаад эхэлсэн шүү
1 | 0 Хариулах
ГАНЦААРДАЛ [202.126.91.227] 2024/10/16
энэ бол монголын одоогийн нийгэм хэт материалжсаны нотлогоо юм. ганц хүүxдүүд ч биш том хүмүүс маш их ганцаардалтай аж төрдөг. боловсрол муу, хулхи байхын хэрээр улам ч их ганцаардана. хорвоо ертөнцийг буруу таньж, сэтгэлээ хуурч явсаар өөрийн мөн чанартайгаа нүүр тулдаг. гэвч энэ тохиолдолд ихэнх нь зугтаана, хулчийна. өөрөөсөө. тэгээд ганцаардахгүй гэж мунхаглахдаа эрээвэр хураавар хүмүүсийн дунд орж өөрийгөө гутаана. өөрийн зуурсан бантан дээр нэмээд өрөөлийн тулга тойрсон хэрүүл дунд умбана. тэртэй тэргүй утга учир маруухан амьдрал нь бүр хэнээгээ алдаж гүйцнэ. чингэж амь тэмцэж явахдаа дундаж монгол хүн материалаар л өөрийгөө болон өрөөлийг хуурч байна. гоё машин, сайхан байр, албан тушаал, мөнгө, эрх мэдэл гэх мэт. гэвч мөн чанартаа илүүг олох тусам хоосныг нь ойлгож шаналж стрессд орно. үр хүүxдүүд нь ч энэ л замаар замнадаг. одоо бага ангийн хүүxдүүд гэхэд л нэгэнтэйгээ аймаар харгис, хүмүүн бус харилцдаг. харилцааны гол агуулга "чи юутайв, танайх юутай юм бэ? манайх тийм юмтай
3 | 0 Хариулах
ГАНЦААРДАЛ [202.126.91.227] 2024/10/16
". "манай аав ар икстэй тэх үү! гачин юм уначаад чи цаашаа байцан байдаа". үг хэллэг нь хүртэл энэ л явцуу хүрээндээ хэлбэрждэг. ягшдээ, харагдаач, аймаар уу, арай юу, тийм гэсэн, худлаа гар гэх мэт. хараал нь хүртэл зүгээр гадуурхах биш бүxэл бүтэн хүнийг ор мөргүй үгүйсгэсэн булшлах гэсэн, байхгүй болгох гэсэн харгис хандлагатай. гичий, зомби, орк, тороол, лaлaр. ерөнхий байдал ийм. одоо энэ дундаас нэгнийгээ үзэн ядах давлагаа эхэлнэ. тэр орцонд нэгнийгээ алгадаж цохиж буй хүүxэд үүний нотлогоо. тэр нь аажимдаа талцсан тэмцэл болно. үр дүнд нь анги давхаргын ялгаа зааг тогтоно. албан ёсоор. тэгээд дахиал түүx эргэнэ дээ
3 | 1 Хариулах
Зочин [103.212.162.108] 2024/10/16
Улны сэтгэхүй бн. Бүхнийг эд хөрөнгө мөнгөтэй холбож болохгүй.
0 | 2 Хариулах
Иргэн [103.212.116.211] 2024/10/16
Амжилт хүсье!
0 | 1 Хариулах
dd [202.21.107.9] 2024/10/15
Үзнэ ээ. Тоглолт нь одоо байгаа гэж мэдээгүй байлаа. Зохиол нь үнэхээр дээд зэрэглэлийнх.
0 | 2 Хариулах