Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

М.Балдандорж: Тодорхой цөөн байршилд шугам сүлжээний гэмтэлтэй байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шахмал түлшний нөөц болон дулаан хангамжийн холболтын талаар өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга М.Балдандорж "Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус хангамж болон бусад шаардлагатай нийт 654 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн. Эдгээр нь аравдугаар сарын 14-ний байдлаар 95.5%-ийн гүйцэтгэлтэй байна. Халаалтууд бүрэн холбогдсон.

Орон сууцны болон айл өрх, ААН, байгууллагууд бүгд халаалтад холбогдсон. Тодорхой цөөн байршилд шугам сүлжээний гэмтэлтэй байгаа.

Долоон дүүргийн 42 агуулахад 88,000 тонн шахмал түлшийг нөөцөлж, гурван маршрутаар тээврийн 29 ААН, байгууллага хүргэлтийг хийж байна. Одоогийн байдлаар шахмал түлшний борлуулалтын 588 цэг ажиллаж байгаа" гэв.

Дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийжээ.