Нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын 670 цэгээр шахмал түлш худалдаалж эхэлжээ. Нэг шуудай шахмал түлшний үнэ 3,750 төгрөг байна.
Энэ сарын 9-ний байдлаар нийслэлийн хэмжээнд 42 агуулах болон үйлдвэрийн бүсэд нийт 84,076 тонн шахмал түлшний нөөцтэй байгаа бөгөөд түлш тээвэрлэх ажлыг 27 компанийн 200 машинаар өдөр тутамд зөөж байгааг Тавантолгой түлш компаниас мэдээлэв.
Тус компанийн ерөнхий инженер Ц.Алтансүх "Барьцуулагдагчийн нөөц 9,000 тонн, шуудайны нөөц есөн сая ширхэг, мидлингийн нөөц 300,000 тонныг нөөцөлсөн. Өвлийн улиралд тасалдахгүй" гэв.
Шахмал түлшний “Сайн” картаа гээсэн болон шинээр авах бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн салбараас авах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!