Уншиж байна ...

"Цас орохоор зуны дугуйтай тээврийн хэрэгслийн жолооч нар удаан явж түгжрэл үүсгэдэг зэргээс шалтгаалж өвлийн дугуйг зөвлөөд байгаа юм"

Д.Янжиндулам, ikon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цас орж, авто замд халтиргаа, гулгаа үүсэхээс өмнө тээврийн хэрэгслийнхээ өвлийн дугуйг сольж тавих, машины паар, шил арчигч ажиллаж байгаа эсэхийг шалгахыг зөвлөв.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч зөвлөхдөө "Халтиргаатай зам дээр зуны дугуйтай тээврийн хэрэгслийн тоормосыг гишгэхэд зогсох зай уртасдаг. Хурдан зогсож чадахгүй гэсэн үг.

Өвлийн дугуй нь зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэхэд нөлөөлөхүйц хүчин зүйл.

Цас орохоор зуны дугуйтай тээврийн хэрэгслийн жолооч нар удаан явж, хөдөлгөөний түгжрэл үүсгэдэг, халтиргаатай, өгсүүр зам өөд зуны дугуйтай тээврийн хэрэгсэл явахад бэрхшээлтэй болдог зэрэг шалтгаантай учир өвлийн дугуй тавихыг зөвлөөд байгаа юм.

Тээврийн хэрэгслийн халаагуур/паар/ нь урд талын салхины шилний цаныг бүрэн гүйцэд үлээж, харах орчныг сайжруулж байгаа эсэх, шил арчигч ажиллаж байгаа эсэхийг шалгахыг зөвлөе. 

Өвлийн улиралд том оврын тээврийн хэрэгслийн кабинд жолооч нар нэмэлт халаагч тавьдаг. Энэ нь хориотой зүйл биш" гэв.