Уншиж байна ...

“Дархан Юнайтед” баг Үндэсний дээд лигийн улирлын эхний тоглолтын ялалтаа байгууллаа

ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний дээд лигийн шинэ улирал эхэлж, Дархан Юнайтед болон BCH Knights багийн эхний тоглолт 2024 оны 10 сарын 12-ны өдөр "UG Arena"-д боллоо.

Тус тоглолтод Дархан Юнайтед баг 85:81 харьцаатайгаар шинэ улирлын нээлтийн тоглолтод хожил байгуулсан юм.

Дархан Юнайтед багийн тоглогч Tae Hardy 30 оноо авч багтаа ялалт авч ирсэн бөгөөд тэрбээр сэтгэгдэлдээ "Эхний тоглолт надад туршлага боллоо. Цаашид тоглолт бүрдээ өөрийгөө сайжруулах болно. Энэ жил миний мэргэжлийн лигт тоглож буй эхний жил. Үзэгчид маань намайг маш халуун дотноор хүлээж авсанд талархаж байна" хэмээн ярилаа.

зураг
 

Онцлон дурдахад тус багийг энэ улирлын турш Herbalife брэнд ивээн тэтгэж байгаа юм. Дархан Юнайтед багийн дараа дараагийн тоглолтод нь амжилт хүсье!

зураг