Уншиж байна ...

Төв аймгийн Баянчандмань суман дахь амьтны хүрээлэнтэй танилцаж, амьтны эрхийг хамгаалах зөвлөмж хүргүүлжээ

П.Зоригт, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: БОУАӨЯ

Амьтны жам ёсны эрхийг хамгаалах зөвлөмж, хугацаатай үүрэг өгснийг Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээллээ.  

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/34 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Төв аймгийн Баянчандмань сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Талын жононгууд” ХХК-ийн эрхлэн явуулдаг амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа нөхцөл байдалтай танилцсан байна. 

Улмаар ажлын хэсгээс амьтны эрхийг хамгаалах, зэрлэг амьтад учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. 

Амьтны тухай хуулийн дагуу амьтныг өмчлөх эзэмших, ашиглахдаа амьтны жам ёсны эрхийг хүндэтгэн энэрэнгүй ёсоор хандаж арчилж тордох, ачиж тээвэрлэхдээ эрүүл ахуй, аюулгүй шаардлагыг хангасан арга технологи, багаж хэрэгсэл, байр сав, тохиромжтой цаг хугацаа зориулалтын тоноглосон тээврийн хэрэгсэл ашиглах, мэргэшсэн хүмүүс ажиллуулах үүргийг тус амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа эрхлэгчид хүлээдэг.

Мөн Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаа: Хөхтөн амьтдад тавих тусгай шаардлага MNS: 6944:2021 стандартыг мөрдөж, эмчилгээ авахгүй, байгальд бие даан амьдрах чадваргүй болон халдварт өвчтэй амьтныг унтуулах зөвлөмж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

 

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам