Уншиж байна ...

ХасБанк 2024 оны III улиралд 43.4 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 10 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк 2024 оны III улиралд 43.4 тэрбум төгрөгийн (өмнөх улирлаас +0.4%) татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Ингэснээр жилийн өссөн дүнгээр татварын дараах цэвэр ашиг 128.7 тэрбум төгрөгт (өмнөх жилийн мөн үеэс +26.7%) хүрч, өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 26.2%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 122.3 төгрөгт хүрлээ. 

2024 оны III улирлын санхүүгийн үзүүлэлтээс онцолбол:

  • Зээл ба санхүүгийн түрээсийн багц 3,609 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 8.6%, оны эхнээс 31.2% өссөн нь III улирлын цэвэр хүүгийн орлогыг өмнөх улирлаас 9.0% өсөхөд нөлөөлсөн байна.
  • Активын чанарын үзүүлэлт тогтвортой сайн хэвээр байгаа бөгөөд нийт зээл болон санхүүгийн түрээсийн багцад эзлэх чанаргүй зээлийг 2.2%-д удирдан ажиллаж байна.
  • Харилцах, хадгаламжийн эх үүсвэр өмнөх улирлаас 0.1%-аар, оны эхнээс 11.3%-аар өсөж, 3,202 тэрбум төгрөгт хүрлээ.
  • 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18 төгрөг буюу нийт 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан бөгөөд IPO хийснээс хойш нийт 61.0 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон олгоод байна. 

Тайлант хугацаанд ХасБанк Банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:

  • Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 18.2% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.
  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 34.5% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу ХасБанк бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 34.5% болох 1,682 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон түргэн борлогдох активт байршуулан удирдаж байна. 

ХасБанкны 2024 оны III улирлын санхүүгийн байдал болон орлого үр дүнгийн тайлантай ЭНД дарж танилцана уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.